Anu.mn
Үйл явдал
Христийн Мэндэлсний Баярын талаарх гайхшруулам 24 баримт
Христийн Мэндэлсний Баярын талаарх гайхшруулам 24 баримт
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Христийн Мэндэлсний Баярын талаарх гайхшруулам 24 баримт
Photo: Shutterstock

Гайхамшигтай, баярын уур амьсгалаар дүүрэн, халуун дулаан, бүхний дуртай цаг үе Зул сарын баяр хаяанд ирлээ. Энэхүү дэлхийн ард түмний дунд уламжлал болон ирсэн гайхалтай баяр, бусад баяруудын адил өөрийн гэсэн үүсэл, ер бусын баримтуудтай байдаг. Berries хэвлэл, Зул сарын баярын тухай хамгийн сонирхолтой баримтуудын жагсаалтыг нийтэлжээ.

  • Түүхэн дэх хамгийн өндөр зул сарын гацуур модыг Сиэтл (Вашингтон) хотод засч байсан. Түүний өндөр нь 221 фут (67 м) байжээ.
  • Чихрэн таягийг анх Германд, Есүс гэдэг үгийн J үсгийг, улаан судлаар нь түүний цусыг билэгдэн бүтээсэн байна.
  • Хар баасан гараг бол жилийн хамгийн их ачаалалтай худалдааны өдөр биш юм. Харин Христийн Мэндэлсний Баярын өмнөх хоёр өдөр хамгийн их ачаалалтай байдаг.
  • Шилдэг орлоготой 20 киноны 1/3 нь, зул сарын баярын үеэр нээлтээ хийсэн байдаг. Энэ нь баярын үеэр кино үзэх түгээмэл уламжлал байдгийг харуулдаг.
  • Японд Зул сарын баяраар KFC иддэг заншилтай. Захиалгыг хоёр сарын өмнө өгөх ёстой.
  • Jingle Bells дуу нь анх 1857 онд Талархлын баярын тухай дуу байсан. Мөн энэ дуу сансарт дуулсан анхны дуу болсон бөгөөд сансрын нисгэгч Уолтер Ширра, Томас Стаффорд нар дуулсан ажээ.
  • Зул сарын баяр нь "Христийн масс" гэсэн утгатай Cristes Maesse гэсэн үгнээс гаралтай.
  • Зул сарын баярын ширээний үлдэгдэл хоол хүнсээ хэргэлснээс болж 400,000 гаруй өвчин үүсдэг.
  • Зул сарын баяр нь эхлээд хуулиар тогтоогдсон баяр биш байсан. Оклахома муж, 1907 онд Зул сарын баярыг албан ёсны амралтын өдөр болгон зарласан АНУ-ын сүүлчийн муж болжээ.
  • Зул сарын баяр бол олон хүний ​​бодож байгаа шиг Христийн төрсөн өдөр биш юм. Библид бичсэнээр бол Христ өвлийн улиралд төрөөгүй.
  • Америкчууд жил бүр 1.6 тэрбум зул сарын баярын ил захидал худалдаж авдаг.
  • Зул сарын баярын үеэр Виза картыг минут тутамд ойролцоогоор 6000 удаа ашигладаг.
  • Франклин Пирс бол Цагаан ордонд гацуур модыг албан ёсоор байрлуулсан анхны ерөнхийлөгч юм.
  • Арванхоёрдугаар сарын 25-ныг, бүжигт үдэшлэг, мөрийтэй тоглоом,зугаа цэнгүүн зохиогдож, тахил өргөдөг Санчир гаригийн паганын баяртай давхцуулан сонгосон байж болзошгүй гэж үздэг.
  • Христийн Мэндэлсний Баярын гэрлүүд маш үнэтэй байсан тул зарахаас илүүтэйгээр түрээслүүлдэг байв. 1900-д онд гэрлэн чимэглэлтэй мод нь хүмүүсийн хөрөнгө чинээ, статусыг илэрхийлдэг байв.
  • 2010 оны Facebook-ийн судалгаагаар, Христийн Мэндэлсний Баярын өмнөх хоёр долоо хоног нь хосууд салдаг хамгийн алдартай, хачин үе болох нь харагджээ.
  • 2012 оны Зул сарын баярын үеэр (11-12-р сар) 15 мянга гаруй гэмтэл бэртэл бүртгэгдсэн бөгөөд ихэнхи нь халтирч унаснаас (34%) учирсан бэртэл байжээ.
  • Урьд өмнө нь байгаагүй, хамгийн их баярын гэрлэн чимэглэлийг Австралид, 1,194,380 гэрлийн чийдэнгээр 3,865 хавтгай дөрвөлжин метр талбайг гэрэлтүүлэн чимэглэж байв. Зохион байгуулсан Дэвид Ричард гэгч нь, энэ үеэрээ янз бүрийн байгууллагуудад хандив цуглуулсан ажээ.
  • Шилдэг 6-д багтдаг гацуур моднуудыг Орегон, Хойд Каролина, Пенсильвани, Мичиган, Вашингтон, Висконсин мужуудад ургуулдаг.
  • Канадын Ванкувер хотод, Христийн Мэндэлсний Баярын билэгдлүүдийн зураг бүхий цамцны анхны үдэшлэгийг зохион байгуулсан нь, уг цамцыг өмсдөг уламжлалыг бий болгосон гэж үздэг.
  • Зул сарын мэнд хүргэе гэсэн хэллэг дэх, Merry гэдэг үгийг тэр бүр ашигладаггүй байсан. Учир нь merry нь, бага зэргийн хордлого гэсэн үг ажээ.
  • Мичиган мужийн Мидланд дахь Чарльз Ховард Санта Клаусын сургууль жил бүр 130 орчим Санта нарыг хүлээн авдаг. Тэд дүрийн түүх, алдартай тоглоомууд, Санта Клаусын ёс зүй зэрэгт суралцдаг.
  • 1980 онд Зул сарын баяраар хамгийн их зарагдсан тоглоом бол 1.99 долларын үнэтэй Рубик шоо байсан ажээ. Одоо энэ шоо10 долларын үнэтэй.
Буцах
Сүүлд нэмэгдсэн үйл явдлууд
UFC 279: Diaz Vs FergusonUFC 279: Diaz Vs FergusonT-Mobile Arena, Лас Вегас, Невада муж
9-р сарын 10 Бямба гараг (US time), Улаанбаатарын цагаар 9-р сарын 11-ний Ням гараг
- Билгүүн
Apple event 2022Apple event 2022Cupertino, California, USA
9-р сарын 07, 2022
- Билгүүн
Чикаго Триатлон 2022Чикаго Триатлон 2022Chicago, IL
8-р сарын 27 – 28, 2022
- Билгүүн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.