January
23
2024
Anu.mn
Мэдээ
2024 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын чансаа
2024 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын чансаа
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2024 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын чансаа
Photo: IStock

Хүн дэлхийн аль улсад амьдардгаас шалтгаалан, бусад улсууд руу нэвтрэх үйл явц өөр өөр байдаг гэж MansJournal мэдээлэв.

Жил бүр Henley Passport Index-ээс, дэлхийн 199 үндэсний паспортыг визгүй зорчих эрхтэй улсууд дээр нь үндэслэн эрэмбэлдэг. Япон улс таван жил дараалан нэгдүгээр байр эзэлж байна. Япон улсын паспортаар дэлхийн 194 оронд визгүй нэвтрэх боломжтой. Харин энэ жил, Сингапурын паспорт нь 194 улс руу визгүй нэвтрэх боломжтой болсноор эхний байрыг хуваалцах болжээ. Жагсаалтын эхэнд Франц, Герман, Итали, Испани ордог.

АНУ хамгийн хүчирхэг паспорттой эхний арван орны тоонд багтдаггүй ч, Канад, Унгарын хамт 188 улс руу визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын долдугаарт бичигдэж байна. Сонирхуулахад, чансааны сүүл хэсэгт бичигдсэн Афганистан улс ердөө 28 улс руу визгүй зорчдог.

Passport Index-ийг үүсгэгч, доктор Кристиан Калин, “Улс орнуудын визгүй зорчдог улсуудын дундаж тоо 2006 онд 58 байсан бол, 2024 онд 111 болж бараг хоёр дахин нэмэгдсэн" гэж бичжээ.

Хамгийн хүчирхэг паспортууд ба визгүй зорчдог улсуудын тоо:

Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани (194).

Финланд, Өмнөд Солонгос, Швед (193).

Австри, Дани, Ирланд, Нидерланд (192).

Бельги, Люксембург, Норвеги, Португал, Их Британи (191).

Грек, Мальта, Швейцарь (190).

Австрали, Чех, Шинэ Зеланд, Польш (189).

Канад, Унгар, АНУ (188).

Эстони, Литва (187).

Латви, Словак, Словени (186).

Исланд (185).

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.