Anu.mn
Үйл явдал
Аавуудын өдөр - Father`s day
Аавуудын өдөр - Father`s day
USA
6-р сарын 19, 2022
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Аавуудын өдөр - Father`s day
Photo by Vitolda Klein on Unsplash

Аавуудын өдрөөр эцэг хүний үүрэг оролцоог үнэлж, тэдэнд хүндэтгэл үзүүлэн, мөн өвөг эцгүүдийг дурсан тэмдэглэдэг. Эртний Ромын үед зөвхөн өнгөрсөн эцгүүдийн дурсгалыг хүндэтгэх гэж жил бүр уламжлал болгон 2-р сард тэмдэглэдэг байсан бол орчин үед энэ өдрийг дэлхий даяар, улс бүр өөр өөр өдөр, аавууд ба эцгүүдийн баяр хэмээн тэмдэглэдэг болжээ. Ихэвчилэн гэр бүлийн хүрээнд, гэр бүлээрээ аавууддаа бэлэг бэлэглэж, хамт зоог барих, барбекю мах шарах гэх зэргээр өнгөрөөдөг байна.

Аавуудын өдөр Хэзээ болдог вэ?

АНУ-д хамгийн түгээмэл, тогтсон өдөр нь жил бүрийн 6-р сарын 3дах Ням гарагт байх ба олон үндэстэн нэгдсэн энэ улсад зарим үндэстэн өөр өөрийн тэмдэглэж заншсан өдөр тэмдэглэсээр ирсэн.

Харин дэлхийн улсуудад, жишээ нь, Испани, Итали, Португал улсууд 3-р сарын 19нд Гэгээн Жозефын өдөр тэмдэглэж байхад, Скандинавын хойгийн улсууд 1930-аад оноос 11-р сарын 2дах Ням гарагт тэмдэглэж ирсэн. Харин Азид, Тайвань улсад 8-р сарын 8-ныг аавуудын өдөр гэж тэмдэглэнэ. Учир нь Хятад хэлэнд 8-ын тоо нь “Ба” гэж дуудагддаг бөгөөд энэ нь “аав” гэдэг үгтэй нь төстэй сонсогддог байна. Хятад улс аавуудын өдрийг Тайваньтай ижил өдөр тэмдэглэж байгаад уг өдрийг өөрчилж 6-р сарын 3дах Ням гараг болгожээ.

Image

Эх сурвалж: officeholidays.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн үйл явдлууд
UFC 279: Diaz Vs FergusonUFC 279: Diaz Vs FergusonT-Mobile Arena, Лас Вегас, Невада муж
9-р сарын 10 Бямба гараг (US time), Улаанбаатарын цагаар 9-р сарын 11-ний Ням гараг
- Билгүүн
Apple event 2022Apple event 2022Cupertino, California, USA
9-р сарын 07, 2022
- Билгүүн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.