Anu.mn
Үйл явдал
Ээжүүдийн баяр
Ээжүүдийн баяр
USA
05/08/2022
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/cb119f6f09dc960c1aaf95997938fdc533dea150-2048x1365.jpg
Амаржаргал
Ээжүүдийн баяр

Ээжүүдийн баяр нь АНУ-ын Federal баяруудын нэг бөгөөд 5 сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр тохиодог. Уг баярын үндсэн агуулга Christian баярын нэг бөгөөд “Эх Бурхан”-ны баярыг 5 сарын эхний Sunday эсвэл дөрөв дахь Sunday тохиолдуулан өөрийн гэртэйгээ ойр “Эх Сүм” дээрээ цугларан эхийн алдарыг хүндэтгэн талархан өнгөрүүлэх тусгай өдөр болгон тэмдэглэн уламжлал болсоор ирсэн.

Хэрхэн тэмдэглэх вэ?
Таны амьдралын хамгийн чухал хүмүүсийн нэг ээжийгээ баярлуулж хүндэтгэхэд, жилд ганц тохиох нэг өдөр чамлалтай ч энэхүү баяр нь таныг төрүүлж өсгөсөн эрхэм хүндээ талархлаа илэрхийлж, цагийг сайхан өнгөрүүлэх сайхан боломжийг өгдөг. Хэрэв та ээжийгээ, ил захидал, бэлэг дурсгал бэлэглэх зэрэг уламжлалт аргаас өөр хэлбэрээр баярлуулахыг хүсч байвал ээж нараа баярлуулах зарим санаануудыг санал болгож байна.

Хэрэв та ээж, эмээгээсээ хол, уулзах боломжгүй байгаа бол хэрхэн тэдэндээ хайртайгаа, хүндэлж эрхэмлэж явдагаа илэрхийлэх олон сануудаас түүвэрлэн хүргэе.

Гэр бүлийн жороор хамтдаа хоол хийх
Бүх гэр бүлд, үеэс үед дамжин ирсэн гэр бүлийн хоолны жор байдаг. Энэ баярыг тохиолдуулан эмээгийн гарын хоолны жороор хоол хийнгээ жорын нууцаа бяцхан охиддоо заан өгч охидоороо хийлгэвэл үнэр, амт, инээд баяр хөөр гээд санаанаас хэзээд гарахгүй сайхан дурсамжыг хамтдаа бүтээж болно.

Ээжийнхээ хийх ажлын жагсаалтыг шийдвэрлэхэд тусал
Зарим ээжүүд баяраараа гэрийн ажилаас чөлөөлөгдөхийг хүсч байж магадгүй, эсвэл зарим нь гэрийн ажилдаа туслуулахаас өөр юу ч хүсэхгүй байж магад. Тиймээс ээжийнхээ цэвэрлэж амжаагүй кофе чанагчийг нь цэвэрлэх, эвдэрч гэмтсэн суултуурыг нь засах гэх мэт хойш тавигдсан ямар нэг ажлыг нь хийж өгч, түүний хийх ажлын жагсаалтаас нь эдгээр ажлуудыг нь хасах боломж болгон энэ өдрийг ашиглаарай.

Гүн гүнзгий яриа өрнүүлэхийн тулд цаг гарга
Та хэзээ хамгийн сүүлд ээжээсээ яаж байгааг нь асуугаад хариултыг нь сонссон бэ? Ихэнх эцэг эхчүүдэд утга учиртай харилцан ярианаас илүү сайхан бэлэг байдаггүй. Тиймээс нэг аяга нимбэгийн ундаа аягалаад, зөөлөн буйдан дээр хамтдаа тухалж ид шидийн ярианд автахад ​​бэлтгэ.

Өөртөө санаа тавих, өөрийгөө халамжлахыг нь дэмж
Хамтдаа иогийн хичээлд хамрагдах, рашаан сувилалд явах, эсвэл гэрээр сувилуулж байгаа эсэхээс үл хамааран ээж тань, энэ өдөр таныг хажуудаа байлгаж өөрийгөө халамжлуулахдаа илүү баярлаж талархах болно.

Ээждээ ая дууны жагсаалт гаргаж өгөх
Ээжүүддээ сонсох дуртай дууны жагсаалтыг нь гаргаад, машиндаа сонсох, утасаараа сонсох, дасгал хөдөлгөөн хийх үедээ сонсоход нь бэлдээд өгөөрэй. Дуртай дууных нь жагсаалтыг шинэчилж өгснөөр тэд маань машинаа барингаа, ажилаа хийнгээ, үр ачаа харж байхдаа сонсохдоо үх хүүхдээ бодон сэтгэлийн таашаал хүртэх нь үнэн.

Зургийн цомгоо үзэж дурсамжаа сэргээ
Гэр бүлийн зургуудаа ангилахад их цаг зарцуулдаг. Харин " Artifact Uprising " эсвэл " Shutterfly " зэрэг сайтыг ашиглан , гэр бүлийн амралт, төрсөн өдрийн үдэшлэг, баяр ёслол гэх мэт өнгөрсөн үеийн хамгийн дуртай мөчүүдийг онцолсон зургийн цомог бүтээлгэн өөртөө болон ээждээ зориулж хуулбар захиалж, хамтдаа эсвэл гар утсаа ашиглан, тэрхүү аз жаргалтай мөчүүдээ сэргээн дурсаарай . (Түүнээс гадна ач зээ нарынх нь шинэхэн зургууд түүнд яг хэрэгтэй зүйл нь биш гэж үү?)

Ээжийн баярын ярилцлага хийх
Хүү, охин тань эмээтэйгээ биечлэн эсвэл утсаар ярилцах сайхан цаг бол өнөөдөр. Тэд (мөн магадгүй та ч бас!) хайртай эмэгтэйнхээ тухай, түүний хүүхэд нас, анхны ажил, хуримын өдөр, нуугдмал авъяас чадвар гэх мэт олон шинэ зүйлийг олж мэдэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэр бүлийнхээ түүх, аман түүхийг баримтжуулан авахаа мартваа.

  • Ээжүүддээ илгээх илгээмжинд урамшуулал зарласан Карганы компаниуд
  • Ээж, эмээтэйгээ хамт зоог барих Монгол рестораны хаягууд
  • Ээжтэйгээ хамт гоо сайхны салонд тухлах Монгол салонны хаягууд
Буцах
Сүүлд нэмэгдсэн үйл явдлууд
UFC 279: Diaz Vs FergusonUFC 279: Diaz Vs FergusonT-Mobile Arena, Лас Вегас, Невада муж
9-р сарын 10 Бямба гараг (US time), Улаанбаатарын цагаар 9-р сарын 11-ний Ням гараг
- Билгүүн
Apple event 2022Apple event 2022Cupertino, California, USA
9-р сарын 07, 2022
- Билгүүн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.