Anu.mn
Үйл явдал
Үндэсний “Hot Dog”-ны өдөр
Үндэсний “Hot Dog”-ны өдөр
АНУ
7-р сарын 21 (АНУ-ын цагаар, Лхагва), 2022
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Үндэсний “Hot Dog”-ны өдөр
awarenessdays.com

Үндэсний “Hot dog” өдөр нь АНУ-ын албан бус баяр бөгөөд Хойд Америкийн махны хүрээлэнгээс Капитол Хилл дээр зохион байгуулдаг жил бүрийн “Hot dog”-ны үдийн цайны арга хэмжээнээс хамааран жил бүр өөр өөр өдөр тэмдэглэдэг. Хэдийгээр энэ өдөр жил бүр тогтсон нэг өдөр болдоггүй ч, ихэвчлэн 7-р сарын гурав дахь долоо хоногийн лхагва гаригт болдог.

“Hot dog” нь Америкийн үндсэн хоолны нэг бөгөөд голоор нь зүссэн гонзгой талхны завсар болгосон хиам, зайдас, ногоо хавчуулан төрөл бүрийн амтлагчийг тавьж, чимэглэн бэлддэг. Зайдсыг франкфуртер гэж нэрлэдэг ба19-р зуунд Германы цагаачид АНУ-д анх авчирж байжээ. Мөн олон жилийн хугацаанд, “hot dog” нь АНУ-ын гудамжны хамгийн алдартай хоолны нэг болсон байна.

Үндэсний “Hot dog” ба Зайдасны зөвлөлийг 1994 онд АНУ-ын мах, шувууны аж үйлдвэрийн салбарыг төлөөлдөг хамгийн том бөгөөд хамгийн эртний худалдааны холбоо болох Америкийн Махны Хүрээлэн үүсгэн байгуулжээ. Тус зөвлөл нь Америкчуудын алдарт “hot dog”-ны тэжээллэг чанар, бэлтгэл, аюулгүй байдал, чанарын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, мэдээллээр хангах зорилготой юм. Энэ зөвлөл нь АНУ даяар зохион байгуулагддаг олон арга хэмжээг зохион байгуулж, ивээн тэтгэдэг бөгөөд үйл ажиллагаанаас олсон орлогыг ихэвчлэн буяны ажилд зориулдаг байна.

Үндэсний “Hot dog”-ны өдрийг найз нөхөд, гэр бүлийнхнээ урин, дуртай амтлагч сүмсээ ашиглан амтат “hot dog”-оо бэлдэж, амтархан хооллож тэмдэглээрэй.

Эх сурвалж: awarenessdays.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн үйл явдлууд
UFC 279: Diaz Vs FergusonUFC 279: Diaz Vs FergusonT-Mobile Arena, Лас Вегас, Невада муж
9-р сарын 10 Бямба гараг (US time), Улаанбаатарын цагаар 9-р сарын 11-ний Ням гараг
- Билгүүн
Apple event 2022Apple event 2022Cupertino, California, USA
9-р сарын 07, 2022
- Билгүүн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.