October
5
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
2022 онд Америкт амьдрахад, хамгийн тохиромжтой хотууд
2022 онд Америкт амьдрахад, хамгийн тохиромжтой хотууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2022 онд Америкт амьдрахад, хамгийн тохиромжтой хотууд
Photo: Shutterstock

АНУ-ын Алабама мужийн Хантсвилл хот, US News & World Report-ын  2022-2023 оны амьдрахад хамгийн тохиромжтой газруудын жагсаалтыг тэргүүлж, сүүлийн хоёр жилийн турш тэргүүлж байсан, харин  одоо 150 томоохон хотуудаас 4-т бичигдэж байгаа Колорадо мужийн Боулдер хотыг ардаа орхисон талаар FoxBusiness мэдээлэв.

Америкчуудын амьдрах хүсэмжит газрынх нь сонголт, хандлага орон сууцны үнэ өссөнөөс  болж өөрчилөгдөж байна.

Хантсвилл хот, орон сууцны боломжийн үнэ ханш болон хүртээмжтэй байдал, амьдралын чанараараа тэргүүн байр эзэлсэн бөгөөд харин орон сууцны эрэлт, шилжин суурьшихыг хүсч буй хүмүүсийн тоогоор  жагсаалтын хамгийн сүүлд орсон ч амьдрахад тохиромжтой хотуудыг тэргүүлж буйг судалгаа харуулжээ.

Хотыг тэргүүлэхэд хүргэсэн нэг үзүүлэлт нь, энэ жил U.S.News-ээс нэмсэн  агаарын чанарын өндөр индекс байв.

Жагсаалтын хоёрдугаарт Колорадо мужийн  Колорадо- Спрингс хот орсон бол Wisconsin мужийн Green Bay хот орон сууцны хямд үнээр 18 байраар ахиж гуравдугаар байрт бичигджээ. Калифорниа мужийн Сан Хосе хот 5-р байранд орж, амьдралын чанарын өндөр үзүүлэлтээр өнгөрсөн жилийн чансаагаа 31 байраар урагшлуулжээ.

АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн риэлтор Девон Торсби, -"Энэ жилийн чансааны ихэнх өөрчлөлт нь сонголтын өөрчлөлтийн үр дүн юм. Өнөөдөр шилжин нүүж буй хүмүүс хөдөлмөрийн зах зээл гэхээсээ илүү орон сууцны боломжийн үнэ, хүртээмжтэй байдал, амьдралын чанарт анхаарлаа хандуулж байна. Энэ нь зайнаас ажиллах сонголт, боломжууд бий болсонтой холбоотой." гэсэн байна.

Жагсаалтыг тэргүүлж буй 10 хотууд: Алабама мужийн Хантсвилл 1, Колорадо мужийн  Колорадо- Спрингс 2, Wisconsin мужийн Green Bay 3, Колорадо мужийн Боулдер 4, Калифорниа мужийн Сан Хосе 5,  6-р байранд Хойд Каролина мужийн Ралей, Дархэм хотууд, 7-р байранд Арканзас мужийн Файетвилль, Мэн мужийн Портланд 8-д; Флорида мужийн Сарасота 9, Калифорниа мужийн Сан Франциско хот 10 дугаарт бичигджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.