January
25
2024
Anu.mn
Танд хэрэгтэй
2023 оны татвар: Хүмүүс тэр бүр ​​мэддэггүй ашигтай 6 хасалт
2023 оны татвар: Хүмүүс тэр бүр ​​мэддэггүй ашигтай 6 хасалт
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2023 оны татвар: Хүмүүс тэр бүр ​​мэддэггүй ашигтай 6 хасалт
Photo: IStock

Үргэлжилсэн баяруудын дараах татварын улирал эхэлснээр америкчууд, IRS-д тайлангаа гаргах болж байна. Татвараа хэрхэн хэмнэж болох талаар Fool зөвлөмж нийтэлжээ.

Бүгд аль болох бага татвар төлөхийг хүсч байгаа нь нууцгүй бөгөөд олон хүмүүсийн хувьд татварын статус дээр үндэслэсэн стандарт хасалтыг л бодож байдаг. Гэтэл, хүн бүрийн мэддэггүй зарим тодорхой хэмжээний хасалтууд таныг илүү их хэмнэхэд хүргэж чадах бөгөөд хэрэв та доор жагсаасан зургаан хасалтуудаас заримынх нь болзолыг хангаж байгаа бол 2023 оны татварын тайландаа, эдгээрийг ашиглах талаар бодож болно.

1. Халааснаас гарах эмчилгээний зардал.

Та 2023 оны нийт орлогынхоо 7.5 хувиас хэтэрсэн хувийн эмчилгээнийхээ зардлыг хасч болно. Жишээлбэл, хэрэв та 2023 онд 60,000 доллар олсон бол 7,5% нь 4,500 доллар болно. Тиймээс та, 4500 доллараас хэтэрсэн зардлаа хасч болно гэсэн үг. Үүнд, зөвхөн эмч, эмнэлэгт үзүүлэхээс гадна, жирэмслэлтээс хамгаалах эм, хөхний саалтуур, шүд болон харааны эмчилгээ, сувилахуйн тусламж, тэргэнцэр гэх мэт зардлууд багтдаг. Гэхдээ та зөвхөн өөрөө төлсөн дүнгээ хасч болно. Харин даатгагч өмнөөс таньтөлсөн зүйлийг хасч болохгүй. Мөн төлсөн мөнгөө батлах баримтууд хэрэгтэй болно.

2. Буяны хандив

2023 онд буяны үйлсэд хандив өргөсөн хүмүүс, татвараас чөлөөлөгдөх шаардлага хангасан байгууллагад өгсөн тохиолдолд, хандиваа хасч тусгах боломжтой. Ерөнхийдөө та хандиваасаа өөрийн AGI 50 хүртэлх хувийг суутгаж болно. Харин зарим хувийн сангууд 30 хувийн хязгаартай байдаг. Мөн мөнгөн бус хэлбэрээр хандивласан зүйлээ хасуулж болно. Үүнд, хандивласан хуучин хувцас, гэр ахуйн эд зүйлс эсвэл орон нутгийн хүнсний санд хандивласан хоол хүнс байж болно. Мөн баталгаажуулах баримт хэрэгтэй болдог. Хэрэв 250 доллараас дээш дүнтэй бол буяны байгууллагаас бичгээр баталгаажуулах шаардлагатай. Хэрэв бэлэн бус хандив 500 доллар ба түүнээс дээш үнэлэгдсэн бол тухайн зүйлийн үнэ цэнийг баталгаажуулахын тулд танд үнэлгээчин хэрэгтэй болно. Хандивласан зүйлсийн зах зээлийн бодит үнэ нь анхны худалдан авалтын үнэ биш байж болохыг анхаарах хэрэгтэй. Мөн та буяны байгууллагад хандив өргөх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл, замын зардлыг хасч болно. Мөн л төлбөрийн баримт хэрэгтэй болно.

3. Гэрээсээ ажиллах зардал

Гэрээсээ ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, гэрийнхээ оффисын зардал болон бизнестэй холбоотой зардлыг татвараасаа хасч болно. Үүнд компьютер, гэрийн интернет, албан тасалгааны хэрэгсэл, бизнесийн болон захиалгын програм хангамж багтаж болно. Энэхүү суутгалын хэмжээ нь хувь хүн болон тэдний эрхэлж буй бизнесийн төрлөөс хамааран ихээхэн ялгаатай байдаг ч зарим хүмүүсийн хувьд энэ нь нэлээд ач холбогдолтой байж болно.

4. Ипотекийн зээлийн хүү

Ипотекийн зээлийн хүү төлдөг хүмүүс татвараасаа хасч бодно. Та зээлдүүлэгчээсээ тухайн жилийн хугацаанд ипотекийн зээлийн хүүд хэр их мөнгө төлсөн тухай маягтыг авах ёстой. Та энэ мэдээллийг татварын мэргэжилтэндээ өгөх эсвэл татварын мэдүүлгийн программдаа оруулахад л хангалттай.

5. Үл хөдлөхийн татвар

Орон сууц өмчлөгчид, татварын төлбөрөө бууруулахын тулд үндсэн оршин суугаа газрынхаа орон нутгийн болон улсын өмчийн татварыг суутгаж болно. Өөрөөр хэлбэл, хот, мужид төлдөг хэдэн арван мянган долларыг, та орон нутгийн татвараа төлөхөд ашигласан тул холбооны татвар ногдох орлогоос хасч болно. Энэхүү суутгалын хэмжээ нь зардал, байршлаас хамааран өөр өөр байдаг. Орон сууцны эзэд, жил бүр үл хөдлөх хөрөнгийн татварын мэдэгдлийг өөрийн хот, суурин газраас авах ёстой.

6. Мөрийтэй тоглоомын алдагдал

Тоглоомчид жилийн турш хожсон дүнтэйгээ тэнцэх хэмжээний мөнгийг хасаж болно. Энэ нь хэрэв хэн нэгэн мөрийтэй тоглоомонд хожсонтойгоо тэнцэх хэмжээний хохирол амсах юм бол, эдгээр нь тэдний татварт үзүүлэх нөлөөг хүчингүй болгоно гэсэн үг юм. Та хожсон мөнгөнөөсөө илүүг хасаж болохгүй гэдгийг ойлгох нь чухал. Тиймээс хэрэв та их мөнгө алдаж, юу ч хожоогүй бол мөрийтэй тоглоомын алдагдлын суутгалыг нэхэмжлэх боломжгүй юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.