June
16
2023
Anu.mn
Танд хэрэгтэй
Америкт яаж хямд, сайн машин худалдаж авах вэ
Америкт яаж хямд, сайн машин худалдаж авах вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкт яаж хямд, сайн машин худалдаж авах вэ
Photo: IStock

Тухайн салбарын шинжээчид, шинэ машины дундаж үнэ ойролцоогоор 48,000 долларт хүрсэн гэсэн цочирдом гарчигтай мэдээллүүд өгч байна. Үүний шалтгаан юу вэ, яаж хямд боловч сайн машин олох вэ гэсэн чухал асуултуудын хариултыг CNN мэдээлжээ.

Зах зээл дээр дундаж шинэ машинаас хамаагүй бага үнэтэй олон сонголт байсаар байна.

Жишээлбэл, 2024 оны шинэ Chevrolet Trax болон Chevrolet Trailblazer, 20,000-22,000 долларын үнэтэй байгаа нь өнөөгийн жишгээр тийм ч үнэтэй биш юм. Хоёулаа сайн, ялангуяа Trax, саяханы CNN-ийн туршилтаар өндөр үнэлгээ авсан. Хямд үнэтэй машин худалдан авахын тулд, худалдан авагчид хөдөлгүүрийн хүчийг тооцохоо болих хэрэгтэй болдог, гэтэл эдгээр хоёр жижиг Chevy SUV нь, гурван цилиндртэй, турбо хөдөлгүүр нь жолоодлогыг хангалттай хурдасгадаг байна. Car and Driver сэтгүүлийн ерөнхий редактор Тони Куирога, -"Тэд хурдны зам дээр харьцангуй амархан хурдаа авдаг, цагт 70-80 миль (112-128 км) хурдлах боломжтой бөгөөд таны машин удаан байгаа мэт санагдахгүй . Интерьер дизайн, материал нь илүү үнэтэй загваруудаас арай тансаг биш ч, ерөнхийдөө сайн." гэж тодорхойлжээ.

Cars.com-ын редактор Жэйн Улицкая, - "Хямд үнийн нууц нь, зайлшгүй хэрэгтэйд тооцож буй функцүүдтэйгээ үнээ дүйцүүлэх асуудал. Хамгийн бага суурь үнээр, Apple CarPlay шиг ​​заавал байх ёстой шинж чанарт тооцогддог функцуудтай машин авах боломжгүй. Гэвч, гайхалтай олон тооны хямд үнэтэй машины загварууд, зөвхөн CarPlay төдийгүй утасгүй CarPlay, утасгүй утас цэнэглэгч зэрэг таны төсөөлөөгүй шинж чанар, функцуудтай байдаг” гэж бичжээ.

Саяхан Cars.com 2023 оны "хамгийн үнэ цэнэтэй машинууд"-аа зарласан бөгөөд технологийн багц шийдэл бүхий Kia Rio S ялагчаар тодорчээ. Ойролцоогоор 20,000 долларын үнэтэй бөгөөд Apple CarPlay, Android Auto, мөн автомат холын LED гэрэл, цаг уурын автомат хяналт, аюулгүй байдлын, гэнэтийн явган зорчигчийг илрүүлдэг мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх системтэй.

Cars.com сайтын хамгийн таатай үнэтэй пикап ачааны машин бол Ford Maverick XL бөгөөд Co-Pilot 360 жолоодлогын тусламжийн багцтай. Энэ нь, үнийг 27,000 доллар хүртэл өсгөдөг ч, 45,000 долларын дундаж пикап машины үнээс хамаагүй доогуур хэвээр байна. Мөн нэг галлон (3.7 л) түлшийг 37 мильд (59.5 км) зарцуулдаг гайхалтай hybrid юм.

Татварын хөнгөлөлт, цахилгаан тээврийн хэрэгсэл

Татварын хөнгөлөлтийн шинэ дүрмийн ачаар, бүрэн цахилгаан загварын машинуудыг хямд үнээр авах боломж үүсээд байна. Chevrolet Bolt EV-ийн анхны үнэ $27,800 орчим байгаа боловч 7,500 долларын татварын хөнгөлөлт нь, бодит үнийг ойролцоогоор 20,000 доллар хүртэл бууруулж байна.MotorTrend’s Buyers Guide -ийн контент-захирал Зак Гейл,-“Bolt бол хямд үнэтэй сонголт гэдэгтэй санал нэг байна. Хэрэв та гэрийн цэнэглэгчтэй болох боломжтой бол энэ нь хамгийн сайн сонголт байх болно. Учир нь шатахуун түгээх станц руу явахгүй байх шиг сайхан зүйл байхгүй.Ерөнхийдөө шинэ зүйлийг туршиж үзэхэд нээлттэй байх, урьд өмнө байгаагүй сонголтуудыг авч үзэх явдал худалдан авалтад нөлөөлдөг.Зарим машиныг 20,000 доллараас ч бага үнээр авах боломжтой. Nissan Versa механик хурдны хайрцагтай машин нь 16,000 долларын үнэтэй сайхан машин " гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.