May
26
2023
Anu.mn
Танд хэрэгтэй
Бид хүүхдүүдийнхээ амжилтанд хүрэх боломжийг хэрхэн хасдаг вэ
Бид хүүхдүүдийнхээ амжилтанд хүрэх боломжийг хэрхэн хасдаг вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Бид хүүхдүүдийнхээ амжилтанд хүрэх боломжийг хэрхэн хасдаг вэ
Photo: IStock

Хүүхдүүд сургуулиа төгсч, мэргэжлээ сонгон, амьдралын замаа эхлүүлэх хариуцлагатай улирал эхэллээ. Энэ үед олонхи эцэг эхчүүд хүүхдүүддээ, уламжлалт ёсыг дагаж мөрдөх амьдралын “аймшигт” гэмээр зөвлөгөө өгдөг үе бөгөөд хүүхдүүдийг ирээдүйгээ төлөвлөхдөө алдаа гаргахгүй байхыг сануулж, хүүхдийн хувьд хэтийдсэн гэмээр хүнд бэрхшээлийг даван туулж амжилтад хүрсэн нэгэн эрхмийн туршлага болон эцэг эхчүүдийг хуучинсаг арга барилаасаа салахыг зөвлөсөн сонирхолтой зөвлөгөөг CNBC нийтлэв.

RSE Ventures компанийн хөрөнгө оруулагч, Гүйцэтгэх захирал Мэтт Хиггинс, -"Би ядуу зүдүү өссөн, ахлах сургуулиа хэсэг орхиж өвчтэй ээжийгээ асрах, хоёр ажил хийх, зэрэгцүүлэн суралцах зэргээр сургуулиа төгсөн төгстөлөө олон бэрхшээлийг туулж хуулийн дээд боловсрол эзэмшсэн. Эдгээр сорилт бэрхшээлийг даван туулж зорилгодоо хүрэх, шилдэг борлуулалттай номын зохиолч, саятан, гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагч болж өсч дэвжихэд минь нөлөөлсөн цорын ганц түлхүүр нь эрсдэл хүлээх явдал байсан" гэж ярилцлага өгсөн байна. Тэрээр Нью-Йорк хотын түүхэн дэх, хамгийн залуу хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхлүүлсэн. 9-р сарын 11-ний эмгэнэлт явдлыг сурвалжилсан дэлхийн хэвлэлүүдийн мэдээ, мэдээллийн чиглэл, хариу үйлдлүүдийг зохицуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж тэмдэглэгдэн үлдсэн хүн ажээ.

Залууст, томчуудын өгдөг хамгийн муу, хоцрогдсон зөвлөмжүүд:

1. "Чамд нөөц Б төлөвлөгөө хэрэгтэй "

Wharton төвийн судалгаагаар, нөөц төлөвлөгөөний талаар бодох нь, таны А төлөвлөгөөг хэрэгжүүлэх магадлал болон оролдлого, үзээд алдах хүсэл эрмэлзлийг тань эрс бууруулдаг болохыг тогтоожээ. 20 насандаа алдаж болдог, харин 30 насандаа засч болдоггүй цөөхөн хэдэн зүйлийн нэг нь, өөрийгөө чадна гэдэгт итгэж, бүтэлгүйтвэл юу болох талаар санаа зовохгүй байх явдал юм. А төлөвлөгөө ажиллахгүй байгаа мэт санагдвал, чадвартаа итгэж, үйлдэл, үйл хөдлөлийн чөлөөт байдлаа ханга.

2. "Дэлгэцийн ард суух цагаа багасга"

Дэлгэц бол, өнөөдрийн ажлын ирээдүй юм. Видео тоглоомыг 10 цаг тасралтгүй тоглох нь тус болохгүй ч, та онлайнаар бүх төрлийн ашигтай, шинэ ур чадваруудыг сурах боломжтой. Мөн ашиг орлоготой болох, ажил эрхлэх, бизнес төлөвлөгөө бичих, вэб сайт нээх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах зэрэг танд хэрэгтэй эх үүсвэрүүд ихэвчлэн хямд эсвэл үнэ төлбөргүй байдаг.

3. "Жижиг зүйлд бүү санаа зов"

Сэтгэлийн түгшүүрээс салах ёстой гэдэг ч, бүх түгшүүр нь асуудал биш, амжилттай бизнес эрхлэгчид сэтгэлийн түгшүүрийгөөрт ашигтай болгон ашигладаг нь судалгаагаар харагддаг. Тэд,төвлөрөл, бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн тохиромжтой түгшүүрийн төлөв буюу төгс байдалд саад болохгүй, түгшүүрийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг.

4. “Тогтвортой том компанид ажилд ор”

Урд нь, Facebook, Google, Lyft, Netflix, Disney зэрэг аварга том компаниудад карьераа эхлүүл гэх нь ухаалаг зөвлөгөө байсан. Гэвч, 30 жилийн карьер амладаг байсан эдгээр компаниуд, одоо бөөнөөр нь цомхотгох болсон. Том газарт ажилладаг нэртэй явахын оронд, зөв дүрд, зөв үүрэг гүйцэтгэж буй эсэхээ хар. Жижиг, гарааны эсвэл дунд хэмжээний компанийн аль нь ч байсан, таны сонирхол, ур чадвар, хүссэн албан тушаалд нийцэж байгаа эсэхийг хараарай. Мөн, ур чадвар, хүсэл тэмүүллээ ашиглан өөрийн бизнесээ эхлүүлэх нь бүр илүүтэй сайн. Энэ нь галзуу мэт санагдаж болох ч, та хиймэл оюун ухааныг ашиглан сард 10,000 долларын орлого олдог,цомхотголд санаа зовох хэрэггүй бизнесийг эхлүүлэх боломжтой шүү.

5. "Байр худалдаж аваад суурьших хэрэгтэй"

Эцэст нь хэлэхэд, залуу хүн бүрийн мэдэх ёстой хамгийн чухал зөвлөгөө бол бэлэн мөнгө бүх зүйлийг шийддэг гэдгийг ойлгох. Мөнгөө хэмнэж, хөрвөх чадварыг нь аль болох их байлгах. Мөн инфляци өндөр байгаа нөхцөлд, мөнгө хуримтлуулах нь өр хуримтлуулахаас илүү чухал юм. 18-25 насны хүмүүсийн зээлийн картын өр нь, бүх насны хүмүүсийн дунд хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг тул мөнгө үрэх, хэтрүүлэн зарцуулахаас болгоомжил.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.