May
16
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
911-руу хэзээ залгах вэ?
911-руу хэзээ залгах вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
911-руу хэзээ залгах вэ?

911 нь хэн нэгний эрүүл мэнд, аюулгүй байдал ба эд хөрөнгөд яаралтай тусламж хэрэгтэй эсвэл эрсдэл тулгарсан үед цагдаа, гал команд болон яаралтай түргэн тусламж дуудахад зориулагдсан дугаар юм. Тиймээс 911-руу залгахдаа хариуцлагатай байх хэрэгтэй ба дуудлагын опературуудаас цаг агаар, цахилгаан тасрах зэрэг бусад энгийн үйлчилгээний зориулаттай мэдээлэл асууж болохгүй. Дээрх тохиолдолд яаралтай бус үйлчилгээний дугаарт залгаж мэдээлэл авч болох боломжтой.

Хэзээ 911 дугаарт залгах вэ? Жишээгээр үзүүлбэл
Хэн нэгэнд эсвэл эд хөрөнгөд аюул тохиолдож болзошгүй эсвэл үйл явдал ид өрнөж байгаа дараах тохиолдлуудад залгах: Үүнд: орилох, хашхирах чимээ сонсох, хэн нэгний аюулгүй байдалд халдаж байгааг олж мэдэх, буун болон галт зэвсгийн дуу сонстох, гал гарах, автомашины осолд хэн нэгэн гэмтсэн эсвэл бусад төрлийн эрүүл мэндийн яаралтай тусламж хэрэг болох гэх мэт.

Мөн дараах төрлийн гэмт хэрэг болж буй үед, үүнд: танхайрах, зодоон хийх, хулгай хийх, хэн нэгний үл хөрөнгөнд хууль бусаар нэвтрэх, согтуугаар ба мансуурсан этгээд тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа гэх мэт.

Ноцтой гэмт хэрэг дөнгөж үйлдэгдсэн тохиолдолд. (Жишээ нь: дээрмийн гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл гэх мэт.)

Сэжигтэй үйл явдал болох, үүний улмаас гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй тохиолдолд. (Жишээ нь: хэн нэгний эд хөрөнгөнд нууцаар халдах гэж буй, бусдын эд хөрөнгөнд санаатайгаар халдаж сүйтгэх гэж байгааг мэдэх, мэдсэн үед).

Нэмж анхаарах зүйлс
911-д залгаж мэдээлэл өгөхдөө та өөрийн байршил, хаягаа тодорхой мэдэж байх.
911 дугаарыг ямарч утсанд автоматаар програмчилж суулгахгүй байх,
Хэрэв санамсаргүй байдлаар 911-т залгасан бол дуудлагыг таслахгүй байж дуудлага нь санамсаргүй, андуурагдсан талаар мэдээллийг өгөх,
Өөрийн гар утасыг түгжих ба хадгалахдаа санамсаргүй ба андуурч залгагдахгүй байх талаар анхаарах.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.