February
1
2023
Anu.mn
Танд хэрэгтэй
Америкийн муж улсуудын албан ёсны хочнууд
Америкийн муж улсуудын албан ёсны хочнууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн муж улсуудын албан ёсны хочнууд
Photo: IStock

Та өөрийн амьдардаг мужийнхаа хочийг мэдэх үү? Энэхүү бараг албан ёсны болсон хоч хэрхэн үүссэн юм бол? Эдгээр хочууд тухайн мужийнхаа алдартай эсвэл түүхэн зүйлстэй холбоотой, зарим нь бүр эртнээс учир шалтгаан нь цаг хугацааны эрхээр алсарсан эхний  суурьшсан хүмүүсээс гаралтай байдаг гэж USAToday нийтэлжээ.

Сургуульд сурч байхдаа америкчууд, амьдарч буй муж улсынхаа нийслэл, сенатор, муж улсынхаа билэгдэл амьтан, туг далбаа гэх мэт үндсэн баримтуудыг судалсан байдаг. Гэтэл муж бүр түүх, давуу талаа тусгасан өвөрмөц хочтой байдаг байна.

Алабама

Алабама мужид  албан ёсны хоч байхгүй байгаа. Харин оршин суугчид нь хэд хэдэн албан бус нэрийг ашигладаг. Алабама мужийг 1860-аад оны дунд үеэс эхлэн "Cotton Stat” хөвөнгийн муж  гэж нэрлэдэг байсан.  хөдөө аж ахуй төрөлжиж эхэлснээр хүмүүс тус мужийг "Heart of Dixie" Диксийн зүрх гэж нэрлэх болсон. Үүнийг 1955 оноос хойш автомашины дугаар дээр хэвлэх болсон. Бас өөр нэг хоч нь, "Yellowhammer State" Өвөр шувууны муж, учир нь энэхүү шар өнгөтэй шувуу нь Алабамагийн албан ёсны билэгдлийн шувуу юм. Мөн энэ хочийг, Иргэний дайны үеийн Холбооны цэргүүдээс гаралтай, учир нь, морин цэргүүд нь шар хувцас өмсдөг байснаас дэгдээхэй шувуу шиг харагдаж шоолуулдаг байсантай холбоотой гэж үздэг байна.

Аляск

АНУ-ын хамгийн том муж. Судлагдаагүй газар нутаг ихтэй тул Аляск мужийн хоч нь "The Last Frontier" Сүүлчийн хил".

Аризона

Гранд хавцлын ихэнх хэсэг нь Аризона мужид байрладаг тул " The Grand Canyon State" Их хавцлын муж гэж нэрлэдэг.

Арканзас

Арканзас мужийн хоч нь “The Natural State“ Байгалийн муж юм. Төрийн нарийн бичгийн даргын ажлын албаны баримт бичгүүдэд "Үзэсгэлэнт уулс, өндөр ой мод, үзэсгэлэнт гол мөрөн, баян тариалангийн талбай" гэж нэрлэсэн байдаг тул ингэж нэрлэдэг.

Калифорни

Калифорниа нь, урт удаан хугацаанд алтны эрэлчдэд дарагдаж байсан, мөн хаврын улиралд алтан намуу цэцэг ургадаг эртний түүхтэй тул "The Golden State"  Алтан муж гэж нэрглэгддэг.

Колорадо

Колорадо нь, Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурснаас хойш 100 жилийн дараа байгуулагдсан тул тус мужийг "Centennial State" Зуун жилийн муж гэсэн хочтой.

Коннектикут

Коннектикутын албан ёсны хоч нь “Constitution State" Үндсэн хуультай муж. Учир нь 1638, 1639 оны Гүйцэтгэх засаглалын зарлигууд нь, анх удаа бичигдсэн үндсэн хууль байсан. Коннектикут мужийг албан бусаар “Nutmeg State" Задь муж гэж нэрлэдэг бөгөөд учир нь анхны оршин суугчид нь, модоор жинхэнэ юм шиг самар хийж, зарж борлуулж үйлчлүүлэгчдийг хуурч чаддаг, маш авхаалжтай, ухаалаг байсан гэдэг.

Делавэр

АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталсан анхны 13 муж улсын хувьд Делавэр нь “First State" Анхны муж гэгддэг.

Флорида

Флоридагийн хоч нь “Sunshine State” Нарлаг муж. Энэ нь “In God We Trust" “Бид Бурханд итгэдэг" гэсэн төрийн уриатай хамт Флоридагийн алдарт улбар шар, ногоон өнгийн автомашины дугаар дээр байдаг. Флоридаг хамгийн нарлаг муж гэдэг ч, Үндэсний цаг уурын албаны мэдээллээр, Флорида мужид үдээс хойш байнга аадар бороо ордог. Тиймээс,  нартай өдрүүдийн тоогоор Аризона, Калифорниа, Невада, Нью Мексико, Техас мужууд Флоридагаас илүү байдаг.

Джорджия

Жоржиа мужийг “Peach State” Тоорын муж гэж нэрлэдэг ч, үнэндээ тоорын хамгийн том нийлүүлэгч биш юм. Энэхүү алдарт жимс нь боолчлолоос үүдэлтэй бөгөөд хөвөнгийн тариалан нь ядуурал, боолчлолтой холбоотой байсан учраас, Өмнөдийг илэрхийлэх брэндийг өөрчлөх шаардлагатай болсноор, тэр үед тоорыг "цэвэршүүлсэн, европ" гэж үздэг байсантай холбоотой тоорын нэрийг авчээ.

Хавай

Хавай мужийн албан ёсны хоч нь, Хавайн мэндчилгээнээс гаралтай - "Aloha State" Алоха муж.

Айдахо

Айдахо нь, эрдэнийн чулуу, эрдэс баялаг ихтэй тул “Gem State" Эрдэнийн чулууны муж гэж нэрлэгддэг. Айдахо гэдэг нэр нь өөрөө "уулсын сувд" гэсэн утгатай Америкийн уугуул үг байсан гэж үздэг ч, энэ үгийг анхны ирэгсэд, цагаан арьстнууд зохиосон нь тогтоогдсон байна.

Иллинойс

Иллинойс мужийг "Prairie State” Хээр талын муж гэж хочилдог бөгөөд  эхний суурьшсан хүмүүс тал хээр, өргөн уудам нутгийг хараад өгч байсан нэр гэж Иллинойс мужийн Байгалийн нөөцийн хэлтэс мэдээлжээ.

Индиана

Индиана мужийн хоч нь "Hoosier State" Томчуудын муж.  Учир нь тэд сагсан бөмбөг, авто уралдаан, гольф, мэдээжийн хэрэг Америкийн хөлбөмбөгт маш их дуртай байдаг.

Айова

Айова мужийг “Hawkeye State" Шонхорын нүд муж гэж нэрлэдэг. Спортын багууд нь Hawkeyes гэгддэг бөгөөд Айовагийн их сургуулийн мэдээлснээр, энэ нэр нь Жеймс Фенимор Куперийн "Сүүлчийн Могикан" романы дүрээс гаралтай.

Канзас

Канзас мужийг “Sunflower State" Наранцэцгийн муж гэж нэрлэдэг бөгөөд энэ нь муж улсын албан ёсны цэцэг болох зэрлэг наранцэцэг ургадагтай холбоотой юм. Тус мужийг мөн “Jayhawk State” Жейхоук муж гэж нэрлэдэг бөгөөд энэ нь,  иргэний дайны эхэн үед Канзасын хил дагуух цэргүүдийг нэрлэдэг байсан нэрээс үүдэлтэй юм.

Кентакки

Кентаккигийн хоч нь “Bluegrass State” "Цэнхэр өвс муж". Энэмөвслөг ургамал бэлчээрт нь элбэг байдагтай холбоотой.

Луизиана

“Pelican State” Хотон шувууны муж. Энэ шувуу бэлгэдэл нь учраас Луизиана мужийн хоч юм.

Мэн

Мэн мужийг цагаан нарс ургадаг тул “Pine Tree State” Нарс модот муж гэж нэрлэдэг. Аялал жуулчлал нь эрчимтэй хөгжиж байгаа тул мөн “Vacationland” "Амралтын орон" гэх болсон.

Мэрилэнд

Мэрилэнд нь "Old Line State" Хуучин хилийн муж ба “Free State” Чөлөөт муж гэсэн хоёр хочтой. Эхнийхийг нь Мэрилэндийн цэргүүд Тусгаар тогтнолын дайнд оролцсон тул Жорж Вашингтон өгсөн, харин хоёр дахь хоч нь, тус мужид боолчлол устасны дараа 1864 оноос нэрлэх болсон.

Массачусетс

Далайн эрэг дагуу Массачусетсийн булан, Кейп Код булан, Баззардс булан бүхий Массачусетс мужийг "Бэй муж" эсвэл "Хуучин Бэй муж" гэж нэрлэдэг.

Мичиган

Мичиганы албан ёсны хоч нь “Wolverine State" буюу Нохой зээхийн муж юм, учир нь тухайн мужид тус ангийн арьс худалдаалагддагтай холбоотой.

Миннесота

Миннесота мужийг “Gopher State", “Land of 10,000 Lakes” 10,000 нуурын нутаг, “North Star State" Хойд оддын муж гэж нэрлэдэг. Гофертой холбоотой хоч нь, 1857 онд төмөр зам барихад төсөвлөсөн мөнгөний маргаантай төслийг шоглосон хүүхэлдэйн киноноос гаралтай. Хоёр дахь хоч нь, муж дахь нууруудын тооноос үүдэлтэй - ойролцоогоор 12,000 нуур байдаг. "Хойд оддын муж" гэдэг нь франц хэлнээс "Умардын од" гэж орчуулагддаг албан ёсны уриа юм.

Миссисипи

Мужийн билэгдэл цэцгийнхээ нэрээр нэрлэгдсэн Миссисипи нь, "Замбага цэцгийн муж" гэсэн хочтой.

Миссури

Миссури мужийг “Show Me State” буюу “Надад мужаа харуул" гэж нэрлэдэг нь, Миссуригийн Конгрессын гишүүн Виллард Дункан Вандивер, Филадельфигээр аялж байхдаа, -"Би эрдэнэ шиш, хөвөн, коклебур, ардчилагчдыг тарьж ургуулдаг Миссури мужийн хүн, би уран үгэнд итгэдэггүй, намайг итгүүл. Надад мужаа харуулах ёстой.” гэснээс үүдэлтэй гэдэг. Өөр нэг онол нь, Колорадо дахь уул уурхайн хотоос гаралтай бөгөөд Миссуригаас ирсэн уурхайчдыг шоглож, Колорадогийнхон "Энэ хүн Миссуригаас ирсэн, чи түүнд үзүүлэх хэрэгтэй" гэцгээдэг гэдгээс үүссэн.

Монтана

Монтана мужийг үнэт ашигт малтмал, эрдэнийн чулуу, үнэт металлаар нь “Treasure State” Эрдэнэсийн муж гэж хочилдог. Мөн Монтана мужаас гаралтай А.Б.Гатригийн "Том тэнгэр" романы нэрээр "Том тэнгэрийн орон" гэж ч нэрлэх нь бий.

Небраска

Небраскагийн албан ёсны хоч нь, "Cornhusker State" бөгөөд энэ нь Небраскагийн спортын баг болох Cornhuskers-ээс гаралтай.  Эрдэнэ шишийг гараар хураах арга гэсэн үг юм. 1872 онд тус мужид мод тарих өдрийг бий болгосноор 1945 он хүртэл "Мод тарьдаг муж" гэсэн нэртэй байжээ.

Невада

Невада мужийг “Silver State" Мөнгөн муж гэж нэрлэдэг. 1859 онд Невада мужид мөнгөний асар том орд нээгдсэнээр хүмүүс тэнд баяжихын тулд очиж, муж улсыг бий болоход хүргэсэн.

Нью Хэмпшир

Нью-Хэмпшир мужид өргөн цар хүрээтэй боржингийн карьерууд байдаг тул үүнийг “Granite State" Боржин чулуун муж гэж нэрлэдэг. Мөн уулсын гайхалтай үзэмжээрээ, “The Mother of Rivers" Гол мөрний эх, “The White Mountain State" Цагаан уулын муж, “Switzerland of America" Америкийн Швейцарь гэгддэг.

Нью Жерси

Нью Жерсигийн хоч нь "Garden State” Гарден муж. Байгалийн нөхцөл нь цэцэрлэгжүүлэлт болон хүнсний ногоо, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой байдаг.

Нью- Мексик

"The Land of Enchantment" нь 1999 оноос хойш Нью-Мексикогийн албан ёсны хоч болсон ч түүний гарал үүсэл нь 1906 оноос, Лилиан Вайтингийн Нью Мексикогийн ижил нэртэй номноос эхтэй.

Нью Йорк

Алдарт Эмпайр Стэйт Билдингээс болж Нью-Йоркийг "Empire State" гэж нэрлэдэг гэж та бодож байгаа бол андуурч байна. Үнэндээ "Empire State" хочийг, Жорж Вашингтон дайны үед Нью-Йоркчуудын тэсвэр хатуужлыг магтан сайшааж, 1785 онд Нью-Йоркийг "Эзэнт гүрний суудал" гэж нэрлэсэн бөгөөд 1931 онд баригдсан Эмпайр Стэйт Билдинг уг хэллэгийг нэрээ болгон авчээ.

Хойд Каролина

Хойд Каролина нь 1710 онд Хойд ба Өмнөд Каролинад хуваагдсан тул “Old North State" Хуучин Хойд муж гэж нэрлэгддэг бөгөөд “The Tarheel State" Давирхайтай улны муж гэж нэрлэгддэг. Хоч нэрийн гарал үүсэл нь, Хойд Каролина мужид давирхай гэх мэт тэнгисийн цэргийн хангамж үйлдвэрлэдгийг илтгэж байгаа ч, Хойд Каролинагийн цэргүүд цуст ажиллагааг “уланд наалдсан давирхай шиг" гэдэг байсан байлдааны үг хэллэгтэй холбож үзэх нь бий.

Хойд Дакота

Хойд Дакота болон Канадын Манитоба мужийн хооронд олон улсын энх тайвны цэцэрлэг байдаг тул Хойд Дакота мужийг “Peace Garden State" Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэдэг.

Охайо

Охайо муж, билэгдэлийн модныхоо өнгөнөөс болж "Buckeye State"  Хүрэн бор модны муж гэж нэрлэгддэг.

Оклахома

Оклахомагийн хоч нь, “Sooner State" Эртхэн, Газар эзлэгчидийн муж. 1889 оны 4-р сард АНУ-ын засгийн газар, оршин суугчдыг Оклахомагийн төв хэсэг рүү орж, газраа авах цагийг тогтоожээ. "Эртхэн" гэдэг нь товлосон хугацаанаас өмнө ирсэн  хүмүүс газар авч суурьшсантай холбоотой. Оклахома муж болсноос хойш 1 жилийн дараа, Оклахомагийн Их Сургуулийн хөлбөмбөгийн баг өөрсдийгөө Sooners гэж нэрлэснээр энэ хоч үлджээ.

Орегон

Орегон мужийн " Beaver State” Минж муж хэмээх хоч нь тус мужийн бэлгэ тэмдэг болсон Америкийн минжнээс гаралтай.

Пенсильвани

АНУ-ыг үүсгэн байгуулахад тус муж чухал үүрэг гүйцэтгэсэн тул "Keystone State" нь Пенсильвани мужийн хоч юм.

Род Айленд

Род-Айлендын албан ёсны хоч нь, далайн эрэг, далайн эргийн олон хотуудтай тул “Ocean State" Далайн муж юм.

Өмнөд Каролина

Өмнөд Каролинагийн "Palmetto State" Давжаа далдуу модны муж хэмээх хоч нь далбаан дээрх, тамга болон далдуу модны зурагнаас үүдэлтэй.

Хойд Дакота

Уг дурсгалт газар нь муж улсын чухал элемент учраас Өмнөд Дакота нь “Mount Rushmore State " Рашмор уулын муж гэдэг албан ёсны хоч авсан.

Теннесси

“Volunteer State” буюу Сайн дурынхны муж гэсэн нэршил нь, 19-р зуунаас хойш Теннессигийн хоч байсан боловч 2020 оны 2-р сар хүртэл албан ёсных болоогүй байжээ. Теннесси 1812 оны дайны үеэр 1500 сайн дурын цэргийг илгээж байсан тул энэ хоч нь үлджээ.

Техас

Техас мужийн улаан, цагаан, цэнхэр өнгөтэй далбаа дээрээ ганц одтой тул “Lone Star State” Ганц одтой муж гэж нэрлэгддэг. Техас АНУ-д дахин нэгдэхээс өмнөх, энэ од нь тусгаар тогтнол, АНУ-ыг эсэргүүцэгчдийн төлөөллийг илэрхийлдэг.

Юта

“Beehive State" Зөгийн үүр муж гэдэг хоч нь, хэд хэдэн шалтгааны улмаас Ютагийн хочоор сонгогдсон. Зөгийн үүр нь Мормончуудын чухал бэлгэдэл учраас 1959 оноос хойш төрийн албан ёсны бэлгэ тэмдэг болжээ. Зөгийн үүрний тэмдэг нь мөн Ютагийн түүхийн нэвтэрхий толь бичигт "хөдөлмөрч, хэмнэлттэй, тэвчээртэй байдлыг" илэрхийлдэг.

2022 оны 4-р сард амбан захирагч Спенсер Кокс сайн үйлсийг сурталчлах кампанит ажилд анхаарал хандуулахын тулд мужийнхаа хочийг нэг өдрийн турш “Be Kind State” “Сайхан муж бай" болгон өөрчилж байв.

Вермонт

Вермонтын хоч нь, “Green Mountain State" Ногоон уулын муж. Вермонт гэдэг нэр нь өөрөө ногоон гэсэн утгатай vert, уул гэсэн утгатай монт гэсэн франц үгнээс гаралтай.

Виржиниа

Виржиниа мужийн хоч нь "Old Dominion" Хуучин Dominion, учир нь энэ муж нь Английн Америк дахь хамгийн эртний колони байсан юм.

Вашингтон

Вашингтоныг мөнх ногоон ой мод ихтэй учраас “Evergreen State” "Мөнх ногоон муж" гэж нэрлэдэг.

Баруун Виржиниа

Баруун Виржиниа нь бүхэлдээ Аппалачийн нуруунд оршдог цорын ганц муж учраас “Mountain State” буюу "Уулын муж" гэж хочилдог.

Висконсин

Бэлгэдэлтэйгээ адил Висконсины хоч нь “Badger State" буюу “Дорго муж" юм. Энэ хочийг Висконсин мужийн баруун өмнөд хэсгийн уурхайчдад өгсөн бөгөөд тэд хэт завгүй, байшин барих газраа ухах ч завгүй, орхигдсон уурхайн нүхэнд амьдардаг байжээ.

Вайоминг

Вайоминг нь “Big Wyoming” буюу "Том Вайоминг", “Cowboy State" “Ковбой муж", “Equality State” "Тэгш байдлын муж" гэгддэг. Нэгдүгээрт, газар нутгийн хэмжээ болон хүн ам хамгийн бага муж гэдгээрээ, хоёрдугаарт бэлчээрийн мал аж ахуй зонхилсонтой холбоотой. Эмэгтэйчүүдэд сонгох эрхийг анх олгосон муж учраас “Тэгш эрхтэй муж” ч гэж нэрлэдэг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.