May
26
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Америкт хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг 10 баяр
Америкт хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг 10 баяр
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Америкт хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг 10 баяр
Image: google

Америкт судалгаагаар хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг баяруудыг товчоор жагсаан бичвэл,

1-р сарын 1. Шинэ жилийн өдөр

Image

Орчин цагийн Григорийн тоолол ба Жулиан хуанли дээрх жилийн эхний өдрийг Америкчууд шинэ оныхоо төлөвлөгөөг гарган, зарим хэсэг нь сүмийн үйл ажиллагаанд оролцон, мөн хөл бөмбөг ба хокейн тоглолт үзэж, галт наадам, салют буудуулан тэмдэглэгдэг.

2-р сарын 14. Гэгээн Валентины өдөр

Image

Дэлхий даяар тэмдэглэдэг Гэгээн Валентины өдрийг романтик, хайрын соёл, шашин шүтлэг, арилжааны чухал баяр гэж хүлээн зөвшөөрдөг. Жил бүр 224 сая сарнайг зөвхөн энэ баярт зориулан ургуулдаг байна. Судалгаагаар Америкийн насанд хүрэгчдийн 24% нь 2015 онд Гэгээн Валентины баяраар цэцэг худалдаж авсан байдаг. Мөн энэ өдөр рестораны жилийн борлуулалтын хэмжээ асар их байдаг ба Ээжүүдийн баярын дараагаар хоёрдугаарт ордог байна.

3-р сарын 17. Гэгээн Патрикийн өдөр

Image

Гэгээн Патрикийн өдөр нь V зуунд Ирландад Христийн шашин анх нэвтэрсэн ба Гэгээн Патрик хамбыг дурсдаг Ирланд үндэстний өв уламжлал, соёлыг тэмдэглэдэг баяр юм. АНУ-д Ирланд гаралтай иргэд нийт хүн амын 10-аас илүү хувь байдаг учир уг баяр нэлээдгүй өргөн хүрээнд болдог ба баяр ёслол нь үндэснийхээ ногоон өнгөтэй хувцас өмсөн олон нийтийн жагсаал, баяр наадам зохион, үдэшлэгт оролцон тэмдэглэдэг. Мөн судалгаагаар маш их хэмжээний архи согтууруулах ундаа худалдаалагддаг байна.

3-р сарын 22-оос 4-р сарын 25 хооронд Ням гарагт зохиогддог Easter буюу Улаан өндөгний баяр

Image

Улаан өндөгний баяр нь Есүс Христийн эргэн амилсан өдөр бөгөөд энэхүү өдрийг Америкчууд сүмд очин, дараа нь гэр бүлээрээ хооллон, өндөгийг янз бүрээр чимэглэн, өндөг хайх тоглоом тоглох, олон нийтийн жагсаал зохион байгуулах зэргээр тэмдэглэн өнгөрөөнө.

5-р сарын 8–14. (5-р сарын 2 дахь Ням гараг). Ээжүүдийн өдөр

Image

Ээжүүдийн өдөр эх хүн, эх хүний харилцаа холбоо, нийгэмд оруулж буй эерэг хувь нэмрийг үнэлдэг. Гэгээн Валентины өдөртэй харьцуулахад хамгийн өндөр рестораны борлуулалттай ба мөн Улаан өндөгний баярын болон Христийн Мэндэлсний Баярын дараа орохоор хамгийн их хүн сүмд очдог гэдгээрээ алдартай.

6-р сарын 15–21. (6-р сарын 3 дахь Ням гарагт) Аавуудын өдөр

Image

Аавуудын өдөр ээжүүдийн өдөртэй нэгэн адил эцэг хүний бахархал, аавын харилцаа, нийгэм дэх аавуудын нөлөөг тэмдэглэдэг баяр юм. Энэ өдөр 12.7 тэрбум ам.доллартай тэнцэхүйц зангиа гэх мэт төрөл бүрийн эрэгтэй хүний бэлэг хамгийн өндөр борлуулагддаг байна.

7-р сарын 4. Тусгаар тогтнолын өдөр

Image

1776 оны 7-р сарын 4-нд тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш тэмдэглэж ирсэн энэ баяр нь галт наадам, салют буудуулах, мах шарах барбекюгээрээ алдартай. Америкчуудын 45% нь 7-р сарын 4-ний өдрийг салют буудаж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр ойролцоогоор 675 сая ам.долларын салют бууддаг байна.

10-р сарын 31. Halloween буюу Хэллоуин

Image

Аймшгийн киноны гол баатрууд болон төрөл бүрийн дүрт хувиран хувцаслаж багт наадам, үдэшлэг, хулуун дэнлүү сийлбэрлэх, гал түүдэг асаах, хий үзэгдэлтэй газруудаар зочлох, аймшгийн кино үзэх зэргээр тэмдэглэнэ. Энэ баяраар Хэллоуины хувцас өмссөн хүүхдүүд амттан гуйн айлуудын хаалга тогшиж, насанд хүрэгчид нь үдэшлэг багт наадамд оролцдог. Зөвхөн чихэр шоколадны борлуулалт нь 3 тэрбум ам.доллар байсан ба Halloween-тэй холбоотой чимэглэл, хувцас, мэндчилгээний карт зэрэг зүйлсийг оролцуулан тооцвол 2021 онд 10.14 тэрбум ам.долларын худалдаа хийгдэж байжээ.

11-р сарын 22-28.(11-р сарын 4-дөх пүрэв гараг). Талархлын баяр

Image

Талархах, залбирах, найр хийх, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, хөл бөмбөгийн тоглолтууд, жагсаал хийх, аялах зэргээр тэмдэглэдэг. Талархлын өдрөөр гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт оройн зоог барихаар цугларч, өмнөх жилдээ талархдаг баяр юм. Тиймээс Талархлын баярын амралтын өдрүүд бол жилийн хамгийн завгүй аялалын үеүүдийн нэг юм. Мөн АНУ-д жил бүр хэрэглэдэг цацагт хяруулын зургааны нэгийг Талархлын баярын үеэр иддэг.

12-р сарын 25 Зул сарын баяр

Image

Христийн Мэндэлсний Баярын сүлд дуу, алдартай дуунууд хаа сайгүй хангинаж, гацуур модоо чимэглэх, бэлэг бэлдэх, Санта Клаус, Зул сарын ширээ засалт, дэлгүүр хэсэх, сүмийн үйлчилгээ гэх зэргээр нүсэр тэмдэглэдэг. Зул сарын баяр бол Есүсийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг баяр бөгөөд энэ баяраар гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэйгээ бэлэг солилцдог. Мөн зөвхөн АНУ ч биш дэлхийн нийтийн баяр болгон өргөн тэмдэглэдэг билээ

https://en.wikipedia.org/wiki/Public_holidays_in_the_United_States#Overview

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.