January
18
2023
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-д, худалдан авалт хийхдээ хэмнэлт гаргах боломжтой 2023 оны есөн өдөр
АНУ-д, худалдан авалт хийхдээ хэмнэлт гаргах боломжтой 2023 оны есөн өдөр
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д, худалдан авалт хийхдээ хэмнэлт гаргах боломжтой 2023 оны есөн өдөр
Photo: IStock

Хэрэв та шинэ ондоо, мөнгө хуримтлуулахаар шийдсэн бол, хуанли дээрээ бага мөнгө зарцуулах боломж олгох хэд хэдэн чухал огноог тэмдэглээрэй гэж MoneyTalks мэдээллээ.

2023 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд, хэмнэлт гаргаж зардлаа бууруулах боломжтой өдрүүд:

1. Дурсамжийн өдрийн амралтын өдөр.

Зуны анхны амралтын өдрүүд 2023 оны тавдугаар сарын 27-29-ний хооронд тохиож байна. Энэ өдрүүд, олон жижиглэн худалдаачдын төлөвлөж буй Дурсамжийн өдрийн борлуулалтын хямдралыг ашиглан мөнгөө хэмнэх сайхан цаг юм. Дурсамжийн өдрийн баярын худалдааг гудас, цахилгаан хэрэгсэл, хаврын хувцас, цэцэрлэгийн тавилга гэх мэт улирлын чанартай бараа худалдаж авахад тохиромжтой цаг гэж үздэг.

2. Prime Day

Жилийн хамгийн алдартай Амазоны хямдрал нь, олон хүний ​​хувьд тон таатай үйл явдалд тооцогдох болсон.  Prime Day явагдах огноо тодорхой бус боловч ихэвчлэн 7-р сард болдог. Энэхүү арга хэмжээ маш амжилттай болсноор, Амазон намрын хоёр дахь Prime Day-г санал болгоод байгаа юм. Өдөр бүр төрөл бүрийн барааны хямдрал санал болгодог ч, Amazon-ны эзэмшдэг брэндүүд хамгийн их хямдралтай байх магадлалтай байдаг. Та зөвхөн Амазон дээр гайхалтай худалдан авалт хийхээс гадна өөр бусад олон жижиглэн худалдаачид Амазоныг гүйцэхийн тулд өөрсдийн борлуулалтаа төлөвлөж байдаг.

3. Татварын амралтын өдрүүд

Жил бүр олон мужууд, долоо хоногийн турш эсвэл амралтын өдрүүдээр татварын амралт зарлан тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын татварыг түр хугацаагаар чөлөөлөх боломжийг санал болгодог. Эдгээр татварын амралт нь хичээлийн хэрэгслүүд, гамшгийн бэлэн байдлын хэрэглэгдэхүүн эсвэл өөр бусад бараа бүтээгдэхүүнд чиглэгддэг.Танай мужид татваргүй өдөр хэзээ болохыг мэдэхийн тулд Татварын албаны сайт дахь татварын амралтын өдрүүдийн жагсаалтыг харах хэрэгтэй.

4. Хөдөлмөрийн баярын амралтын өдөр

Зун, Дурсамжийн өдрийн хямдралаар эхэлж, 9-р сарын 4-ний Хөдөлмөрийн баярын өдрийн хямдралаар улирал дуусна. Энэ үед олон жижиглэн худалдаачид маш сайн саналууд тавьдаг. Дурсамжийн өдрийн хямдралтай адил Хөдөлмөрийн өдрийн амралтын өдрүүдээр гудас, цахилгаан хэрэгслүүд хямдардаг. Мөн жижиглэнгийн худалдаачид мах шарагч гэх мэт зуны бараануудаа хямдруулахаас гадна машин, компьютерийн үнэ буурах хандлагатай байдаг.

5. Хар баасан гараг

2023 оны 11-р сарын 24-нд Талархлын баярын маргааш хар баасан гараг тохионо. Гэхдээ та яг энэ өдрийг хүлээж байгаа бол том алдаа гаргана. Сүүлийн жилүүдэд жижиглэн худалдаачид хар баасан гарагийн худалдааг өмнөхөөсөө хамаагүй эрт эхлүүлдэг болсон. 2022 оны Хар Баасан гарагийн борлуулалт 10-р сарын 6-наас эхэлсэн гэдгийг бодоорой.

6. Кибер Даваа гараг

Хар Баасан гарагийн нэгэн адил Кибер Даваа гараг 2023 оны 11-р сарын 27-нд тохионо. Талархлын баярын дараах Даваа гараг цаг хугацаа өнгөрөх тусам өргөжсөөр байгаа юм. Одоо Кибер Даваа гараг ихэвчлэн Кибер долоо хоног болж хувирсан. Энэхүү худалдааны баяр нь гутал, гоо сайхны хэрэгсэл гэх мэт зарим онлайн барааг хэмнэх илүү сайн саналуудыг тавих болсон.

7. Target - Бэлгийн картын хөнгөлөлттэй амралтын өдрүүд

Энэ бол жилийн хямдралтай өдрүүдийн жагсаалтад хамгийн сүүлд нэмэгдсэн. Кибер Даваа гарагаас хойшхи амралтын өдрүүдээр төлөвлөгдсөн Target-ийн хямдрал нь, худалдан авагчдад $500 хүртэлх үнийн дүнтэй бэлгийн картыг 10%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгодог. Энэ нь та ердөө 450 доллараар 500 долларын бэлгийн карт авах боломжтой гэсэн үг юм.

Үндсэндээ та энэ бэлгийн картыг ашиглан худалдаж авсан бүх зүйлээ 10%-ын хямдралтайгаар Target дэлгүүрээс худалдан авалт хийнэ гэсэн үг. Target 2022 онд бэлгийн картын амралтын өдрүүдээ өмнөхөөсөө бага шуугиантай явуулсан нь анзаарагдсан. Тиймээс, энэ картын сурталчилгааг мэдэхгүй өнгөрөөхгүйн тулд, 11-р сарын 26-ны ням гарагт буюу Кибер Даваа гарагийн өмнөх өдрийн долоо хоног бүрийн танилцуулгатай танилцаж, Target ирэх амралтын өдрүүдэд бэлгийн карт зарахаар төлөвлөж байгаа эсэхийг анхаараарай.

8. “Ногоон даваа гараг”

Энэ жагсаалтад байгаа бусад худалдааны өдрүүдтэй харьцуулахад бага зэрэг анзаарагдахгүй өнгөрөх гээд байдаг. Энэ нь арванхоёрдугаар сарын хоёр дахь даваа гаригт зохиогддог бөгөөд энэ жил арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Энэхүү худалдааны өдрийн eBay 2007 онд үүсгэсэн. Одоо Macy's, Target зэрэг дэлгүүрүүд мөн өөрсдийн Ногоон Даваа гарагийн худалдаагаа явуулах болсон.

9. Зул сарын баярын дараах өдөр

Санта Хойд туйлд эсэн мэнд буцаж, бүх бодол санаа шинэ жил рүү чиглэгдсэн өдрүүдийн маргаашаас жижиглэнгийн худалдаачид, 12-р сарын 26-наас эхлэн энэ оны сүүлчийн томоохон хямдралаа зарладаг. Баярын гоёл чимэглэлд 50% ба түүнээс дээш хэмнэлт гаргаж, 2023 оны шинэ жилийн баяртаа бэлтгэх боломжтой. Үүний зэрэгцээ хувцас болон өөр бусад олон зүйлсийн хямдрал, урамшуулал явагддаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.