August
11
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-д Хууль бус ажиллаж байсан бол статусаа өөрчлөхийн тулд юуг мэдэх хэрэгтэй вэ?
АНУ-д Хууль бус ажиллаж байсан бол статусаа өөрчлөхийн тулд юуг мэдэх хэрэгтэй вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д Хууль бус ажиллаж байсан бол статусаа өөрчлөхийн тулд юуг мэдэх хэрэгтэй вэ?
Photo by Giammarco on Unsplash

АНУ-д хууль бус хөдөлмөр эрхлэлт нь ерөнхийдөө цагаачлалын статусыг өөрчлөхөд саад болдог. CitizenPath-ийн мэдээлснээр хууль бус ажил эрхэлснээр олон хүн ногоон карт авах хүсэлт гаргах боломжгүй болдог байна.
I-485 маягтыг бөглөхөөс өмнө эсвэл өгсөнийхөө дараа АНУ-ын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ажилд орох нь сөрөг үр дагаварт хүргэх боломжтой бөгөөд ерөнхийдөө хууль бус ажил эрхлэлт нь таны цагаачлалын бус статусыг зөрчиж, ногоон картын өргөдлийг хүлээн авахаас татгалзахад хүргэж болзошгүй юм. Гэхдээ, АНУ-ын иргэдийн ойрын хүмүүс, гэр бүлийн гишүүд гэх мэт зарим хүмүүст үл хамаардаг байна.

Зөвшөөрөлгүй ажил эрхлэлт

Нэгдүгээрт, АНУ-ын засгийн газар хууль бус хөдөлмөр эрхлэлтийг юу гэж үздэгийг тодорхойлох нь чухал бөгөөд USCIS-ийн бодлого, журам нь, "зөвшөөрөлгүй ажил эрхлэлт гэдэг нь INA эсвэл USCIS-ээс Америкт ажил гүйцэтгэх зөвшөөрөл аваагүй гадаадын иргэд АНУ-ын ажил олгогчидод үзүүлж буй аливаа үйлчилгээ эсвэл ажил юм." гэж тодорхойлдог.

Мөн хөлс, цалингүй аливаа ажил нь хууль ёсны байдаг гэж битгий бодоорой. Дүрмээр бол цэвэр сайн дурын ажил нь сөрөг үр дагаварт хүргэдэггүй. Гэхдээ зарим төрлийн цалингүй ажилд USCIS-с өөрөөр хандах нь бий. Хэрэв та зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн ажил хийсэн бол цагаачлалын хуульчтай ярилцаж өөрийн нөхцөл байдлыг хянаж үзээрэй.

Ажилласан хугацаа

Та статусаа солиулах хүсэлт гаргахаасаа өмнө, хэдэн жил хууль бусаар ажиллаж байсан, түүнээс хойш АНУ-д ирж, очиж байсан ч гэсэн хүсэлт гаргах үед, өмнөх энэхүү зөрчил сөхөгдөж асуудал үүсч болно. USCIS-ийн ажилтан нь өргөдөл гаргагчийн АНУ дахь бүх түүхийг судалж, хууль бусаар ажиллаж байсан эсэхийг тодорхойлох боломжтой байдаг байна. Түүнчлэн статусаа тодорхойлуулах өргөдөл гаргаснаас хойшхи болон байнгын оршин суугчийн статус олгохоос өмнөх хугацаа нь ажилд орох хууль бус хугацаа юм. Өргөдөл гаргагч нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсээгүй ба эсвэл ажиллах зөвшөөрлийн бичиг баримт хараахан олгоогүй бол ажиллахыг хориглоно.

Өргөдөл гаргагч дараах тохиолдолд статусаа өөрчлүүлэх хүсэлтээ хүлээж байх хугацаанд ажиллахыг зөвшөөрнө.

  • Өргөдөл гаргагч өмнө нь USCIS-д ажиллах зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, мөн авч байсан;
  • USCIS нь өргөдөл гаргагчид зохих статус авах өргөдөл гаргахаас нь өмнө ажиллах зөвшөөрөл олгосон бөгөөд өргөдөл хүлээгдэж байх хугацаанд зөвшөөрлийн хугацаа нь дуусаагүй бол;
  • Ийм зөвшөөрөл нь өргөдөл гаргагчийн статустай холбоотой тул цагаач бус ажил горилогч нь ажиллах зөвшөөрөл хүсэх шаардлагагүй.

АНУ иргэдийн ойрын төрөл, гэр бүл болон зарим ангиллын статустай иргэдэд зориулсан онцгой тохиолдол

Эдгээр хориг нь АНУ-ын иргэдийн ойрын гэр бүлийн гишүүд болон зарим ангиллын цагаачдад хамаарахгүй. Ойрын гэр бүлд АНУ-ын иргэний эхнэр, нөхөр, эцэг эх, гэрлээгүй хүүхдүүд (21 нас хүрээгүй) багтана. Энэ үл хамаарах зүйл нь гэр бүлийн цагаачдын бусад ангилалд хамаарахгүй. Жишээлбэл, энэ үл хамаарах зүйл нь АНУ-ын иргэний насанд хүрсэн хүү, охин эсвэл байнгын оршин суугчийн эхнэр / нөхөрт хамаарахгүй.

Хууль бусаар хөдөлмөр эрхлэхийг хориглох нь дараах ангилалд хамаарахгүй.

  • АНУ-ын иргэдийн ойрын хамаатан садан;
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тухай хуулийн дагуу өргөдөл гаргагчид (VAWA);
  • Зарим мэргэжлийн эмч нар болон дагалдан яваа эхнэр, нөхөр, хүүхдүүд;
  • Олон улсын байгууллагын тодорхой ажилтнууд (G-4 виз), НАТО-гийн ажилтнууд (НАТО-6) болон тэдний гэр бүл;
  • Тусгай ангиллын насанд хүрээгүй цагаачид;
  • АНУ-ын Зэвсэгт хүчний зарим албан хаагчид болон дагалдан яваа эхнэр, нөхөр, хүүхдүүд.

Хэрэв та АНУ-д хууль бусаар ажиллаж байсан бөгөөд байнгын оршин суух хүсэлт гаргах гэж байгаа бол таны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж чадах цагаачлалын хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй. АНУ-д албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажиллах нь таны ногоон картын хүсэлтийг хүлээн авахаас татгалзахад хүргэж болзошгүй бөгөөд зарим тохиолдолд энэ нь албадан гаргах ажиллагаанд хүртэл хүргэх болзошгүй юм.

Статус болон ажиллах зөвшөөрлийн өөрчлөлт

I-485 маягтыг (Нөхцөл байдлыг өөрчлөх өргөдөл) бөглөх нь ажилд орох зөвшөөрлийг автоматаар олгохгүй гэдгийг санаарай. Статусаа өөрчлөх хүсэлт гаргагч нь мөн ажиллах зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах ёстой. Ерөнхийдөө өргөдөл гаргагчийг ажилд орохоосоо өмнө I-765 маягтыг бөглөж, ажилд орох зөвшөөрөл авахыг шаарддаг

H-1B эсвэл TN визтэй хүмүүс буюу цагаачлалын бус гэрээт хөлсний ажилтнуудад EAD (Employment Authorization Document) шаардлагагүй байж болно. Тэдний визний статус нь ажиллах боломжийг олгодог. Гэхдээ I-485 маягттай нэгэн зэрэг EAD өргөдөл гаргах нь ашигтай:

  • I-765 маягтыг I-485 маягттай нэгэн зэрэг бөглөж, I-485-ын хураамж төлсөн тохиолдол I-765 маягтын хураамж авахгүй;
  • EAD өргөдөл гаргагчидад, бараг бүх ажил олгогчидод ажиллах боломж олгогддог;
  • Ногоон карт хүлээж байх хооронд ажлын визний хугацаа дуусах үеийн асуудлыг шийднэ.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.