September
30
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-д орон сууц хайж байгаа хүмүүст тохиромжтой, ая тухтай дүүргийн 20 шинж
АНУ-д орон сууц хайж байгаа хүмүүст тохиромжтой, ая тухтай дүүргийн 20 шинж
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д орон сууц хайж байгаа хүмүүст тохиромжтой, ая тухтай дүүргийн 20 шинж
Depositphotos

1. Таны шаардлагад нийцсэн байдал

Та байр авах хороололдоо юуг хүсч, юуг харахыг хүсэхгүй байгаагаа жагсаан бичээд өөрийн хэрэгцээнд тохирсон зүйлсийг хайж олоорой. Хөрш зэргэлдээ орших зүйлсийн талаар хүн бүр өөр өөрийн гэсэн ойлголттой байдаг: Зарим хүмүүст ойролцоо орших тоглоомын талбай, сайн сургууль хэрэгтэй бол, заримд нь гэрийнх нь ойролцоо клуб, баар байхыг илүүд үзэх жишээний .

2. Сонсож буй зүйлс тань таатай байх

Тухайн дүүргийнхээ кафе, цэцэрлэгт хүрээлэнд цагийг өнгөрөөж, хорооллоор алхаж, хүмүүсээс тухайн газрын талаар асууж сонирх. Ойр зэргэлдээ орших ирээдүйн хөршүүдтэйгээ ярилцаж, гэмт хэргийн түвшин, дуу чимээ, замын хөдөлгөөн, тухайн газрын оршин суугчидтай тулгарч буй асуудлын талаар асууж судлах хэрэгтэй.

3. Та латте уух газраа хялбархан олох боломжтой байх

Томоохон сүлжээ дэлгүүрүүд, ресторанууд, бие даасан жижиглэн худалдаачид нь тухайн бүс нутгийн эдийн засаг өсч байгаа эсвэл тогтвортой сайн байдалд байгаагийн шинж тэмдгийг илэрхийлдэг.

4. Ойролцоох байшингууд шинэчлэгдэж, тохижуулагдаж байгаа байдал

Энэ нь ялангуяа жилийн дулаан саруудад илүү ажиглагддаг. Эзэд нь байшингаа сайн нөхцөлд байлгасаар байгааг харуулсан үйл ажиллагааны шинж тэмдгүүд нь, хүмүүс орон гэрээрээ бахархаж, цаашид энэ газарт удаан үлдэх бодолтой байгааг харуулдаг.

5. Хөршүүдийн зохион байгуулалт

Тухайн газрын оршин суугчид тогтмол уулздаг, ярилцлага зохион байгуулдаг, нөхөрсөг харилцаатай байх нь маш сайн шинж. Байр, байшин худалдаж авахаасаа өмнө болвол ийм уулзалтанд нь оролцож, хөршүүдээсээ сонирхсон асуултаа асууж, орон нутгийн мэдээллийн  байгууллагад бүртгүүлэх нь зүйтэй.

6. Хүмүүс гудамжаар зугаалж буй байдал

Гудамжинд тайвнаар алхаж буй хүмүүс, мөн сургуульдаа явж, цэцэрлэгт хүрээлэнд тоглож буй хүүхдүүд нь аюулгүй байдлыг харуулдаг. Энэ нь тухайн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн чухал шинж тэмдгүүдийн нэг юм.

7. Шөнө, орой харанхуй үеийн байдал

Хэрэв та зөвхөн ажлын өдрүүдэд өдрийн цагаар алхалж буй хүмүүсийг харсан бол аюулгүй гэж бүү хүлээн ав. Бодит дүр зургийг харахын тулд шөнийн цагаар болон амралтын өдрүүдээр тус газар очиж үзэх нь дээр.

8. Гэмт хэргийн гаралт бага

Байшин худалдаж авахаасаа өмнө тухайн бүс нутгийн гэмт хэргийн статистик мэдээллийг сайтар нягталж үзээрэй. Үүнийг орон нутгийн цагдаагийн вэбсайт эсвэл орон нутгийн сонингоос харж болно.

9. Орон нутгийн сургуулиудын амжилтын түвшин сайн

GreatSchools вэбсайт нь дүүрэг бүрийн сурагчдын амжилтын түвшинг мэдэхэд тусална. Сайн үзүүлэлттэй сургууль нь  сайн сайхан байдлын чухал хэсэг юм.

10. Алхаж зугаалахад тохиромжтой байдал

Гадаа кафе, вандан сандал, алхах зугаалахад зориулагдсан өргөн явган хүний ​​зам нь тухайн хорооллын үнэ цэнийг нэмдэг. Walk Score вэб сайт нь ойр орчмын газруудыг алхах чадвараар нь эрэмбэлдэг. Байшин худалдаж авахаасаа өмнө байраа шалгаарай.

11. Нийтийн тээврийн сүлжээ сайтай

Энэ бүсэд автобус, метро, ​​галт тэрэгний шугамыг хялбархан олох боломжтой байх. Нийтийн тээврийн зогсоолтой ойрхон байрууд илүү үнэтэй, үнэ цэнээ сайн хадгалдаг.

12. Тухайн газар ойрын 5-7 жилийн хугацаанд танд тохиромжтой байх эсэхийг тооц

Хэрэв энэ газар таны одоогийн сонирхолд тохирч байгаа бол 5-7 жилийн дараа танай гэр бүл хүүхэдтэй болох эсвэл хөгшин эцэг эхээ өөр дээрээ авах үе ирлээ гэхэд танд тохирох эсэхийг бодоорой. Ямар ч тохиолдолд байшин худалдаж авахдаа үүнийг анхаарч үзэх хэрэгтэй байдаг, учир нь хурдан нүүх шилжих амар биш байдаг.

13. Энэ хэсгийн өмчлөлийн түвшин маш өндөр

Орон сууцны өмчлөл өндөртэй бүсүүд нь эдийн засгийн нөхцөл байдал тогтвортойг, мөн байнга солигддог түрээслэгчид байхгүй нь с

айныг илтгэнэ.

14. Энэхүү хорооллын байр, байшингууд хурдан зарагддаг

Байр, байшингууд түргэн зарагддаг байх нь тухайн бүс нутагт эрэлт хэрэгцээ байгааг илтгэж, мөн ажлын байр, хүн ам өсөн нэмэгдэж буй хөгжиж буй эдийн засагтай гэдгийг харуулдаг бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн сайн сайхан байдлын чухал үзүүлэлт юм.

15. Орон сууцны үнэ буурахгүй байгаа

Арван жилийн өмнө орон сууцны зах зээл уналтад орсны улмаас зарим газар орон сууцны үнэ бусдаасаа илүү үнэтэй болсон. Байшин худалдаж авахаасаа өмнө уг байр байрлаж буй газарт үнэ хэр унасныг шалгах нь зүйтэй. Хэрэв энэ тоо хэт өндөр байвал энэ нь тухайн бүс нутагт эдийн засгийн хүндрэлтэй байгааг илтгэх магадлалтай.

16. Нийтийн тээвэр

Шинэ үеийнхэн ажилдаа хувийн машинаар биш нийтийн тээврээр явахыг илүүд үздэг болж байна. Тиймээс өөрийн амьдрах нутаг дэвсгэрт нийтийн тээврээр зорчих боломж байгаа эсэх, тэдгээрийн тав тухтай байдал, маршрутын сүлжээг шалгаарай.

17. Хотын үйлчилгээний ажлын чанар

Хогоо байнга ачиж байна уу, гудамж талбайгаа цэвэрлэж байна уу гэдгийг анхаараарай. Явган хүний ​​зам эвдэрч хэмхэрсэн байдал, гэрэлтүүлгүүдийн бүрэн бүтэн бус байдал нь төрийн үйлчилгээний муу ажиллагааг илтгэдэг тул анхаараарай.

18. Олон тооны сүм хийдүүд байх

Тухайн газарт сүм, хийд, синагогууд байх нь хүмүүсийн ойр нэгдмэл харилцааны шинж тэмдэг бөгөөд оршин суугчидын нөхөрсөг харилцааг илтгэнэ.

19. Тухайн газарт цагдаагийн хэсэг, гал унтраах анги байдаг эсэх

Товлож байгаа байрныхаа ойр хавьд галын анги, цагдаагийн газар, галын цорго зэргүүд байгаа эсэхийг тэдэх хэрэгтэй. Ойролцоо орших олон нийтийн аюулгүй байдлын эдгээр албууд нь тус газрын давуу талыг нэмж өгдөг.

20. Тухайн нутаг дэвсгэрт сайн талын өөрчлөлтүүд байгаа эсэх

Дэд бүтцийн хөгжил болон баригдаж буй шинэ орон сууцууд нь эдийн засгийн хөгжлийг харуулдаг. Таны товлож байгаа хэсэгт иймэрхүү өөрчлөлтүүд байгаа эсэхийг анзаараарай.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.