July
12
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-д орон сууц худалдаж авахын тулд хэр их орлоготой байх шаардлагатай вэ?
АНУ-д орон сууц худалдаж авахын тулд хэр их орлоготой байх шаардлагатай вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д орон сууц худалдаж авахын тулд хэр их орлоготой байх шаардлагатай вэ?
Photo: Shutterstock

НowMuch вэб сайт нь, "дунд зэргийн/average" байшин худалдаж авахыг сонирхож буй хүмүүсийн жилийн цалин муж бүрээр ямар байх ёстойг харуулсан инфографикийг гаргажээ.

АНУ-ын Зүүн болон Баруун эрэгт хамгийн үнэтэй байшингууд байдаг нь гайхах зүйл биш юм. Калифорнид та "дундаж" орон сууц худалдаж авахын тулд жилд 120,000 доллараас дээш орлого олох хэрэгтэй. Үүний зэрэгцээ, орон сууц хамгийн хямд байх Мичиган мужид та ердөө 40,000 долларын орлого олох хэрэгтэй. Жагсаалтыг тэргүүлдэг Хавайд байшин худалдаж авахад жилд 153,000 доллар олдог байх шаардлагатай бөгөөд байрны дундаж үнэ тэнд дунджаар 600,000 гаруй доллар байдаг.

HowMuch нь, үл хөдлөх хөрөнгийн Zillow вэбсайтаас мэдээлэл цуглуулсан бөгөөд тэд ипотекийн зээлийн тооцоолуур(mortgage calculator)-т эдгээр үнийг оруулж, газрын зураг үүсгэж, сар бүрийн ипотекийн зээлийн төлбөрийг тодорхойлж, судалгаан дээр үндэслэн худалдан авагчид урьдчилгаа төлбөрийг 10% төлдөг байхаар тооцжээ.
Мөн тэд орон сууц худалдан авагчид нийт орлогынхоо 30 хувиас илүү үнэтэй байр худалдаж авах ёсгүй гэсэн санхүүгийн зөвлөхүүдийн албан ёсны зөвлөмжийн дагуу цалингийн санг тооцоолжээ.

Ихэнх зураглал тийм ч гайхмаар зүйл биш байсан ч зарим нэг гэнэтийн зүйл байсан: Жишээ нь, Пенсильванид байшин худалдаж авах нь Вайомингоос хамаагүй хялбар байсан бөгөөд баруун хэсгийн мужуудын орон сууцны эзэд илүү их газартай байр, хаус худалдаж авах боломжтой байв.

Судлаачид муж бүрт байршлаас хамааран орон сууцны үнэ ихээхэн ялгаатай байдгийг тогтоожээ. Жишээлбэл, Колорадо мужид байшин худалдаж авахын тулд жилд 100,000 доллараас дээш орлого олох шаардлагатай байгааг судалгаа харуулсан бөгөөд энэ нь амьдралын өртөг хамаагүй өндөр байдаг Денверийн орон сууцны зах зээлтэй холбоотой байсан байна. Нью-Йоркийн хувьд ч мөн адил, хотын захын байшингууд хотын төвийнхөөс хамаагүй хямд байдаг аж.

Та байшин худалдаж авахад хэр орлоготой байх хэрэгтэй вэ? /мужуудаар/
Айдахо (ID) – $70 360
Айова (IA) – $44 360
Алабама (AL) – $47 960
Аляска (AK) – $67 280
Аризона (AZ) – $67 280
Арканзас (AR) – $41 040
Вайоминг (WY) – $58 000
Вашингтон (WA) – $87 040
Вермонт (VT) – $62 600
Виржиниа (VA) – $71 960
Висконсин (WI) – $50 080
Хавай (HI) – $153 520
Делавэр (DE) – $67 960
Жоржия (GA) – $59 520
Вэст Виржиниа (WV) – $38 320
Иллиной (IL) – $53 880
Индиана (IN) – $42 560
Калифорниа (CA) – $120
Канзас (KS) – $43 160
Кентакки (KY) – $44 360
Колорадо (CO) – $100 200
Коннектикут (CT) – $75 280
Луизиана (LA) – $50 320
Массачусетс (MA) – $101 320
Миннесота (MN) – $64 720
Миссисипи (MS) – $44 360
Миссури (MO) – $42 200
Мичиган (MI) – $40 800
Монтана (MT) – $75 520
Мэриленд (MD) – $72 200
Мэйн (ME) – $55 520
Небраска (NE) – $51 520
Невада (NV) – $73 120
Нью-Жерси (NJ) – $69 640
Нью-Мексико (NM) – $54 880
Нью-Хэмпшир (NH) – $68 440
Нью-Йорк (NY) – $91 720
Огайо (OH) – $38 400
Оклахома (OK) – $45 320
Дистрикт Колумбиа (DC) – $138 440
Орегон (OR) – $87 160
Пенсильваниа (PA) – $47 960
Род-Айленд (RI) – $69 640
Хойд Дакота (ND) – $56 000
Хойд Каролина (NC) – $63 840
Теннесси (TN) – $55 760
Техас (TX) – $66 080
Флорида (FL) – $70 360
Өмнөд Дакота (SD) – $55 360
Өмнөд Каролина (SC) – $58 840
Юта (UT) – $83 720

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.