June
6
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-д ямар мэргэжлээр сурвал өндөр цалин авч, сургалтын зардлаа хурдан нөхөж олох вэ?
АНУ-д ямар мэргэжлээр сурвал өндөр цалин авч, сургалтын зардлаа хурдан нөхөж олох вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д ямар мэргэжлээр сурвал өндөр цалин авч, сургалтын зардлаа хурдан нөхөж олох вэ?
Photo by Kelly Sikkema on Unsplash

Коллеж, их дээд сургуульд орж суралцан төгсөх нь өндөр цалинтай ажил, албан тушаалд хүргэх хамгийн зөв зам гэдэг. Харин АНУ-ын хөдөлмөрийн статистикийн товчооноос, 169 мэргэжилд бакалаврын зэрэг шаардагдаж буйг мэдээлсэн бөгөөд боловсрол хэр өндөр байна төдийчинээ өндөр цалин авч байгааг уг судалгаа харуулсан байна. 2020 оны байдлаар Бакалаврын зэрэгтэй ажилтаны долоо хоногийн дундаж цалин 1305$ /жилд 67,000 гаруй доллар/, харин дундаж мэргэжилтэй хүнийх долоо хоногт 781$ /40,600 доллар/ байсан бөгөөд цалин нь хэр зөрүүтэй болохыг энэ судалгаа харуулж өгчээ.

Payscale судалгааны фирм ямар мэргэжилтэй хүмүүс илүү өндөр цалин авч байгаа талаар 150 мянга гаруй бакалаврын зэрэгтэй ажилтнуудын дунд явуулсан судалгааны үр дүнг Kiplinger сэтгүүл нийтэлжээ. PayScale төв, 159,000 хүний сүүлийн нэг жилийн цалинд судалгаа хийснээр, ажилд орсон эхний үедээ 60,000$, дунд үедээ 92,100$ хүрсэн цалинтай 50-д мэргэжил байна. Эдгээр хүмүүсийн 67% нь ажилдаа сэтгэл хангалуун, харин 59% нь ажлын ачаалал их, 54% нь ажил нь дэлхийг сайнаар өөрчилөхөд нөлөөлдөг гэж хариулцгаасан гэсэн байна. Судалгаагаар гарсан өндөр цалинтай мэргэжлүүдийн жагсаалт:

1. Компьютерын инженер
Гарааны цалин: 83,100$
Ажлын дунд үедээ: 135,000$
Ажлаас авах сэтгэл хангамж:70%
Ажил нь стрессд оруулдаг: 42%
Ажил нь утга учиртай: 46%

2. Компьютерын шинжлэх ухаан
Эхэн үеийн цалин: 79,700$
Ажлын дунд үеийн цалин: 130,000$
Сэтгэл ханамж: 68%
Ажлын стресс: 39%
Ажил нь утга учиртай: 46%

Компьютерын шинжлэх ухааны мэргэжилүүд, ирээдүйтэй 30 мэргэжлийн тоонд орж байна. Судалгаагаар энэ мэргэжлийн хэрэгцээ 7%-н хурдтай өсч, энэ арван жилийн хугацаанд 42,800 ажлын байр нэмэгднэ. Жил бүр 47,500 ажлын байр нээгднэ гэж тооцож байгаа аж.

3. Электротехник
Гарааны цалин: 77,500$
Дунд үеийн цалин: 123,000$
Сэтгэл ханамж: 67%
Стресс: 50%
Утга учир: 57%

Энэ мэргэжлийн хэрэгцээ мөн 7%-н өсөлттэй, ажлаа сольсон, ажлаас гарч буй хүмүүсийг орлох тоог оруулаад жил бүр 22,700 ажлын байр нэмэгдэхээр төлөвтэй байна.

4. Химийн инженерчилэл
Гарааны цалин: 77,100$
Дунд үедээ: 130,000$
Сэтгэл ханамж: 64%
Стресс: 55%
Утга учир: 57%

Их том биш хөдөлмөрийн зах зээл боловч, өндөр орлоготой мэргэжилд орох мэргэжил бөгөөд сүүлийн арван жилд 17,5% өссөн, ойрын арван жилд 9% өсөлттэй байх төлөвтэй байна.

5. Сансар судлал
Гарааны цалин: 76,400$
Дараагийн цалин: 131,000$
Сэтгэл ханамж: 66%
Стресс: 47%
Утга учир: 55%

2020 оны байдлаар энэ мэргэжлийн 61,400 ажлын байр улсын хэмжээнд байдаг бөгөөд ойрын 10 жилд 5100-р нэмэгднэ гэсэн таамаг дэвшүүлжээ.

6. Машин үйлдвэрлэл
Гарааны цалин: 72,900$
Дундаж: 115,000$
Сэтгэл ханамж: 63%

Ажилын олдоц өндөр, эрэлт 7%-тай өсч байгаа, ойрын 10 жилд 20,900 ажлын байр хэрэгцээтэй болно.

7. Үйлдвэрлэлийн инженер
Гарааны цалин: 72,000$
Дундаж: 115,000$
Сэтгэл ханамж: 73%

Ажилын олдоц хангалттай өндөр, ажлын байрны эрэлт 14%-н өсөлттэй явагдаж буй, 40-д мянган ажлын байр бий болох төлөвтэй.

8. Физик
Гарааны цалин: 70,900$
Дундаж цалин: 125,000$
Сэтгэл ханамж: 68%

2020 оны байдлаар орон даяар 19,500 ажлын байр байсан. Жил бүр 1,600 ажлын байр шинээр нэмэгднэ гэсэн тооцоо гарчээ.

9. Үйл ажиллагааны удирдлага
Гарааны цалин: 70,800$
Дундаж цалин: 107,000$
Сэтгэл ханамж: 72%

Энэ мэргэжлийн эрэлт 8%-р өсч буй. Одоогийн байдлаар америкт 2,7 сая хүн энэ мэргэжлээр ажиллаж байна. 247,000 ажлын байр нэмэгднэ.

10. Мэдээллийн системийн удирдлага
Гарааны цалин: 70,300$
Дундаж цалин: 119,000$
Сэтгэл ханамж: 70%

Техник сэтгэлгээ болон манлайлах чадвар хосолсон, албан тушаал ахих өргөн бололцоотой энэхүү мэргэжилтэй 600,000 хүн байдаг. Ойрын ирээдүйд 42,800 ажлын байр бий болно гэсэн тооцоо гарчээ.

Эх сурвалж:
www.forumdaily.com/en/na-kogo-idti-uchitsya-v-ssha-chtoby-poluchat-xoroshuyu-zarplatu-i-bystro-okupit-rasxody-na-kolledzh

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.