August
23
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-д жижиг хувийн бизнес хийх, эрхлэхэд хамгийн хялбар мужууд.
АНУ-д жижиг хувийн бизнес хийх, эрхлэхэд хамгийн хялбар мужууд.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д жижиг хувийн бизнес хийх, эрхлэхэд хамгийн хялбар мужууд.
Photo by Mike Petrucci on Unsplash

Ямар ч хувийн бизнест байршил гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үйл ажиллагааны чиглэл, үйлчлүүлэгчид буюу хүн амын нягтаршил, мөн зардал, татвар, цалин ямар байхыг тодорхойлох нь чухал байдаг. Cnbc.com-д бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой АНУ-ын мужуудын чансааг жагсаалтаар нийтэлжээ.

Looka.com сайт, Калифорниа мужийг амьжиргааны өртөг өндөртэй, тэр дундаа тус улсад аж ахуйн нэгжийн татварын хувь хамгийн өндөр байдаг ч, ердийн ажлаа орхиж, хувийн бизнесээ эхлүүлэхэд бэлэн байгаа хүмүүст хамгийн тохиромжтой газар гэж үзсэн байна.

Бизнес эрхлэх, эхлүүлэхэд тохиромжтой эхний таван муж:

1. Калифорниа
2. Техас
3. Нью Жерси
4. Иллинойс
5. Жоржиа

Калифорниа муж нь шинэ бизнесүүд, ялангуяа технологийн салбарын хувьд удаан хугацааны туршид төвлөрсөн газар байсаар ирсэн боловч сүүлийн үед “Алтан муж”-аас зардал болон ихэнх тохиолдолд татвараа хэмнэхийн тулд өндөр зэрэглэлийн бизнесүүд мужаа орхин олноор дүрвэх болсны томоохон жишээ нь, Tesla, Oracle, Hewlett Packard зэрэг томоохон компаниуд төв байруудаа Калифорниагаас нүүлгэсэн явдал юм.

Гэсэн ч, Looka.com нь Калифорниаг таваас цөөн ажилтантай жижиг бизнес, гарааны бизнесүүдийн төвлөрөл өндөр байгаа тус улсын шинэ бизнесүүдийн оршин тогтнох хамгийн сайн үзүүлэлттэй газруудын нэг гэж үзсэн байна. Мөн цөөн ажилчинтай аж ахуйн нэгжүүдийн жилийн цалингийн хэмжээгээр 1-рт орохын зэрэгцээ эдгээр бизнес эрхлэгчидийн цалин хөлсөө төлөх чадвар нь илүү сайн байдаг гэж Looka-гийн хэвлэлийн төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.

Энэхүү жагсаалтыг 2021 онд Калифорниад шинээр байгуулагдсан бизнесүүдийн 82.56 хувь нь анх байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар байгааг харуулсан ашгийн бус Кауфман сангийн судалгаан дээр тулгуурлан гаргасан байна. Улсын дундаж 81.7% -тай байгаатай харьцуулахад Калифорниад жижиг бизнесүүд харьцангуй амжилттай байгааг харуулж байгаа юм.

Калифорниа мужийн дараа, 5-аас цөөн ажилтантай бизнесүүд ихээхэн төвлөрсөн Техас муж ордог. Энэ муж нь таваас цөөн ажилтантай, дундаж амьжиргааны өртгөөс доогуур орлоготой аж ахуйн нэгжүүдэд жилд, хэмжээний хувьд хоёрт орох хамгийн өндөр цалингийн санг санал болгодог нь хувь хүний ​​орлогын албан татвар ногдуулдаггүйтэй нь холбоотой байдаг.

Харин Rhode Island-д шинээр бизнес эхлүүлэгчид болон хувийн жижиг бизнес эрхлэгчидийн тоогоор улсдаа хамгийн доогуурт ордог бөгөөд 2021 ондшинээр эхлүүлсэн бизнес эрхлэгчдийн 77% орчим нь хөл дээрээ тогтож чадсан гэдгээрээ жагсаалтын хамгийн сүүлд орсон байна. Баруун Виржиниа муж сүүлээсээ 2-р байранд буюу 49-д оржээ.

Бизнес эхлүүлэх, эрхлэх, тогтнох боломжууд болон төвлөрлийн хувиар тооцож гаргасан жагсаалт:

1. Калифорниа
2. ТехасНью
3. Жерси
4. Иллинойс
5. Жоржиа
6. Массачусетс
7. Нью Йорк
8. Флорида
9. Оклахома
10. Теннесси
11. Аризона
12. Охайо
13. Колорадо
14. Хойд Каролина
15. Пенсильвани
16. Миннесота
17. Луизиана
18. Миссури
19. Айова
20. Нью Мексико
21. Айдахо
22. Мичиган
23. Виржиниа
24. Миссисипи
25. Небраска
26. Индиана
27. Висконсин
28. Мэрилэнд
29. Коннектикут
30. Вашингтон
31. Аляск
32. Вайоминг
33. Арканзас
34. Орегон
35. Кентакки
36. Монтана
37. Невада
38. Мэйн
39. Юта
40. Канзас
41. Алабама
42. Нью Хэмпшир
43. Хойд Дакота
44. Вермонт
45. Хавай
46. Өмнөд Каролина
47. Өмнөд Дакота
48. Делавэр
49. Баруун Виржиниа
50. Род Айленд

Looka.com муж улсуудын зэрэглэлийг гаргахын тулд дараах зургаан шалгуурын дагуу эрэмбэлсэн гэж мэдэгджээ.

  • таваас цөөн ажилтантай аж ахуйн нэгжийн тоо;
  • дундаж орлого;
  • шинэ бизнесүүдийн оршин тогтнох түвшин;
  • амьжиргааны өртөг;
  • таваас цөөн ажилтантай аж ахуйн нэгжийн жилийн цалин;
  • 2020-2021 онуудад муж бүрт байгуулагдсан шинэ бизнесийн эзлэх хувь.

Тус компани АНУ-ын хүн амын тооллогын товчоо, 2022 оны дэлхийн хүн амын тойм, Кауфманы сангийн мэдээлэлд тулгуурлан уг жагсаалтыг гаргажээ.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.