October
31
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ дахь цагаачдын амьдралыг ихээхэн хялбаршуулах USCIS-ийн онлайн хэрэгслүүд
АНУ дахь цагаачдын амьдралыг ихээхэн хялбаршуулах USCIS-ийн онлайн хэрэгслүүд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ дахь цагаачдын амьдралыг ихээхэн хялбаршуулах USCIS-ийн онлайн хэрэгслүүд
Photo: IStock

Шинээр ирж буй гадаадын иргэдийн асуудал, амьдралыг хөнгөвчлөхийн тулд АНУ-ын Иргэний харьяалал ба цагаачлалын албанаас (USCIS), зөвхөн шинээр ирсэн хүмүүсийг төдийгүй АНУ-д удаан хугацаагаар байсан хүмүүсийг ч, олон зүйлд нь туслах эх үүсвэрээр хангадаг байна.

Тус хэлтсийн вэб сайт дээр байгаа USCIS-ийн бүх үйлчилгээг ашиглахын тулд та өөрийн бүртгэлээ үүсгэх хэрэгтэй. Энэ нь маш энгийн: Login or Create a USCIS Online Account  (онлайн USCIS данс үүсгэх)-д шаардлагатай бүх мэдээллийг оруулснаар хувийн бүртгэл үүснэ. Ингэснээр та олон үйлчилгээнд хандах боломжтой болно. Эхлээд цагаачлалын өргөдөлөө (маягт) онлайнаар өгөх нь зүйтэй. Энэ хэсгийг File Online гэж нэрлэдэг. Үүнд зориулсан хэд хэдэн маягт байдаг бөгөөд тэдгээрийн бүрэн жагсаалтыг https://www.uscis.gov/file-online/ дээр харж болно. Иргэншил авах өргөдөл, байнгын оршин суугч картыг солих өргөдөл (ногоон карт) түгээмэл хэрэглэгддэг.

Бүх цагаачдын хувьд тулгардаг чухал хэрэгсэл бол хаягийн өөрчлөлтийн  Change of Address мэдэгдэл юм. Энэ нь зөвхөн өргөдлийн шийдвэрийг хүлээж байгаа хүмүүст төдийгүй USCIS-ээс гэнэтийн чухал мэдэгдлүүдийг цаг тухайд нь хүлээн авахад одоогийн оршин суугаа хаяг хамгаас чухал шаардлагатай юм.

Анхаарах! АНУ-ын шуудангийн үйлчилгээний (USPS) хаягаа өөрчлөх нь таны USCIS хаягийг өөрчлөхгүй. USCIS болон USPS аль алинд нь мэдээллээ шинэчилэх хэрэгтэй.

USCIS нь агентлагийн ажилтантай уулзах цагийг товлох, дахин төлөвлөх, цуцлах боломжийг олгодог.  Мөн хурууны хээ, ярилцлага болон бусад цагаачлалын журмын талаар уулзалт зохион байгуулдаг. Та /https://www.uscis.gov/about-us/find-a-uscis-office/-с  өөрт хамгийн ойр USCIS оффисыг олох боломжтой. Түүнчилэн орон нутгийн оффисууд орогнол хүсэгчийн ярилцлага авдаггүй, харин Asylum Offices дээр хийдэг.

Хэрэв та аливаа үйлчилгээний үнэ төлбөрт санаа зовж байгаа бол, тусгай төлбөр тооцоолуур Fee Calculator дээр, тухайн үйлчилгээнийхээ үнийг шалгахыг зөвлөж байна. Өргөдлийн төрлийг сонгож, зардлын тооцоонд тодруулга шаардлагатай бол хэд хэдэн нэмэлт асуултанд хариулах хэрэгтэй. Энэхүү хэрэгсэл нь хувийн мэдээллийг шаарддаггүй, хадгалахгүй.

Үүний нэгэн адил, хэрэв та хүсвэл USCIS-д өргөдөл гаргах зардлыг олж мэдэж болно. Үүний тулд Маягт ба хураамж  Forms and Fees эсвэл Бүх маягт  All Forms хуудсыг ашиглана. Жагсаалтаас та маягтаа сонгох хэрэгтэй бөгөөд "дэлгэрэнгүй мэдээлэл" дээр дарж, Өргөдлийн хураамж Filing Fee дэд хэсэгт, өргөдөл гаргахад төлөх зардлыг заасан байдаг.

Хэрэв та аль хэдийн өргөдөл гаргасан, шаардлагатай бүх алхмуудыг хийж, шийдвэрээ хүлээж байгаа бол, хэр удаан хүлээхээ мэдэхийн тулд, "Хэргийг боловсруулах цаг" Case Processing Times-с  өргөдөл боловсруулах дундаж хугацааг мэдэж болно. Та өөрийн илгээсэн маягт, түүнчлэн нэмэлт мэдээлэл (шаардлагатай бол), өргөдөл өгсөн оффисоо оруулснаар маягтыг тань боловсруулахад дунджаар хэр хугацаа шаардагдахыг олж мэдэх болно.

Хэрэв хангалттай хугацаа өнгөрсөн боловч хариу захидал ирэхгүй байгаа бол Case Status Online програмыг ашиглана: өргөдлийн дугаараа оруулаад статусыг нь олж мэдээрэй.

Хэрэв танд асуудал тулгарвал эсвэл таны өргөдлийн хугацаа хэтэрхий удаж байгаа бөгөөд ямар нэг зүйл буруу болсон гэж сэжиглэж байгаа бол Цахим хүсэлт  e-Request  хэрэгслээр хүсэлт гаргаж, шалтгааныг олж мэдэж болно. Дараах тохиолдолд энэ хэрэгслийг ашиглахыг зөвлөдөг:

  • таны өргөдлийн боловсруулалт ердийнхөөс удаан үргэлжилж байгаа;
  • та шуудангаар ямар ч баримтат баталгаа аваагүй;
  • та бичиг баримтыг хүлээн авсан боловч алдаатай.

Цагаачлалын виз авах асуудлыг, цагаачлалын эрүүл мэндийн үзлэг заавал дагалддаг бөгөөд үүнийг дурын эмнэлэгт хийлгэх боломжгүй гэдгийг бүү мартаарай. Үүнийг зөвхөн АНУ-ын Төрийн департаментаас зөвшөөрсөн эмнэлгийн байгууллагад хийдэг. Эдгээр эмнэлгүүдийн жагсаалтыг /https://my.uscis.gov/findadoctor/-с харж болно. Мөн  Explore My Options танд олон зүйлийн хариултыг өгдөг.

Хэрэв та иргэншлийн шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа бол дараах эх сурвалжуудыг ашиглаарай. Иргэний харъяаллын нөөцийн төв  Citizenship Resource Center нь шалгалтанд бэлтгэхэд, харин Иргэний боловсролын дадлагын шалгалт  Civics Practice Test нь шалгалт өгөх дадлага хийхэд тус тус тусална.

Хэрэв бид ямар нэг зүйлийг орхигдуулсан бол, бараг бүх цагаачлалын үйл явцтай холбоотой эх сурвалжуудыг " How Do I? Guides" хэсгээс үзнэ үү.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.