September
19
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-ын хилээр нэвтрэхэд асуудал гарах эсэхийг яаж мэдэх вэ?
АНУ-ын хилээр нэвтрэхэд асуудал гарах эсэхийг яаж мэдэх вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын хилээр нэвтрэхэд асуудал гарах эсэхийг яаж мэдэх вэ?
Nickned.me

АНУ-д аялсан хүмүүс, хил дээр Homeland Security/Дотоодын аюулгүй байдал, хилийн хяналтын алба янз бүрийн байдлаар хүмүүсийг шалгадаг талаар ярьдаг.
Аялагчидын нэг хэсгийг нь зөвхөн найрсагаар хэдэн үг солилцсоны дараа хилээр нэвтрүүлж байхад, харин заримаас нь жинхэнэ байцаалт авч, бүр тусгай өрөөнд оруулж үзлэг хийж шалгадаг. Энэ нь тухайн аялагч өмнө нь Америкийн хуулийг зөрчиж байсан, эсвэл террорист байгууллагатай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй эсэх зэрэг шалтгаантай байх бөгөөд санаандгүй байдлаар өртдөг зүйл биш болж таарч байна. Америкийн элчингүүд визээ олгохдоо өргөдөл гаргагчийг найдвартай байдлын аль нэг ангилалд шууд хамааруулдаг гэдгийг бид мэддэггүй аж. Тэрхүү ангилал нь хилийн үзлэг шалгалтын зэрэглэлд нөлөөлдөг бөгөөд хамгийн сонирхолтой нь АНУ-ын Элчин сайдын яам таныг хэр найдвартай гэж үзэж буйгаа нуудаггүй. Виз дээрх таны зургийн дор тэмдэглэгээ тавьсан байдаг байна.

Та өмнө нь анзаарч байгаагүй бол шалгаж үзээрэй. Таны зургийн доор нэг эсвэл хоёр, гурван од тэмдэглээстэй байгаа. Энэ нь найдвартай байдлын зэрэглэл юм.

Нэг од - таныг найдвартай хүн гэж үзсэн, тиймээс хил дээр хамгийн бага асуулт тавих болно гэсэн үг. Зарим тохиолдолд автоматаар тамга дарж, тус улсад нэвтрүүлдэг.

Хоёр од – нэмэлтээр анхаарах зэрэглэл. Ноцтой байцаалт авахгүй ч, АНУ-д хаана байрлах болон аялах төлөвлөгөөг асууж ярилцдаг.

Гурван од – онцгой анхаарах зэрэглэл. Та бараг террорист, танд хамгийн их анхаарал хандуулах болно, мөн тусгай өрөөнд оруулах болон нэмэлт шалгалт үзлэггүйгээр оруулахгүй.

Image

/Аялагч, хөтөч нарт зориулсан LOCALIE блогоос/

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.