June
7
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-ын онлайн их сургуулиудын талаар юу судлах вэ?
АНУ-ын онлайн их сургуулиудын талаар юу судлах вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
АНУ-ын онлайн их сургуулиудын талаар юу судлах вэ?
Photo by Annie Spratt on Unsplash

Онлайнаар эрдмийн зэрэг хамгаалах боломжтой олон улсын оюутнуудыг дараах 6 зүйлийг судалж үзэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Florida мужийн онлайн их сургуулийн захирал Ms.Evangeline Cummings “Олон улсын оюутнууд онлайнаар авахаар төлөвлөж буй эрдмийн зэрэг нь зорилгодоо хүрэхэд нь тусална гэдэгт итгэлтэй байхын тулд үргэлж судалгаа хийх ёстой” гэж хэлжээ.
АНУ-д төвтэй онлайн их сургуулийн талаар олон улсын оюутнууд судлах ёстой 6 зүйлс нь:
- Нэр хүнд
- Магадлан итгэмжлэл
- Үнэ өртөг
- Гэрээсээ онлайн зэрэг хүлээн авах
- Ажилд зуучлах
- Оюутанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг.

Нэр хүнд
“Онлайн байгууллагын нэр хүнд бол анхаарах чухал хүчин зүйл” гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ихэвчлэн нэр хүндтэй шилдэг сургуулиуд зориудаар онлайн өргөтгөл, арга замыг боловсруулж, гайхалтай онлайн хөтөлбөр, тухайн сургуулийн нэр хүндэд тустай итгэмжлэлийг баталгаажуулдаг гэж Ms.Cummings хэлжээ. Мөн оюутнууд тухайн сонирхож байгаа шилдэг гэсэн их дээд сургуулиудтайгаа танилцаж, хөтөлбөрүүдийг нь судалж АНУ-ын их дээд сургуулиудын холбоо эсвэл АНУ-ын Мэдээнд жил бүр гаргадаг шилдэг коллежийн зэрэглэлд багтаж байгаа эсэх зэргийг судлан, мөн олон улсын элсэгчдэд онлайнаар элсэх боломжтой, арга зам байгаа эсэхийг судалж үзэх хэрэгтэй.

Магадлан итгэмжлэл
Олон улсын оюутнууд онлайн коллежийг магадлан итгэмжлэгдсэн эсэхийг шалгахын тулд тус сургуулийн веб сайтыг шалгах ёстой бөгөөд веб сайтад нь тухайн сургуулийн эрдмийн зэрэг олгох хөтөлбөрийг албан ёсны эрх бүхий байгууллагаас шалгаж баталсан байвал тус сурууль АНУ-ын боловсролын хатуу стандартыг хангасан гэж үзэж болно. Олон тооны магадлан итгэмжлэлийн агентлагууд байдаг ч оюутнууд судалж буй сургуулиа АНУ-ын боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн агентлагаар баталгаажсан үгүйг шалгаж байх ёстой.

Үнэ өртөг
Ихэнх сургуулиуд сургалтын төлбөрөө, тэр дундаа онлайн сургалтын төлбөрөө вэб сайт дээрээ шууд харуулдаг. Хэрэв оюутан тэрхүү цонхноос энэ мэдээллийг олж чадахгүй бол элсэлтийн ажилтантай холбогдож, онлайн сургалтын төлбөрөө мэдэх шаардлагатай байна гэдгээ тайлбарлана.
Charleston Southern дахь Насанд Хүрэгчдийн ба Мэргэжил Судлалын Коллежийн эрдмийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Mr.Marc Embler хэлэхдээ, түүний их сургууль нь хөтөлбөр бүрийн сургалтын төлбөрийг веб сайтдаа байршуулахаас гадна, эрдмийн зэрэг олгох зардлыг нарийн тодорхойлох сургалтын төлбөрийн мэдээллээр хангадаг. Мөн оюутнуудад туслах зорилгоор цахим шуудан, эсвэл утсаар элсэлтийн болон санхүүгийн тусламжийн мэдээлэл өгөх зөвлөхүүдэд хандах боломжтой гэж хэлжээ.

Гэрээсээ онлайн зэрэг хүлээн авах
Хэдийгээр онлайн боловсрол дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж, нэр хүнд нь нэмэгдэж байгаа ч бүх улс орон онлайн зэрэгтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс гадна, улс орнууд дэлхийн хэмжээнд оюутнуудын төлөө өрсөлдөж байгаа тул зарим улс орнууд дээд боловсролын үндэсний онлайн хөтөлбөрөө эрэмбэлж илүү сайжруулах бодлого баримталж байна.
"Олон улсын оюутнуудын хувьд АНУ-ын их дээд сургуулиудийн хөтөлбөр АНУ-ын стандартад тулгуурладаг бөгөөд бусад улс оронд эдгээр стандартууд хамаарахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.” Бусад улс орнууд өөр өөр систем, процессыг ашиглаж болох тул ийм төрлийн зэрэг олгох хөтөлбөрт байгаа мэдээлэл өөр улсад хамаарахгүй байж магадгүй юм.
Өөрийн орны засгийн газрын санхүүжилт эсвэл тэтгэлэг авсан оюутнууд онлайн хичээл хийх боломжтой эсэхийг давхар шалгах хэрэгтэй. АНУ-аас буцалтгүй тусламж, тэтгэлэг авч буй олон улсын оюутнуудад ийм боломж байхгүй байх магадлалтай байдаг.

Ажлын байр, ажилд зуучлах
Хөдөлмөр эрхлэлт нь онлайн их сургуульд зэрэг олгох хөтөлбөрт хамрагдахдаа анхаарах бас нэг чухал хүчин зүйл юм.
"Сургуулиа төгсөөд ажлын амжилтад хүрэх магадлалыг харах нэг арга бол таныг оюутан байх хугацаанд тухайн сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийг харах явдал юм.
Сургуульд элсэх өргөдөл гаргах эсэхээ шийдэхээсээ өмнө сонирхсон сургуульдаа ажилд зуучилдаг эсэх, ажлын байрны талаарх асуултуудыг шууд асуухыг зөвлөж байна. Мөн та дипломынхоо үр дүнд ажилд орсон төгсөгчдийн талаарх мэдээлэл, таны сонирхсон хөтөлбөрийг ажил олгогчид хэрхэн үнэлж байгааг нотлох хүсэлт гаргаж болно.

Оюутанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг
Онлайнаар сурдаг оюутнуудад үзүүлж буй дэмжлэг, тухайлбал зөвлөгөө өгөх, сургах, карьерийн нөөц, техникийн дэмжлэг үзүүлэх зэргийг судлах нь чухал юм.
Arizona мужийн их сургууль, Pennsylvania мужийн их сургууль гэх мэт онлайн сургуулиуд нь Penn мужийн зэрэглэлийг бүхэлд нь онлайнаар олгодог.
Ms.Cummings хэлэхдээ "Оюутнууд багш, зөвлөхүүдтэй холбогдох бүрэн боломжтой байх нь манай оюутны хотхоноос хэдэн мянган бээрийн зайд байгаа олон улсын оюутнуудын амжилтад чухал ач холбогдолтой" гэжээ.
Мөн Ms.Cummings хэлэхдээ, UF Online нь оюутнууд их сургуулийн хамгийн сүүлийн үеийн мэдээг хүлээн авч, байршил, үндсэн анги, сонирхлын чиглэлээр оюутнуудын бүлэгт нэгдэх боломжтой ба виртуал оюутны уулзалтын газрыг санал болгодог. Оюутнууд ч гэсэн өөрсдийн шинэ бүлэг байгуулж болно гэж тэр хэлэв. 4000 гаруй оюутнуудтай тул тэд ижил сонирхолтой хүмүүсийг олох нь гарцаагүй.

Эх сурвалж: www.usnews.com/higher-education/online-education/articles/things-to-research-when-choosing-an-online-university-in-the-us
Орчуулсан: Болорсолонго, Одгэрэл - 3B1 Соёл-Эрдэм Дээд Сургууль

Image
Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.