September
16
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
DV-2024 ногоон картын сугалаанд оролцох өргөдөл гаргах огноо тодорхой боллоо.
DV-2024 ногоон картын сугалаанд оролцох өргөдөл гаргах огноо тодорхой боллоо.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
DV-2024 ногоон картын сугалаанд оролцох өргөдөл гаргах огноо тодорхой боллоо.
Photo: IStock

Freetown(Sierra-Leone) дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас 2022 оны 10-р сарын 5-аас 11-р сарын 8-ны хооронд Ногоон картын сугалааны (Олон үндэстний визийн хөтөлбөр - DV-2024) бүртгэлийн хугацаа үргэлжилнэ гэж мэдэгдлээ.

Энэхүү хөтөлбөр нь АНУ-д цагаачлалын түвшин багатай орнуудаас шаардлага хангасан иргэдэд АНУ-ын цагаачлалын виз авах боломжийг олгодог хөтөлбөр юм. Diversity Visa Program - хөтөлбөрийн хүрээнд ногоон картын сугалаагаар, жил бүр 50,000 азтан тодордог.

Төрийн департментын цахим хуудсанд сугалааны талаар албан ёсны мэдээлэл хараахан ороогүй байгаа бөгөөд Sierra-Leone дахь АНУ-ын ЭСЯ-аас хийсэн энэхүү мэдэгдэл нь DV-2024 сугалаанд бүртгүүлэх эцсийн хугацаатай холбоотой цорын ганц мэдээ юм.

Гэхдээ энэ мэдээ нь Элчин сайдын яамны хуудсан дээр гарсан ч Төрийн департаментын цахим хуудсанд сугалааны талаар албан ёсны мэдээлэл хараахан ороогүй байгаа юм. Мөн визийн бүртгэлийн хугацааны талаарх мэдээлэл эрт задарч байгаа анхны тохиолдол биш бөгөөд уг мэдээнд эргэлзэх шаардлаггүй.

DV-2024 ногоон картын сугалаанд хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгэлийг 10-р сарын 5-наас 11-р сарын 8-ны хооронд ЗӨВХӨН сугалааны албан ёсны цахим хуудас болох www.dvlottery.state.gov дээр явуулна. Бүртгэлийн үйл явц нь үнэ төлбөргүй бөгөөд англи хэлний анхан шатны мэдлэгтэй хүн бөглөхөд ч хүндрэл гарахгүй. Таны хувийн мэдээллийг олж авах эсвэл мөнгийг луйвардах зорилготой хуурамч вэбсайтууд их байдаг учир анкет бөглөж эхлэхээсээ өмнө ашиглаж буй сайтаа заавал шалгаарай.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.