April
20
2023
Anu.mn
Танд хэрэгтэй
Эмийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэх боломжтой юу?
Эмийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэх боломжтой юу?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эмийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэх боломжтой юу?
Photo: IStock

Хэрхэвч үгүй! Нөөцөлсөн жигнэмэг, самрын тосны хугацаа дуусахтай адилгүй. Шүүгээнд тань байгаа эмнүүдийнхээ хугацааг сайтар шалгаж, хэрэглэхийн өмнө дахин шалгаж байх, мөн цаг тухайд нь хаяж байх хэрэгтэй гэж CNBC мэдээлэв.

Та шампунь эсвэл нарнаас хамгаалах тосыг хэрэглэх хугацаа нь дууссанаас хойш, санамсаргүй эсвэл мэдэж байгаад хэд хоног,  сар ч юмуу хэрэглэж, энэ нь хэвийн байсан байж болох юм.  Харин эмийн хувьд шал өөр зүйл, эмийн хүчинтэй байх хугацааг шалгах нь маш чухал, учир нь хугацаа нь дууссан өдрөөс чанараа алдаж, үр дүнгүй болдог, тэгээд ч эмчлэх гэж байгаа өвчиндөө тус болохгүй эм, ялангуяа ноцтой өвчиний үед ийм эм хэрэглэхийг хэн хүсэх билээ гэж CVS Health-ийн эмийн сангийн менежер Эрин Бертон ярьсан байна.

"Хүмүүс шошгон дээрх заавар болон жорд бичсэн зүйлийг дагах ёстой. Хугацаа нь нэг өдрөөр хэтэрсэн эм, эмийн бүтээгдэхүүнийг ч хэрэглэж болохгүй. Мөн хугацаа нь дууссан эмийг хадгалах, хаяхгүй байх нь тэднийг бусдын гарт орох, буруугаар хэрэглэгдэх боломжийг олгодог. Опиоид, өдөөгч, дарангуйлагч гэх мэт өвдөлт намдаах зарим эмүүдийг гэртээ байлгах хэрэггүй. Эдгээр эм нь маш их донтуулах үйлчилгээтэй.

Өвчин намдаах эмийг өнгөрсөн жил хэтрүүлэн хэрэглэж донтсон тохиолдол гарч байсан. Эдгээр өсвөр насны хүүхдүүдийн гуравны хоёр нь, гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа авсан гэж мэдүүлж байсан. Үүнд мөн гэрийн анхны тусламжийн эмийн хайрцаг орж байсан гэж Бертон сануулсан бөгөөд хугацаа нь дууссан, үр нөлөө нь алдагдсан эмийг хадгалах нь, хор хөнөөл учруулахаас өөр зүйлд хүргэхгүй тул хэрэгцээгүй болсон эмийг тухай бүрт нь хаяж байх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.