October
6
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Грин-карт DV-2024: Шаардлага хангасан фото зургийн загвар
Грин-карт DV-2024: Шаардлага хангасан фото зургийн загвар
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Грин-карт DV-2024: Шаардлага хангасан фото зургийн загвар

2016 оны 11-р сарын 1-ээс эхлэн визний зураг дээр нүдний шилтэй байхыг хориглосон.

  • Зурган дээр үсний дээд хэсгээс эрүүний доод хэсэг хүртэл толгой бүтнээрээ багтсан байна
  • Толгой, нүүр хэсэг зургийн хүрээтэй тохирсон байх
  • Зурган дээр, хүний  нүүр, царай төв илэрхийлэлтэй, камер руу харсан байх ёстой

Цаасан дээр хэвлэсэн зургийн толгойны хэмжээг тусгасан загвар:

Image
  • Зураг нь 2 инч х 2 инч /5,0 х 5,0см /байх ёстой
  • Толгойн өндөр (үснээс эрүү хүртэл) 1 инчээс 1 3/8 инч (25 мм - 35 мм) хэмжээтэй байх ёстой.
  • Нүдний түвшин  зургийн доод талаас 1 1/8 инчээс 1 3/8 инч (28 мм – 35 мм) хооронд байгаа эсэхийг шалгаарай.

Дижитал зургийн толгойны хэмжээг тусгасан загвар:

Image
  • Толгойн дээд хэсэг үс ороод, мөн эрүүний доод хэсгийн хамт зургийн нийт өндрийн 50% -аас 69% хооронд байх ёстой. Нүдний түвшин (зурагны доод хэсгээс нүдний түвшин хүртэл хэмжсэн) зургийн өндрийн 56% -аас 69% хооронд байх ёстой.
  • Зургийн пикселийн хэмжээ нь квадрат харьцаатай байх ёстой (өндөр нь өргөнтэй тэнцүү  гэсэн үг). Зөвшөөрөгдөх хамгийн бага хэмжээ нь 600 пиксел (өргөн) x 600 пиксел (өндөр) юм. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 1200 пиксел (өргөн) x 1200 пиксел (өндөр) юм.

Зөв фото зургийн жишээ:

Image
Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.