May
23
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Авто машины улсын дугаар буюу “License plate” авахад юу хэрэгтэй байдаг вэ?
Авто машины улсын дугаар буюу “License plate” авахад юу хэрэгтэй байдаг вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Авто машины улсын дугаар буюу “License plate” авахад юу хэрэгтэй байдаг вэ?

Авто машины улсын дугаар буюу “License plate” авахдаа амьдарч байгаа муждаа авто машин аа бүртгүүлнэ. Энэ нь таны машин албан ёсны бүртгэлтэй эсэхийг харуулдаг ба Department of Motor Vehicle (DMV)-гээс “License plate”-г олгохдоо дээр нь ямар наалт шошго (он, сар гэх мэт) хэрэгтэйг зааж өгдөг.

“License plate” авахад ямар зүйлс шаардлагатай вэ?

Дараах зүйлс, бичиг баримтуудыг ихэвчлэн муж бүрийн DMV шаарддаг.

  • Тухайн авто машины эзэмшигч гэдгийг батлах бичиг баримтууд
  • Жолооны үнэмлэх
  • Авто машины марк
  • Загвар
  • Даатгал
  • Авто машины арлын дугаар (Vehicle Identification Number/VIN)
  • Авто машины гүйлт буюу odometer-ийн заалт

“License plate” ба шошгогүйгээр даатгал хийлгэж болох уу?

Товчоор бол бүртгэлгүйгээр, улсын дугааргүйгээр даатгал хийлгэж болохгүй. Тэгэхээр авто машины диллерээс худалдан авсан машинаа та шууд унаад явахад танд түр “License plate” хэрэг болох ба даатгал тань мөн түр дугаар дээр л хамаардаг.

“License plate” Улсын дугаараа өөрийн хүссэн тоо, загвартайгаар хийлгэж болох уу?

Та машин аа бүртгүүлж “License plate” авахдаа энгийн эсвэл DMV-гээс санал болгох олон төрлийн загварын сонголттой “License plate”-ыг нэмэлт төлбөртэйгээр авч болно. Жишээ нь: арын фонд нь тухайн мужын хүрээлэнгүүд, их сургуулиуд эсвэл онцгой үйл ажиллагаа гэх мэтийг сонгож болно. Эсвэл та өөрийн хүссэн тоо, үсэг оруулан мөн нэмэлт төлбөр төлөн авч болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.