July
1
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Муу зээлийн түүхтэй эсвэл зээлийн түүхгүй хүмүүст зориулсан хамгийн сайн зээлийн картууд
Муу зээлийн түүхтэй эсвэл зээлийн түүхгүй хүмүүст зориулсан хамгийн сайн зээлийн картууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Муу зээлийн түүхтэй эсвэл зээлийн түүхгүй хүмүүст зориулсан хамгийн сайн зээлийн картууд
Photo: Ivan Kruk (Shutterstock)

Хэрэв өмнө нь зээлийнхээ талаар буруу алхам хийсэн бол бүх зүйл дуусчаагүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэдийгээр та хамгийн их урамшуулалтай, олон боломжуудыг санал болгодог зээлийн картыг авах боломжгүй ч гэсэн та муу зээлийн түүхтэй эсвэл зээлгүй хүмүүст зориулсан зээлийн карт авах хүсэлт гаргаж, кредит түүхээ сэргээх алхамуудыг хийж эхлэх боломжтой.

Ерөнхийдөө бол, хэрэв танд муу зээлийн түүх байгаа бол баталгаатай карт (secured cards) болон баталгаагүй карт (unsecured cards) гэсэн хоёр сонголт бий. Баталгаажсан карт нь танд арай илүү сайн нөхцөл өгөх боловч та кредит түүхээ эхлэхийн тулд зээлийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгө байршуулах хэрэгтэй болно. Хэрэв та дараа нь дансаа хаахаар шийдвэл, уг данс нь сайн түүхтэй байгаа бол таны хадгаламж, байршуулсан мөнгө танд буцаж ирнэ.
Хэрэв та ямарваа мөнгө эхлээд байршуулахыг хүсэхгүй байгаа бол муу кредиттэй хүмүүст зориулсан баталгаагүй картууд байдаг ч эдгээр картууд нь ихэвчлэн илүү өндөр хүүтэй байдаг ба мөн бусад нэмэлт хураамж авдаг байна. Эдгээр өндөр хураамж, ерөнхийдөө тийм ч таатай бус нөхцлөөс шалтгаалан, хэрэв таны зээлийн түүх муу байгаа бол бид ихэвчлэн баталгаат картыг санал болгодог. Энд бид хамгийн сайн баталгаат ба баталгаагүй картуудын хэд хэдэн сонголтыг танилцуулъя.

Эхлээд муу зээлийн түүхтэй хүмүүст зориулсан хамгийн сайн баталгаатай зээлийн картууд:

Discover it Secured Card
Энэ карт нь кредит зээлийн түүх муутай хүмүүст зориулсан хамгийн шилдэг сонголтуудын нэг бөгөөд жилийн хураамж авахгүйгээс гадна бүх худалдан авалтад урамшуулал болон Cashback Match хэлбэрээр бүртгүүлэх урамшуулал санал болгодог (Discover нь таны карт эзэмшигчийн эхний жилдээ олсон бүх “cash back” мөнгийг тухайн жилийн эцэст тулгаж үздэг). Discover таны дансыг тогтмол шалгаж, баталгаагүй кредит карт (unsecured card) руу шилжих нөхцөл хангаж байвал таныг барьцаагаа буцааж авах боломжийг олгоно.

OpenSky Secured Visa Card
Энэ виза карт нь зээлийн түүхийг шалгах (credit check) шаардлагагүй тул хэн нэгэн муу зээлийн түүхтэй байсан бол энэ нь сайн сонголт байж болох юм. Гэхдээ энэ карт нь урамшуулал өгдөггүй бөгөөд жилийн 35 долларын хураамж авдаг.

Navy FCU nRewards Secured Visa Card
Энэ Secured Visa Card-ыг эзэмших хүсэлт гаргахын тулд та Navy Federal Credit Union-д орох эрхтэй байх ёстой, гэхдээ хэрэв боломжтой бол үүнийг анхаарч үзэх нь зүйтэй. Энэ нь жилийн хураамж авдаггүй бөгөөд бүх худалдан авалтад урамшуулал олгодог.

Муу зээлийн түүхтэй хүмүүст зориулсан баталгаагүй зээлийн картууд (unsecured card):

Petal 1 “No Annual Fee” Visa Card
Petal 1 "Жилийн хураамжгүй" Виза карт нь муу эсвэл кредит түүхгүй хүмүүст зориулсан баталгаагүй цөөн хэдэн картын нэг юм. Гэсэн хэдий ч дампуурч байсан эсвэл өмнө нь кредит төлбөрөө төлөлгүй орхиж байсан хүмүүс энэ картыг авах эрхгүй байж магадгүй. Энэ нь сонгогдсон худалдан авалт, бараанд 2%-иас 10% хүртэл буцаалтын урамшуулал олгодог ба карт эзэмшигч болсны урамшуулал санал болгодоггүй, мөн жилийн хураамж авдаггүй.

Tomo Credit Card
АНУ-д зээлийн түүхгүй хүмүүст Tomo Credit Card хамгийн их ашигтай байх боломжтой. Учир нь энэ картыг авахын тулд АНУ-ын кредит зээлийн түүх шаарддаггүй. Өргөдөл гаргах хүсэлтэй хүмүүс Томо-д цалингийн мэдээллээ өгөх шаардлагатай бөгөөд Tomo бусад санхүүгийн орлого зэргийг харгалзан үзэж болно. Энэхүү карт нь бүх худалдан авалтад бэлэн мөнгө буцаан олголт өгөх боломжтой бөгөөд жилийн хураамж авахгүй.

Эх сурвалж: lifehacker.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.