October
4
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Виз олгох, татгалзах зарим шалтгаанууд: визний төвийн ажилтантай хийсэн ярилцлага
Виз олгох, татгалзах зарим шалтгаанууд: визний төвийн ажилтантай хийсэн ярилцлага
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Виз олгох, татгалзах зарим шалтгаанууд: визний төвийн ажилтантай хийсэн ярилцлага
Photo: Shutterstock

Яагаад виз зарим хүмүүст олгогдож, заримд нь татгалздаг юм бол? Виз мэдүүлэхэд авлига өгөх боломжтой юу? Улс улсын элчин сайдын яамны зарчимууд өөр өөр байдаг уу?  гэх мэт олон асуултын хариултыг визний төвийн мэргэжилтэн нэрээ нууцлах эрхтэйгээр, My Planet клубт   ярилцлага өгсөн байна.

Визний бичиг баримтыг хэрхэн шалгадаг вэ?

Үйлчлүүлэгчийн бичиг баримт нь баталгаажуулалтын янз бүрийн үе шатыг дамждаг. Миний үүрэг бол шаардлагатай бичиг баримтууд байгаа эсэх, өргөдлийн маягт дахь өгөгдөлүүд, паспорт, бусад бичиг баримттай тохирч байгаа эсэхийг шалгах явдал юм. Харин элчин сайдын яам мэдээлэл нь паспорттай таарч байгаа эсэхийг шалгахгүй, харин өргөдөл гаргагчийн биеийн байцаалтыг шалгадаг. Жишээлбэл, Шенгенд гэмт хэргийн хамтын цахим сан байдаг. Жишээ нь, хүн Бельгид байхдаа улаан гэрлээр зам хөндлөн гарч, үүнээс болж осол гарсан гэж бодъё. Жилийн дараа тэр хүн Герман руу явах гэтэл татгалзсан: учир нь уг хүн Шенгений гэрээний улсын нутаг дэвсгэр дээр байхдаа дүрэм зөрчсөн.

Хүмүүсийг хэр нягт нямбай шалгах нь тухайн улсын элчин сайдын яам болон тухайн визний ажилтнаас шалтгаална. Мэдээжийн хэрэг, хэн ч таныг, асуулгад худал хэлсэн эсэхийг мэдэхийн тулд ажил руу залгахгүй, гэхдээ бүх зүйл боломжтой. АНУ, Их Британи энэ асуудалд онцгой болгоомжтой ханддаг. Америкийн ЭСЯ-ны асуулгад "Та террорист ажиллагаанд оролцож байсан уу?", "Хар тамхины наймаа?", "Хүний эд эрхтнийг хилээр зөөвөрлөсөн үү?" гэх мэт хоёр хуудас дүүрэн асуулт байдаг.

Визний төвд - камерын дор ажиллана. Энэ нь аюулгүй байдлаас гадна дүрмийг дагаж мөрдөх хяналтыг бий болгодог. Тухайлбал,  хээл хахууль өгөхийг хатуу хориглодог. Ямар ч хэлбэрээр.

Визийн төвийн нутаг дэвсгэр дээр та гар утас болон холбооны ямар ч хэрэгсэл ашиглах боломжгүй. Америкийн элчин сайдын яамны дүрэм журам бүр ч хатуу, дотогш оруулах ч боломжгүй. Баримт бичигт тавигдах шаардлагын хатуу байдал нь дипломат харилцаанаас бус тухайн улсын байршил, ямар улстай хиллэдэг, улс орон нь хэр хол байгаагаас хамаарна. Тухайлбал, Румын улс Шенгений визээр иргэдийг ямар ч хязгаарлалтгүйгээр нэвтрүүлж байсан бөгөөд Украйн, Орос, Беларусь, Болгар, Молдаваас урсах цагаачдын урсгал Румынаар дамжин Европ руу гардаг байв. Үүнийг румынчууд ойлгосноор,  тэдний элчин сайдын яам хамгийн хатуу дүрэм журамтай болсон.

Виз авахын тулд хамгийн бага баримт бичгийн багцыг бүрдүүлэхэд хангалттайд тооцдог улсууд байдаг - эдгээр нь Испани, Франц, Чех юм. Герман, Бельгийнх илүү хэцүү байдаг. Бельги улс виз олгохдоо маш болгоомжтой ханддаг, учир нь тэдний улс ард иргэддээ зориулсан маш сайхан нийгмийн хөтөлбөрүүдтэй байдаг. Тиймээс тэд виз хүссэн хүн бүрийг, тэрхүү давуу талыг ашиглахыг хүсдэг  цагаачид хэмээн авч  үздэг.

Шенгений гэрээний дагуу та зөвхөн явах гэж буй улсынхаа Элчин сайдын яамнаас виз авдаг. Харин  хүмүүс үүнийг үл тоомсорлож: "Би Испанийн виз аваад түүгээрээ Герман руу явна." гэдэг.  Энэ хандлага илрэх магадлал өндөр байдаг бөгөөд дараагийн удаа Элчин сайдын яам ямар ч тайлбаргүйгээр татгалзах болно.

Өөр нэг нийтлэг зальдалт бол аялалын виз авсныхаа дараа зочид буудлын захиалгаа цуцалдаг явдал юм. Чехүүд өөрсдийгөө хууртагдаж байгаагаа ойлгосноор нэг удаа  шинэ жилийн өмнөх өдөр буудлын захиалгаа цуцалсан бүх хүмүүсийн визийг цуцалсан тохиолдол байдаг. Гэтэл харин бүх асуудалд нямбай ханддаг Их Британи үүнд илүү энгийн ханддаг - хүмүүс төлөвлөгөөгөө өөрчилж болно гэж үздэг.

Элчин сайдын яам хууртах тохиолдол бийн. Жишээлбэл, та PowerPoint дээр даатгал хийж болно - энэ нь бодит эсэхийг хэн ч шалгахгүй. Бүх элчин сайдын яамдууд даатгал тамгатай байхыг шаарддаггүй, зарим нь цахим хэлбэрээр авдаг. Интернэтээс даатгал татаж аваад  нэр, огноог өөрчилөөд л болох нь тэр. Гэхдээ азгүй тохиолдолд та илүү ноцтой  хариуцлага хүлээх болохоор зөвлөмөөргүй байна. Барууны аль ч оронд ийм үйлдэл хийх асуудал байдаггүй. Тэнд байгаа хүн бүр дүрэм журмыг дагаж мөрдөх хэрэгтэй гэдгийг мэддэг бөгөөд энэ нь амьдралыг илүү хялбар болгодог. Өөрөөр хийж болно гэсэн бодол тэдний толгойд  төрдөггүй.

Урт хугацааны виз авахад аль улс илүү хялбар байдаг вэ

Элчин сайдын яамдуудад ерөнхий дүрэм байдаггүй, чиг хандлагад тулгуурладаг. Жишээлбэл, Францын элчин сайдын яам: Хэрэв та анх удаа визний хүсэлт гаргаж хандаж байгаа бол аялалын өдрөөр, хоёр дахь удаад хэдэн сар, гурав дахь удаад нэг жил, дөрөв дэх удаад гурван жилийн хугацаатай виз олгодог. Таван жилийн визийг хялбархан авах боломжтой гэж Финландын тухай хүмүүс ярьдаг. Испанийн урт хугацааны визийг өмнө нь Шенгений визтэй байсан бол нэг жилээр авахад хялбар байдаг.

Мөн зарим улс оронд хэдэн удаа очсон байх нь урт хугацааны виз авахад нөлөөлдөггүй. Жишээ нь, Герман. Сар бүр тийшээ нисдэг байсан ч урт хугацааны виз өгөх нь тодорхойгүй, урьдчилан таамаглахад хэцүү байдаг. Харин, та хоёр сарын дараа өөр нэг улс руу явна гэсэн баталгаа гаргаж чадвал, тэд танд шууд хоёр удаа зорчих эрхтэй нэг виз өгөх болно. Гэхдээ үүний тулд та тасалбар, буудлын захиалга  зэрэг нотлох баримтаа танилцуулах хэрэгтэй.

Ярилцлагын үед  биеэ хэрхэн авч явах вэ

Ярилцлагад ямар визний ажилтан дээр таарахаас бүх зүйл шалтгаална. Нэг нь гэр бүлийн тань байдлыг, нөгөө нь таны орлогыг, гурав дахь нь таны хийх төлөвлөсөн зүйлийг сонирхож магад. Ямар ч ярилцлагад орохдоо аль болох тайван байж, сандрахгүйгээр хариулах нь чухал. Эцсийн эцэст, эдгээр бүх асуултуудын зорилго нь таныг тухайн улсад үлдэхгүй гэдгийг нотлоход оршдог бөгөөд тэдний  хувьд хамгийн муу зүйл бол хууль бус цагаачидыг нэвтрүүлэх юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.