August
2
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-д гадаад улсын диплом, эрдмийн зэрэг, боловсрол болон мэргэжлийн гэрчилгээг хэрхэн бат ...
АНУ-д гадаад улсын диплом, эрдмийн зэрэг, боловсрол болон мэргэжлийн гэрчилгээг хэрхэн баталгаажуулдаг вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д гадаад улсын диплом, эрдмийн зэрэг, боловсрол болон мэргэжлийн гэрчилгээг хэрхэн баталгаажуулдаг вэ
Photo: Shutterstock

АНУ-д гадаадын диплом, эрдмийн зэрэг, мэргэшлийг хүлээн зөвшөөрөх  үнэлгээг хянадаг Холбооны улсын байгууллага байдаггүй тул, мужуудын түвшинд хийгддэг. Тиймээс, амьдарч, ажиллах мужаасаа тавигдах шаардлагыг зохицуулах  болно гэсэн үг юм. Суралцах, ажиллах эсвэл лицензтэй мэргэжлээр ажиллахын тулд гадаадын диплом, эрдмийн зэрэг, мэргэшлээ үнэлүүлэх гурван арга байдаг.

АНУ-д суралцах болзолыг хангах хичээлүүдээ баталгаажуулах

Та суралцахаар төлөвлөж буй боловсролын байгууллагатай шууд харьцаж, баталгаажуулалтад бүртгүүлэхээсээ өмнө элсэлтийн албатай холбоо барина. Тэд танд хамгийн сайн сонголтуудын талаар тайлбарлана. Жишээ нь: Хэрэв та, в LaGuardia Community College эсвэл өөр коллежид суралцахын тулд тодорхой хичээлүүдийг үнэлүүлэхээр төлөвлөж байгаа бол тэд таны кредитийг хянаж, тэдгээрийн 30 хүртэлхийг тооцно. Энэхүү тоо болон нөхцөлүүд тухайн сургуулиас хамаарч өөр өөр байж болно.

Магистр болон бусад хөтөлбөрүүдийн хувьд мөн өөр, илүү төвөгтэй. Жишээлбэл, Baruch College’s Zickling School of Business сургуульд магистрын зэрэгт өргөдөл гаргахад, тухайн сургуульд мэргэшилийг нь хүлээн зөвшөөрдөг улс орнууд байдаг. Харин үүнд багтаагүй бусад орны хүмүүс, Үнэмлэхний үнэлгээний үндэсний холбоо буюу NACES-аас баталсан агентлагаас олон улсын гэрчилгээ авах шаардлагатай.

Гадаадын боловсролыг үнэлэх зарим газруудыг эндээс харах https://www.cs.ny.gov/jobseeker/degrees.cfm.

Гадаадын диплом, ур чадвар, гэрчилгээг баталгаажуулах

АНУ-ын ажилд авах байгууллагууд ихэвчлэн,  ур чадварыг үнэлэх байгууллагууд руу хандуулдаг. Гэхдээ тодорхой зөвлөмж байхгүй тохиолдолд та үнэлгээний үйлчилгээг өөрөө сонгож болно. АНУ-ын Олон улсын харилцааны алба дараах үйлчилгээний аль нэгийг ашиглахыг зөвлөдөг.

http://www.naces.org/  нь, элсэлтийн стандарт, туршлага чадварын заавал дагаж мөрдөх дүрэм бүхий 19 үнэлгээний үйлчилгээний нэгдэл юм.

http://www.aice-eval.org/ Олон улсын гэрчилгээний үнэлгээчдийн холбоо (AICE) нь, гэрчилгээний үнэлгээний 10 холбооны нэгдэл.

Бүх үнэлгээ нь төлбөртэй байдаг.

Мэргэжлийн дадлага хийх гадаадын лицензийг баталгаажуулах

Гадаадын мэргэжлийн үнэмлэхийг баталгаажуулахын тулд та дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай: боловсрол, бичгийн шалгалт, эмнэлзүйн шалгалт.

Баталгаажуулах үйл явц нь мужаасаа хамаарч өөр өөр байдаг, мөн үйлдвэрлэлийн салбар бүрт өөр өөр. Дадлага хийхийг хүсч буй салбартаа ажиллах лицензээ баталгаажуулахын тулд, тусгай протоколуудтай улсын зохицуулагчид хандна. Ихэнхи тохиолдолд тухайн мужид дор хаяж нэг жил амьдарсан байх шаардлага тавьдаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.