August
13
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-д суралцах оюутны виз авах нь улам хэцүү болсноос олон хүсэлт гаргагчид бусад улсыг со ...
АНУ-д суралцах оюутны виз авах нь улам хэцүү болсноос олон хүсэлт гаргагчид бусад улсыг сонгож байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д суралцах оюутны виз авах нь улам хэцүү болсноос олон хүсэлт гаргагчид бусад улсыг сонгож байна
Photo: IStock

АНУ-ын их дээд сургуулиудын Олон улсын боловсролын хүрээлэнгийн мэдээлснээр, 2016/17-2020/21 оны хичээлийн жилд гадаад оюутны тоо 15%-иар буюу 164,727-оор буурсан байна. Үүнд юу нөлөөлсөн, болон энэ нь АНУ-д хэрхэн нөлөөлөх талаар Forbes нийтэлжээ.

Консулууд виз олгохоос ихэвчилэн татгалздагаас, олон улсын оюутнуудын элсэлтийн тоо буурч, 2022 оны санхүүгийн жилд мэдүүлсэн 631,807 F-1 оюутны визнээс, 220,676-д  нь татгалзсан хариу өгсөн нь нийт хүсэлтийн 35 хувийг эзэлж байна.

Дээд боловсрол, цагаачлалын Shorelight холбоо,  "2022 онд Африкийн оюутнуудын хүсэлтэд татгалзсан хувь 54 хувь болж өссөн нь, Азийн оюутнуудад татгалзсан 36 хувь, Европын оюутнуудын ердөө 9 хувьтай харьцуулахад, бараг тал хувьд нь татгалзсаныг харуулж байна" гэж тайландаа дурдсан бөгөөд Боловсролын мэргэжилтнүүд, Африкийг  дэлхийн хамгийн чухал бүс нутаг, ирээдүй хойч үедээ нөлөөлөх гол тулааны талбар гэж үздэгээ илэрхийлсэн байна. Уг тайланд дурдсанаар, 2022 оны санхүүгийн жилд АНУ-ын консулын ажилтнууд Гана, Либери, Нигери зэрэг Баруун Африкийн оюутны виз мэдүүлэгчдийн 71%-д нь татгалзсан хариу өгсөн нь харагдсан бөгөөд 8B Education Investments-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Лидия Кемунто Босир энэ мэдээллийг,  "Зүрх сэтгэл, оюун санааны төлөөх тулаанд АНУ ялагдаж байна." үзэж буйгаа илэрхийлжээ.

Гэтэл, 2016/17-2020/21 оны хичээлийн жилүүдэд Канадын коллеж, их дээд сургуульд суралцаж буй гадаад оюутны тоо 46 хувиар буюу 117,039 хүнээр нэмэгджээ. Голдуу Энэтхэг оюутнууд, Канадын гадаад оюутнуудын тоог өсгөсөн нь харагджээ. Америкийн бодлогын үндэсний сангаас Канадын засгийн газраас гаргасан мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр, 2016/17-2020/21 оны хооронд Канадын коллеж, их дээд сургуульд Энэтхэгээс ирсэн оюутнуудын тоо 324% буюу 135,294 болж өсчээ. Харин энэ хугацаанд, АНУ-ын их дээд сургуулиудад Энэтхэгээс элссэн оюутны тоо 10%-иар буюу 18,685-аар буурсан, гэсэн ч олон улсын боловсролын хүрээлэнгийн мэдээлснээр, 2020/21-2021/22 онуудад АНУ-ын их дээд сургуулиудад суралцаж буй Энэтхэг оюутнуудын тоо 19%-иар өссөн нь харагдсан байна.

Канад дахь цагаачлалын бодлого, АНУ-аас хамаагүй илүү чөлөөтэй байдаг нь Канад улс олон улсын оюутнуудын сонирхлыг татах гол шалтгаан болж байна. Канад дахь гадаад оюутнууд их сургуулиа төгсөөд түр ажиллах эрхийн статусаа байнгын оршин суух статус руу  шилжүүлнэ гэж тооцож болдог бол АНУ-д ийм зүйл байдаггүй.

Мөн АНУ-д H-1B ажлын визний ихэнх хүсэлтэд жилийн лимит нь бага байдгаас татгалздаг. Түүнчилэн АНУ-ын ажил эрхлэлтэд суурилсан ногоон карт олголт, тухайн улс орнуудад тавигддаг тооны хязгаарлалт болон хүсэлт гаргагч гэрээт ажилтай цагаачдын тоо бага зэргээс шалтгаалан, маш удаашралтай байдаг, үүнд олон арван жил зарцуулагддаг байна. 2022 онд, STEM (нийгмийн шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) чиглэлээр докторын зэрэг хамгаалсан гадаадын иргэд болон "чухал салбарт" ажилладаг магистрын зэрэгтэй гадаадын иргэдийг жил бүр ногоон картны хязгаарлалтаас чөлөөлөх тухай хууль Төлөөлөгчдийн танхимаар батлагдсан боловч Сенат хориг тавьсан юм.

Канадын H-1B визтэй хүмүүсийг тус улсад оруулах шинэ хөтөлбөр нь, маш олон хүсэлтийг татаж 48-хан цагийн дотор лимитийн 10,000-ийн хязгаарт хүрсэн байна. Энэ бүхэн АНУ-ын бодлого боловсруулагчдад өөр хувилбар хайхыг анхааруулсан дохио бөгөөд АНУ-д маш их эрэлт хэрэгцээтэй ажиллаж байгаа гадаадаас төрсөн олон эрдэмтэн, инженерүүд, АНУ-ын цагаачлалын тогтолцоонд сэтгэл дундуур байгаа юм.

Гадаад оюутны тоо буурсан өөр нэг шалтгаан нь, АНУ-ын бодлогоор  Хятадаас цөөн оюутан АНУ-д ирэх болсонтой холбоотой. Консулын ажилтнууд, хятадын их, дээд сургууль төгссөн Хятад аспирантуудад виз олгохоос татгалзсаар байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа нь, Ерөнхийлөгч Дональд Трампын 2020 оны тавдугаар сард гаргасан зарлигийг хэрэгжүүлсээр байгаа юм.

Шинжээчид, виз олгохоос татгалздаг өрсөлдөх, манлайлах чадваргүй цагаачлалын бодлого нь АНУ-ын их дээд сургуульд суралцах олон улсын оюутнуудын тоог буурахад нөлөөлсөн бөгөөд авъяаслаг, чадварлаг хүмүүсийг татах бодлого алдагдаж, АНУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, АНУ-ыг сулруулж байна гэж үзсэн байна. Судалгаа, туршлагаас харахад энэ бүхэн нь, хүсэлт гаргаад виз авч чадаагүй хүмүүст болон тэр ч байтугай АНУ-д өөрт нь ихээхэн хохиролтой байдаг нь харагдав. АНУ-ын бодлого, Хятад оюутнуудыг Японд их, дээд сургуульд суралцахыг дэмжиж байна гэж Wall Street Journal мэдээлжээ.

Дээд боловсрол, цагаачлалын ерөнхийлөгчдийн Shorelight холбоо тайландаа, улс орнууд дах консулын ажилтнуудын сургалтад анхаарах, Төрийн департаментын бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн тулд тодорхой зааварчилгаа өгдөг байх, виз олгохоос татгалзсан оюутнууддаа татгалзсан шалтгааныг бичгээр тайлбарлаж ил тод болгох хүсэлтийг тусгасан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.