April
20
2023
Anu.mn
Мэдээ
Болзоо болон ажлын ярилцлагад оновчтой хариултаар туслах чадвартай шинэ төрлийн chatbot бү ...
Болзоо болон ажлын ярилцлагад оновчтой хариултаар туслах чадвартай шинэ төрлийн chatbot бүхий ухаалаг нүдний шил
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Болзоо болон ажлын ярилцлагад оновчтой хариултаар туслах чадвартай шинэ төрлийн chatbot бүхий ухаалаг нүдний шил
Photo: IStock

Стэнфордын их сургуулийн оюутнууд янз бүрийн нөхцөлд хэрхэн биеэ авч явахыг зааж өгдөг ухаалаг нүдний шил бүтээсэн талаар TechnoNV мэдээллээ.

Энэхүү шинэ бүтээл нь, хиймэл оюун ухааны GPT-4 загвар дээр суурилсан, ярилцлага, болзоо гэх мэт хэцүү нөхцөл байдалд, юу хэлж ярихыг нь эзэндээ зааж өгдөг.

RizzGPT нэртэй уг төхөөрөмж нь эзэндээ, "Харизма буюу тантай хамт байх, дагах, үгийг тань сонсох хүсэл төрүүлэгч үл үзэгдэх хүчийг тухайн бодит цаг үед үзүүлэх үйлчилгээ"-г (CaaS) санал болгон, "таны яриаг сонсож, дараа нь юу хэлэхийг зааж өгдөг" гэж Стэнфордын оюутан Брайн Хоу-Пинг Чан саяхан твиттер хуудсандаа тайлбарлаад, "Эвгүй болзоо, ажлын ярилцлагын азгүйтэлд баяртай гэж хэлээрэй" гэж тэр бичжээ.

Энэ шинэ бүтээл нь, бараг бүх нүдний шилэнд бэхлэгдэх боломжтой монокл хэлбэртэй, камер, микрофон, GPT-4-ийн текст харуулах өндөр нарийвчлалтай дэлгэцээр тоноглогдсон төхөөрөмж юм.

Whisper-ийн OpenAI хэл таних программ нь, нүдний шил дууг шууд чатбот руу дамжуулах боломжийг олгож, энэ нь секундын дотор эзэндээ хариу өгөх чадвартай ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.