May
5
2024
Anu.mn
Мэдээ
Флоридад, айлын байшин дээр сансрын станцын хаягдалын хэлтэрхий унажээ
Флоридад, айлын байшин дээр сансрын станцын хаягдалын хэлтэрхий унажээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Флоридад, айлын байшин дээр сансрын станцын хаягдалын хэлтэрхий унажээ
Photo: iStock

Энэ сарын эхээр, Олон улсын сансрын станцын (ОУСС) хаягдлын хэлтэрхий, Флоридад айлын байшин дээр унажээ. НАСА (АНУ-ын сансрын агентлаг) энэ мэдээллийг баталсан гэж ВВС мэдээлэв.

2021 оны 3-р сард, тойрог замын станц 0.7 кг жинтэй металл биетийг хаясан нь, аажмаар нам тойрог замд орж, дэлхийн агаар мандалд орсноор Флоридагийн нэгэн байшингийн дээврийн хоёр давхаргыг нэвтлэн унажээ

Гэрийн эзэн Алехандро Отеро, " Маш чанга дуу гарч, гэртээ байсан хүүгийн маань дэргэд унасан. Тэр их ойрхон байсан. Би цочирдсондоо чичирч байлаа. Гэрт минь ямар нэгэн зүйл ийм их хүчээр унаж, хохирол учруулах магадлал байх уу?. Би бүр итгэхгүй байсан. Азаар хэн ч гэмтээгүй" гэж ярьжээ.

“Энэхүү унасан объект нь, шинэ лити-ион батерей суурилуулсны дараа станцаас хаягдсан, 10.1х4 см хэмжээтэй Инконел хайлшаар хийсэн, батерейг ачааны тавиур дээр бэхлэх зориулалттай тавиурын нэг хэсэг байсан. 2024 оны 3-р сарын 8-нд дэлхийн агаар мандалд орох үедээ уг объект бүрэн шатах төлөвтэй байсан. Гэтэл түүний жижиг хэсэг нь шаталгүй үлдэж, Флорида мужийн Нейплс хотын нэгэн байшин дээр унасан. ОУСС-аас хаягдсан хаягдал, хэрхэн шаталгүй үлдсэн дээр "нарийвчилсан судалгаа" явуулна” гэж НАСА мэдэгджээ.

Сансрын хог хаягдал улам бүр ноцтой асуудал болсоор байна. Энэ сарын эхээр Калифорнийн шөнийн тэнгэрт нууцлаг алтлаг зураас хөдөлж байгааг хүмүүс харсан байна. Үүнийг АНУ-ын албаны хүмүүс, дэлхийн тойрог замд буцаж ирсэн Хятадын пуужингийн хог хаягдлаас болж үүссэн болохыг тогтоосон ажээ.

Хоёрдугаар сард, "Объект К" нэртэй Хятадын хиймэл дагуул Хавайн дээр агаар мандалд орох үедээ шатсан юм.

Мөн өнгөрсөн жил Баруун Австралийн далайн эрэг дээрээс хясаагаар хучигдсан аварга том, төмөр тал бөмбөлөг олдсон бөгөөд энэ нь, Энэтхэгийн пуужингийн нэг хэсэг болохыг тогтоосон юм. Энэ олдворыг 1979 онд Австралид сүйрсэн НАСА-гийн Skylab хөлгийн сэгийн дэргэд байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.