October
15
2023
Anu.mn
Мэдээ
IPhone бүтээгдсэн түүх
IPhone бүтээгдсэн түүх
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
IPhone бүтээгдсэн түүх
Photo: Depositphotos

iPhone утасны анхны загвар гарсны 10 жилийн ойг тэмдэглэхээс долоо хоногийн өмнө 2017 онд сэтгүүлч Брайан Мерчант, энэхүү дэлхийн брэндийн үүссэн түүхийг өгүүлсэн ном гаргасан байна. Уг номноос хамгийн сонирхолтой долоон баримтыг Meduza сэтгүүл сонгон нийтэлжээ.

  • Стив Жобс энгийн гар утсуудыг үзэн яддаг байсан бөгөөд дизайнер Жони Айв, iPod-ийг хамтран бүтээгч Тони Фадель зэрэг компанийн бүх гол ажилтанууд маш дургүй, "хог" гэж нэрлэдэг байв. 2005 оны намар Стив Жобс анхны iTunes утас болох Motorola Rokr-ийг танилцуулав. Гэвч, Apple-ийнхны хүлээлт биелээгүй бөгөөд Стив Жобс өөрөө ч, тайзан дээр танилцуулж байхдаа уг төхөөрөмжөө бохир оймс барьж байгаа юм шиг цэрвүү хандаж, тайзнаас бууж ирээд, "Энэ бүтэхгүй. Би эдгээр тэнэг утаснуудтай харьцахаас залхаж байна" гэж байжээ. Гэхдээ яг тэрхүү танилцуулгын дараа л Apple, гар утсаа гаргах нь тодорхой болсон байна.
  • IPhone бүтээх явц хамгийн өндөр нууцлалтай явагдсан. Project Purple нь маш нууц байсан бөгөөд хүмүүсийг ажилд авахдаа, “Бид таныг авъяаслаг инженер гэдгийг чинь мэдэж байна, гэхдээ бид танд юу ч хэлж тайлбарлахгүй төсөл дээр ажиллахыг хүсч байна. Өнөөдөр шууд ажилдаа ор" гэсэн санал тавьж, олонхи нь зөвшөөрдөг байжээ. Зарим ажилчдаар нууцлалыг задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зуруулдаг байв. iPhone дээр ажиллаж байсан баг, бусад хэсгийн ажилчид орох эрхгүй тусгай давхарт, зарим өрөөнд нэвтрэх үнэмлэхээ дөрвөн дамжуулалтын системд уншуулах замаар орох боломжтойгоор ажилладаг байв. Мөн iPhone-ийн интерфейсийг бүтээх багийнхны ажиллаж байсан оффисын өрөөнүүдэд цэвэрлэгчийг хүртэл орохыг хориглодог байжээ.
  • Ажлын цагийн хэт ачааллын улмаас гэр бүлүүд салах тохиолдлууд гардаг байсан. Apple-ийн ажилчдаас iPhone дээр ажиллахыг хүсэхэд, Тони Фадел, "Юуны төсөл гэдгийг би хэлж чадахгүй, гэхдээ хэрэв та үүн дээр ажиллахыг зөвшөөрвөл, та ийм ажил хийнэ гэдгийг чинь л би хэлж чадна. Мөн чи урьд өмнө хэзээ ч ингэж ажиллаж байгаагүй цагаар, амьдралд чинь хэзээ ч байгаагүйгээр ажиллана. Бид энэ бүтээгдэхүүнийг хийж дуустал, та шөнө, амралтын өдрүүдээр ч ажиллах болно." гэдэг байв. Энэ нь ч үнэн байсан юм. Ажилтнууд ямар ч амралтгүй, өдөр шөнөгүй ажиллаж, олон хүн оффистоо унтдаг байсан бөгөөд офисоос нь хөлс, хоолны үлдэгдэл үргэлж үнэртдэг байв. Нэгэн хөгжүүлэгч, энэ төсөл дээр ажиллах үедээ 20 гаруй кг жин нэмсэн гэж ярьсан байдаг. Энэхүү ажлын цагийн хэт ачаалал, ялангуяа гэрлэсэн хүмүүст хүнд тусч нэг бус гэр бүл салж байв. Менежер Ричард Уильямс, iPhone дээр ажиллаж байхдаа гурван хүүхэдтэй болсон бөгөөд эхнийх нь төрөхөд эмнэлэгт очиж ирээд шууд ажилдаа орсон. Ихрүүд төрөхөд тэрээр нэг л өдөр амарч байсан. "Энэ хэцүү, маш хэцүү байсан" гэж тэр дурссан байдаг.
  • iPhone нь iPod-той адил болох шахсан. Эхлээд Стив Жобс iPhone-ыг мэдрэгчтэй дэлгэцтэй байна гэдэгт ихэд эргэлзэж, iPod-ыг утас болгох сонголтыг илүүд үзэж байсан. Энэ нь тоглуулагч болон утасны горим гэсэн хоёр горимд ажилладаг, дэлгэцтэй, хүрдтэй iPod бөгөөд хуучин эргүүлж залгадаг утас шиг хүрд ашиглан дуудлага хийдэг, мөн мессеж бичихдээ тус хүрдээ ашигладаг санал дээр зогсож байв. Гэвч, инженерүүд үүнийг хялбарчлан автомат орлуулагчийг зохион бүтээсэн ажээ. Гэхдээ, Apple энэхүү дуудлага хийх боломжтой хүрдтэй утаснуудаа хоёр зуун ширхэгийг гаргасан бөгөөд ихудалгүй хэн ч ийм хэцүү байдлаар дуудлага хийхгүй, мессеж бичихгүй гэдгийг ойлгосон ажээ.
  • IPhone нь интерфэйсээс гарч ирсэн. Стив Жобс, мэдрэгчтэй дэлгэцийг бүтээхээр ажиллаж байсан хөгжүүлэгч Бас Ордингод утасны загвар зохион бүтээхийг даалгасан бөгөөд тэрээр интерфэйс утасныхаа загварыг хийж, хэдэн долоо хоногийн дараа Жобсд үзүүлж байв.
  • iPhone-ы түгжээг тайлахын тулд дэлгэц дээр хуруугаараа эргүүлэх үйлдэл хийдэг байх шаардлагатай байх шахсан байдаг. Харин энэ асуудал, утасны загвар зохион бүтээгч Фредди Анзурес Сан Францискогоос Нью Йорк руу нисч яваад бие засах газар орж дотроос нь түгжсэн, гарахдаа түгжээг нь хөдөлгөх хэрэгтэй болсноос түгжээг тайлах Slide механизмын санааг олж, нэг ажилтныхаа бяцхан охин дээр туршихад, тэр чадаж байсан нь, энэ шийдэлийг тохиромжтой гэж үзэхэд хүргэж хэрэгжүүлснээр өөрчилөгджээ.
  • Стив Жобс айфоныг хоёр товчлууртай байлгахыг хүсч байжээ. IPhone нь нэг үндсэн товчлууртай бүтээгдсэн. Харин Стив Жобс үүний эсрэг байсан бөгөөд тэр, "Буцах" товчлууртай байлгахыг хүссэн боловч дизайнерууд, энэ нь интерфейсийг улам хүндрүүлнэ гэдгийг баталж чадсанаар нэг товчлууртай бүтээгджээ. Компанид бас нэгэн товчлууртай байх ёстой гэж үздэг өөр нэг хүн байсан нь маркетингийн дарга Фил Шиллер юм. Тэрээр Blackberry шиг бүрэн товчлууртай утас хийхийг шаарддаг байсан бөгөөд нэгэн хурал дээр, мэдрэгчтэй дэлгэцийн талаар бүгд тохирчихсон байхад, компани буруу шийдвэр гаргаж байна гэж хашгирч байгаад Стив Жобст хөөгдөж байжээ.
Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.