September
30
2023
Anu.mn
Мэдээ
Хэн ч хэрэгжүүлж чадах, эд баялаг, амжилтад хүргэх Элон Маскын 4 хандлага
Хэн ч хэрэгжүүлж чадах, эд баялаг, амжилтад хүргэх Элон Маскын 4 хандлага
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хэн ч хэрэгжүүлж чадах, эд баялаг, амжилтад хүргэх Элон Маскын 4 хандлага
Photo: IStock

Бизнес эрхлэгч, инженер, тэрбумтан Элон Маск, дараах 4 энгийн зүйл таныг аз жаргалтай, амжилттай, утга учиртай амьдрахад тусална гэж ярьсныг Inc нийтэлжээ.

Элон Маскын ажлын ёс зүй болон түүний аливааг өөрөөр харах, бодож шийдэх хүсэл, асар том зорилго тавьж түүндээ хүрэх чадвар зэрэг олон өвөрмөц хандлагыг нь хүндэтгэхгүй байх аргагүй юм. Түүний манлайлагч байх чанар, эрсдэлийг ололт болгох чадвар, өөрийнхөө замналыг тодорхойлох арга, нарийн төвөгтэй зүйлсийг мөн чанарт нь шингээх барил зэргээс бүрдэх 4 зөвлөмж.

Зорилгын тухай

Маск, "Аливаа зорилго тань өөр хүмүүс болон бусад байгууллагатай холбоо, хамааралтай байхаас сэргийл. Эрхэм зорилгоо, өөрийнхөө сэтгэлийн дуудлагатай холбо. Ингэснээр та өөрийнхөө хүч чадал, амар амгалангаа хадгалах болно. Юунд хүрэхийг хүсч байгаа тань маш чухал. Зорилгодоо хэзээ, хаана, хэнтэй хүрэхийг оролдож буй тань зорилгыг тань тодорхойлохгүй.

Хэрхэн удирдагч болох вэ

"Удирдагч байхын тулд манлайлагч болох гэж бүү оролдоорой. Ихэвчлэн, удирдагч гэж харагддаг хүмүүс, удирдагч байхыг хүсдэггүй хүмүүс байдаг."

Энэ хандлагыг, "Хамгийн сайн менежерүүд хэзээ ч манлайлагч болохыг хүсдэггүй, гэхдээ тэд, өөр хэн ч энэ ажлыг тэднээс илүү сайн хийж чадахгүй байхад хичээдэг, ажлаа мэддэг, гайхалтай бие даасан хүмүүс байдаг” гэж Apple-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Стив Жобс бататган ярьсан байдаг .

Маск, -“Хамгийн гол зүйл бол та өмнөө байгаа ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, энэ чиглэлээр маш сайн ажилласнаар таны карьер эсвэл бизнес ахих болно гэдэгт итгэх явдал юм. Хүмүүст үйлчлэхийг хүсч байвал удирдагч бол. Хэрэв та бусад хүмүүсийн амжилтаар таны амжилт ирдэг гэдэгт итгэж, хүлээн зөвшөөрч чаддаг бол манлайлагч бай. Зөвхөн өөрийн хүслийн төлөө удирдах албан тушаалын төлөө зүтгэх хэрэггүй.” гэжээ.

Энгийн байдлын хүч чадлын тухай

Маск 2013 оны TED илтгэлдээ: "Аливаа зүйлийг хийхдээ суурь үнэн буюу үндсийг нь судалж, түүн дээрээ төлөвлө" гэж хэлж байв.

Маск энэ зарчим дээр үндэслэн, SpaceX-д зориулж пуужин худалдаж авахын оронд ердийн пуужингийн үнийн 2%-тай тэнцэх үнэтэй түүхий эд худалдан авч угсарснаар, пуужин хөөргөх зардлаа 10 дахин бууруулсан байдаг. Мөн энэ зарчмыг баримтлан, хүнд жинтэй батерейны хэрэглээг орлуулах хөнгөн жинтэй, аэродинамикийн хувьд үр ашигтай цахилгаан тээврийн хэрэгслийг хөгжүүлэх, мөн эдгээр батерейг дотроо үйлдвэрлэж эхэлсэн ажээ. Уламжлал ёсоор материалын өртөг нь батерейны үнийн багахан хэсгийг эзэлдэг /ирээдүйд дизайныг сайжруулахад оруулах материалаас бусад материал нь гол зарчим буюу үндсэн үнэ юм/ тул Маск, "батарейны үндсэн материалыг ашиглан, ухаалаг батарей болгох арга замыг хайж олохоор шийдсэн бөгөөд энэ нь "хавьгүй хямд батерей" гарахад хүргэж болзошгүй байгаа юм. Маск аливаа зүйлийг үндсэн үнэнд нь буулгаж тооцон, түүн дээрээ шинэ аргачлалыг эрэлхийлдэг байна.

Тэрээр, мэргэжлийн болон хувийн амьдралдаа хэрэг болох үндсэн зарчмуудыг хайж олох нь энгийн мэт боловч үндсэн зарчмууд нь тодорхой биш байдаг бөгөөд энэ нь"Бусад хүмүүсийн хийдэг зүйлийг бага зэрэг өөрчилөн хуулбарлах" боломжоор хязгаарлагдна. Харин, гол зарчим буюу үндсэн үнэнийг баттай олж илрүүлэх нь үр ашигтай өөр замаар явахад хүргэдэг.” гэсэн байна.

Эрсдлийн тухай

Маск 2014 оны төгсөгчдөд зориулсан уулзалт дээр, “Одоо эрсдэл хүлээх цаг чинь болсон... Нас ахих тусам таны үүрэг хариуцлага нэмэгддэг. Мөн гэр бүлтэй болсон хойноо зөвхөн өөрийнхөө төлөө бус гэр бүлийнхээ төлөө эрсдэлд орохоос зайлсхийж эхэлдэг. Бүтэхгүй байж магадгүй зүйлийг хийхэд илүү хэцүү болдог. Тиймээс одоо, эдгээр үүрэг хариуцлага ирэхээс өмнө эрсдэл хийх цаг чинь иржээ. Би яг одоо эрсдэлд орж, зоригтой зүйл хийхийг зөвлөж байна. Та харамсахгүй” гэж илтгэлдээ уриалж байжээ.

Энэ зөвлөгөө нь, ялангуяа нас ахих тусам хэрэг болно. 2.7 сая компани үүсгэн байгуулагчдын дунд явуулсан судалгаагаар, хамгийн амжилттай бизнес эрхлэгчид, технологийн салбарт ч тэр дунд насныхан байдаг нь тогтоогджээ. 60 настай стартапыг үүсгэн байгуулагчийн амжилттай гарааны бизнес эхлүүлэх магадлал 30 настай хүнээс гурав дахин, компаниудын эхний 0.1 хувьд багтдаг гарааны бизнес эхлүүлэх магадлал бараг хоёр дахин их байдаг.Тиймээс таны үүрэг хариуцлагын хувьд, эрсдэл өндөр мэт санагдаж болох ч ур чадвар, харилцаа холбоо, туршлагын хувьд бага байх магадлалтай байдаг байна..

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.