May
6
2024
Anu.mn
Мэдээ
Хорт хавдрын өвчлөл, нас баралт үүрд үгүй болно: Хувь хүн бүрт тохируулан бэлтгэдэг хорт х ...
Хорт хавдрын өвчлөл, нас баралт үүрд үгүй болно: Хувь хүн бүрт тохируулан бэлтгэдэг хорт хавдрын вакциныг, АНУ-д хүмүүст туршиж эхэлжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хорт хавдрын өвчлөл, нас баралт үүрд үгүй болно: Хувь хүн бүрт тохируулан бэлтгэдэг хорт хавдрын  вакциныг, АНУ-д хүмүүст туршиж эхэлжээ
Photo: iStock

Эмч нар олон зуун өвчтөнд, меланомын эсрэг, дэлхийн анхны, хувь хүнд тохируулсан мРНХ вакцины гурав дахь шатны туршилтыг эхлүүлээд байна. Энэ нь хүмүүсийг хорт хавдраас бүрмөсөн эмчлэх бүрэн боломжтой гэж Guardian мэдээлэв.

Дэлхий даяар жил бүр, 132,000 орчим хүн меланома өвчнөөр өвчилдөг. Энэ нь арьсны хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг бөгөөд өндөр хурдтай, идэвхитэй хорт хавдар юм. Одоогийн байдлаар гол эмчилгээ нь мэс засал бөгөөд туяа эмчилгээ, эм, химийн эмчилгээг зарим тохиолдолд ашигладаг.

Хорт хавдрын эсрэг вакцин

Мэргэжилтнүүд одоо энэхүү шинэ вакцинаа туршиж байгаа бөгөөд өвчтөн бүрт, тус тусад нь бэлтгэдэг. Уг вакцин дах бодис нь, биеийн эрхтэнүүдээр хорт хавдрын эсийг устгуулахын зэрэгцээ, өвчин эргэж сэдрэхээс сэргийлдэг байна.

2-р шатны судалгаагаар, вакцин нь меланоматай өвчтөнүүдэд хорт хавдар дахин үүсэх эрсдлийг эрс бууруулдаг болохыг тогтоожээ. Лондонгийн их сургуулийн эмнэлгийн NHS Foundation Trust (UCLH)-ээр удирдуулсан судалгааны эцсийн, гурав дахь шатны туршилт эхлээд байна. Судалгааны зохицуулагч, доктор Хизер Шоу, “Энэ вакцин нь, меланоматай хүмүүсийг эмчлэх бүрэн чадвартай. Мөн бусад төрлийн хорт хавдар, тухайлбал уушиг, давсаг, бөөрний хорт хавдрын туршилтуудыг хийж байна. Энэ бол бидний маш удаан хүлээсэн хамгийн сэтгэл хөдөлгөм инновацийн нэг, жинхэнэ найдвар төрүүлж байна. Энэ бол, жинхэнэ хувийн чанартай, хувь хүнд тохируулсан эмчилгээ. Тусгайлан бэлтгэсэн вакциныг, зөвхөн тухайн өвчтөнд л хийнэ. Өөр өвчтөнд хийх ойлголт байхгүй” гэсэн байна.

Энэхүү вакцин нь, хувь хүний ​​шинэ антиген эмчилгээ бөгөөд өвчтөний дархлааны системийг идэвхжүүлэн, хорт хавдрыг даруулах зорилготой юм. Вакцины mRNA-4157 (V940) гэх бэлдмэл нь, хавдраар илэрхийлэгддэг неоантигенийг онилон үйлчилнэ. Эдгээр нь дархлааны системээр танигдах боломжтой хавдрын маркерууд бөгөөд 34 хүртэлх шинэ антигенийг кодлож, өвчтөний өвөрмөц хорт хавдрын мутаци дээр үндэслэн хавдрын эсрэг дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг байна.

Вакциныг тухайн хувь хүнд тохируулахын тулд, мэс заслын явцад өвчтөнөөс хавдрын дээж авч, дараа нь ДНХ-ийн дараалал болон хиймэл оюун ухааныг ашиглан, өвчтөний хавдарт тохирсон хорт хавдрын эсрэг бэлдмэл гаргаж авдаг.

Доктор Хизер Шоу, “Бидний эцсийн зорилго бол, хорт хавдраар өвчилсөн хүмүүсийг бүрэн эмчлэх явдал. Миний бодлоор энэ вакцин, дархлаа эмчилгээний дүрмийг өөрчилнө" гэж нэмж дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.