January
8
2023
Anu.mn
Мэдээ
Нью-Йоркийн сургуулиуд, сурагчидын гэрийн даалгаврыг маш сайн гүйцэтгэдэг ChatGPT чат бот ...
Нью-Йоркийн сургуулиуд, сурагчидын гэрийн даалгаврыг маш сайн гүйцэтгэдэг ChatGPT чат ботыг ашиглахыг хоригложээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нью-Йоркийн сургуулиуд, сурагчидын гэрийн даалгаврыг маш сайн гүйцэтгэдэг  ChatGPT чат ботыг ашиглахыг хоригложээ
Photo: Getty Images

ChatGPT бол хүнтэй төстэй текст үүсгэдэг шинэ OpenAI чатбот юм. "Суралцахад сөргөөр нөлөөлнө" гэдэг утгаар нь, Нью-Йоркийн боловсролын байгууллагууд ашиглахыг хязгаарласан талаар ITC хэвлэлд илүү дэлгэрэнгүй нийтэлжээ.

Нью-Йорк хотын Боловсролын газар ChatGPT-д өөрийн эзэмшдэг төхөөрөмж болон интернет сүлжээнээс нэвтрэхийг хориглов. Харин тусгай сургуулиуд зөвхөн хиймэл оюун ухаан, технологитой холбоотой боловсролыг судлахын тулд нэвтрэх хүсэлт гаргаж болно гэсэн байна. “Суралцагчидын сурах идэвхи, арга барилд сөргөөр нөлөөлөх, мөн контентын аюулгүй байдал, хариултын үнэн зөв эсэх нь эргэлзээтэйгээс болж ChatGPT-д хандах эрхийг хязгаарласан. Энэхүү хэрэгсэл нь асуултуудад хурдан бөгөөд энгийн хариулт өгч чаддаг ч хичээл сурлага, насан туршийн амжилтанд чухал ач холбогдолтой шүүмжлэлтэй сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхгүй” гэж Боловсролын газрын хэвлэлийн төлөөлөгч Женна Лайл ярьжээ.

ChatGPT-ийг хэдхэн жилийн өмнө, Илон Маск болон бусад бизнес эрхлэгчдийн санхүүгийн дэмжлэгтэйгээр эхлүүлсэн хиймэл оюун ухааны лаборатори OpenAI бүтээжээ. Энэхүү Чатбот нь шинэ технологи биш ч, 2022 оны сүүлээр олон нийтийн мэдээллийн хэрэгслийг шууруулсан бөгөөд ярианы хэв маяг, хариултуудын уялдаа, хамааралтай шинж чанараараа бот нь Google хайлтын системээс дээр гэж NBC News бичиж байжээ.

Энэхүү робот нь "томоохон хэлний загвар" буюу хиймэл оюун ухааны программ хангамжаар ажилладаг бөгөөд асар их хэмжээний интернетийн текстийг шинжлэн, туршилт, алдааны аргаар хэв маягийг нь олж өгүүлбэр дэх дараагийн үгийг таамаглахад сургагдсан. ChatGPT-г хүмүүс, хариултыг нь илүү бодитой болгох үүднээс сайжруулсан. Олон хүн түүний хошин шогийн эсвэл гүн ухааны зохиол бүтээх чадварыг тэмдэглэдэг. Гэсэн хэдий ч 2022 оны 11-р сараас эхлэн чатбот олон нийтэд нээлттэй болсноос хойш бүтээлч салбаруудад хиймэл оюун ухааны системийг ашиглах нь ихэссэнтэй холбоотойгоор маш их хэлэлцүүлэг, санаа зовоосон асуудал үүсээд байгаа юм.

Боловсролд үзүүлэх нөлөө

Нью-Йорк хотын Боловсролын газар ChatGPT-ийн боловсролд үзүүлэх нөлөөллийн талаарх хэлэлцүүлгийн үеэр ботыг хориглох шийдвэр гаргасан байна. Үгүй бол суралцагчид үүнийг гэрийн даалгавар хийх, математикийн тэгшитгэлийг шийдвэрлэх, эссэ бичихэд ашиглах болно.

Мэргэжилтнүүд ChatGPT гэх мэт чатботууд ирээдүйд боловсролд сөргөөр нөлөөлж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн ч, зарим нь одоохондоо түгшүүрийн дохио өгөхөд арай эрт байна гэжээ. Харин боловсрол, хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг хүмүүс байгууллагууд ChatGPT гэх мэт чатботуудыг бүхэлд нь хориглохын оронд сургалтын хөтөлбөртөө нэгтгэх арга замыг хайж олох хэрэгтэй гэж үздэг.

“Технологи хүмүүсийн хамгийн сайн хийдэг зүйлийг устгана гэсэн айдас үргэлж байсаар ирсэн. Уул нь, хүн хамгийн сайн хийдэг зүйлээ сайжруулахад эдгээр технологийг ашиглаж сурах ёстойд байгаа юм" гэж Эмори их сургуулийн туслах профессор Лорен Клейн хэлжээ.

Сурган хүмүүжүүлэгчид, ашиглаж эхлэх хүртлээ “математикийн үхэл” гэж буруушааж байсан тооны машин зэрэг чатботуудыг технологийн дэвшилтэй харьцуулах хүмүүс олон байдаг. Grammarly эсвэл Google Docs Smart Compose зэрэг компьютерт суурилсан бичих хэрэгслүүд аль хэдийн байгаа бөгөөд одоогоор академик түвшинд ашиглагдаж байгаа юм.

Арванхоёрдугаар сард Stack Overflow (мэргэжлийн программистууд болон сонирхогчдод зориулсан түгээмэл асуулт хариултын вэбсайт) програмчлалын асуултуудад буруу хариулт өгсөн тул хориглосон. OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман хүртэл өнгөрсөн сард, "Ямар нэг чухал зүйлийг түүнд найдаж болохгүй" гэж жиргэжээ.

Ялгах боломжтой юу

Үүний зэрэгцээ, сурагчид ботоор хийлгэсэн зүйлээ өөрөө хийсэн гэх боломжийг олгодог технологи нь, багш нарыг "бараг сандралд" оруулж байна. Саяхан Нью Йорк Таймс сонин зохиолч, сурган хүмүүжүүлэгчдэд ChatGPT-ийн болон оюутнуудын эссег хамт үзүүлэхэд тэдний хэн нь ч, бот болон хүний ​​бичсэн эссенүүдийн хоорондын ялгааг олж чадаагүй юм.

Гэвч шинжээчид, эссэг ChatGPT-ээр бичигдсэн эсэхийг тодорхойлох технологи бий болно гэж таамаглаж байна. Принстоны их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны оюутан Эдвард Тиан өөрийн твиттер хуудсандаа бичвэрийг хүний ​​эсвэл хиймэл оюун ухаанаар үүсгэсэн эсэхийг тодорхойлох хэрэгсэл бүтээж буйгаа мөн “AI текст үүсгэх нь Пандорагийн хайрцгийг нээхтэй адил юм. Энэ бол гайхалтай сэтгэл хөдөлгөм инноваци, гэхдээ ямар ч шинэ технологийг хариуцлагатай ашиглахын тулд аюулгүй байдлын арга хэмжээг бий болгох хэрэгтэй" гэж Тиан бичжээ. Дараачийн жиргээндээ тэрээр хөтөлбөрийнхөө үйл ажиллагааны бичлэгийг хуваалцсан бөгөөд нэг видеон дээр өөрийн GPTZero бот нь зөвхөн хүний ​​бичвэрийг төдийгүй AI текстийг хэрхэн таньдаг болохыг харуулсан. Өөр нэг видеон дээр тэрээр, New Yorker-ийн нийтлэлээс хэсэг текстийг GPTZero руу оруулахад бот текстийг "хүний ​​гараар бүтээсэн байх магадлалтай!" гэснийг харуулдаг.

“Боловсролд ChatGPT ашиглахын болзошгүй эрсдэл, ашиг тусыг авч үзэх нь чухал бөгөөд шийдвэр гаргахын өмнө нотлох баримтыг сайтар нягталж үзэх нь чухал юм. Үнэн зөв, шударга шийдвэр гаргахын тулд багш, сурагчид, эцэг эхчүүд зэрэг бүх оролцогч талуудын санал, санаа бодлыг сонсох нь чухал” гэж ChatGPT тэмдэглэв.

OpenAI-ийн шинэ хиймэл оюун ухааны хэрэгслийг мөн онлайн хайлтанд шинэ загвар болгон ашиглаж болно: чатбот нь нарийн төвөгтэй асуултуудад тэр даруй дэлгэрэнгүй хариулт өгөх боломжтой. Харин Google-ээс мэдээлэл хайж байгаа хэрэглэгчид өөрт хэрэгтэй сонголтоо олох хүртлээ илэрц бүхий хуудсуудыг нарийвчлан үзэх болдог. Майкрософт чатботын давуу талыг ашиглахаар аль хэдийн шийдсэн бөгөөд 2023 оны 3-р сараас эхлэн Bing хайлтын системийн ChatGPT ашиглан хариулт өгөх хувилбарыг гаргахаар төлөвлөж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.