February
26
2024
Anu.mn
Мэдээ
Саятан шиг сэтгэж сурах арга: Баян хүмүүс сугалаанд оролцож, гэнэтийн ашиг хайдаггүй
Саятан шиг сэтгэж сурах арга: Баян хүмүүс сугалаанд оролцож, гэнэтийн ашиг хайдаггүй
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Саятан шиг сэтгэж сурах арга: Баян хүмүүс сугалаанд оролцож, гэнэтийн ашиг хайдаггүй
Photo: IStock

"We Study Billionaires" нэвтрүүлгийн гүйцэтгэх захирал, хөтлөгч Трей Локерби, алдартай хөрөнгө оруулагчид болох Ховард Маркс, Кэти Вүүдс зэрэг 25 тэрбумтан, 100 гаруй саятантай хийсэн ярилцлагадаа үндэслэн дэлхийн хамгийн баян хүмүүс мөнгийг хийх гурван үндсэн дүрэмтэй байдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Эдгээр хүн бүр хэрэгжүүлж болох гурван нийтлэг зуршилынх нь талаар CNBC нийтлэв.

1. Баян хүмүүс айдас болон сэтгэлийн хөдөлгөөнөөр ажилладаггүй.

Санхүүгийн хувьд хамгийн амжилттай хүмүүс, оньсого, таавар шиг зүйлд дуртай, шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэд хөрөнгийн зах зээлийн талбар дээр ч, үүнийгээ мэдэрч, ашигладаг.

Oaktree Capital Management-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Ховард Марксаас, Их хямрал, тахлын үеийг хэрхэн даван туулсан талаар асуухад, тэрээр айдас дээр тулгуурлан шийдвэр гаргахын оронд, эрсдэл, сөрөг талуудыг харахаасаа илүү өгөгдөл, боломжит боломжуудад анхаарлаа хандуулж байсан. Тодорхой бус байдалтай тулгарвал сэтгэл хөдлөлөө тэгшитгэлээс гаргаж, нөхцөл байдлыг өөртөө тохируулах арга зам хайхыг зөвлөсөн байна.

Тэрээр энэ аргыг ашиглан, 2008 оны санхүүгийн хямралын үеэр, санхүүгийн хямралд орсон компанийн өрөнд амжилттай бооцоо тавьж, Oaktree-ийн хөрөнгө оруулагчдад 6 тэрбум орчим долларын ашиг авчирч байжээ.

2. Баян хүмүүс тэвчээртэй, хэтийн төлөвийг боддог.

Уоррен Баффетын амжилтын гол хүчин зүйлүүдийн нэг нь хувьцааны үнэ ямар ч үед ямар байхаас үл хамааран хэдэн арван жилийн туршид үнэ цэнэ нь өсөх боломжтой бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийдэг явдал юм.

Олон тэрбумтнууд Баффетийн арга барил, тэвчээрийг биширдэг. Airbnb-ийг үүсгэн байгуулагч Брайан Чески, Жефф Безос, Баффет нартай хамт оройн зоог барих үед өрнөсөн мартагдашгүй ярилцлагынхаа талаар,- Би, Баффеттаас“Таны хөрөнгө оруулалтын ажил маш энгийн. Яагаад бүгд таныг дуурайдаггүй юм бэ?" гэж асуухад, "Учир нь хүн бүр удаан баяжихыг хүсдэг" гэж Баффет хариулж байсан гэж дурссан байдаг.

3. Баян хүмүүс "тийм" гэхээсээ илүү "үгүй" гэж хэлдэг.

Трей саяхан The Carlyle Group хувийн хөрөнгө оруулалтын фирмийн үүсгэн байгуулагч тэрбумтан Дэвид Рубенштейнтэй ярилцлага хийсэн байна. Рубинштейн нь, хэд хэдэн компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг буяны үйлстэн. Мөн гурван номын зохиогч, PBS телевизийн "Дэвид Рубенштейнтэй хийсэн түүх" нэвтрүүлгийн хөтлөгч юм.

Трэй, Рубенштейнээс, яаж ийм их зүйлийг хийж чаддагийг асуухад, гольф тоглохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, Netflix-ийг хэтрүүлэн үзэхгүй гэх мэт хийдэггүй бүхнээ маш хурдан тоочсон бөгөөд тэр цаг дэмий үрэх бүх зүйлээс зайлсхийдэг гэсэн байна.

Тэрбумтан Жесси Ицлер "үгүй" гэдэг үг хүчтэй гэж үздэг. Ицлер бол дэлхийн хамгийн том хувийн тийрэлтэт онгоцны картын компаниудын нэг Marquis Jet-ийн үүсгэн байгуулагч, Zico Coconut Water-ын хамтрагч, The 100 Mile Group-ийн үүсгэн байгуулагч, NBA-ийн Атланта Хоукс багийн эзэн юм.

Тэрээр, "20, 30 нас бол тийм гэж хэлж болох сайхан үе. Та харилцах, мэдээлэл хүлээн авах, бүтээхийг хүсч байна. Харин 40 ба түүнээс дээш нас, үгүй ​​гэж хэлж, цаг хугацаагаа бүрэн хянах сайхан цаг юм. Хэн нэгэнд эелдэг байдлаар үгүй ​​гэж хэлэх дээ, амттан илгээх эсвэл зоогийн тооцоогоо төлөх зэргээр гайхалтай сайхан хандах хэрэгтэй" гэж зөвлөдөг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.