May
1
2024
Anu.mn
Мэдээ
Сонгуулийн өмнөх хурцадмал байдал: Байден үг хэлэх үедээ, Трампыг дооглон тохуурхаж байсна ...
Сонгуулийн өмнөх хурцадмал байдал: Байден үг хэлэх үедээ, Трампыг дооглон тохуурхаж байснаа, өөрөө теле зааврыг үгчлэн уншиж ичгүүрт байдалд оржээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Сонгуулийн өмнөх хурцадмал байдал: Байден үг хэлэх үедээ, Трампыг дооглон тохуурхаж байснаа, өөрөө теле зааврыг үгчлэн уншиж ичгүүрт байдалд оржээ
Photo: iStock

Дөрөвдүгээр сарын 24-нд Вашингтонд болсон Хойд Америкийн Барилгачдын Үйлдвэрчний Эвлэлийн (NABTU) бага хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Трампыг нилээдгүй дооглож тохуурхсан үг хэлсэн бөгөөд гэвч өөрөө алдаа гарган телепрограмын зааврыг чангаар уншиж ичгүүртэй байдалд орсон гэж DailyMail мэдээлэв.

Байден, “Би дахин сонгогдвол, “дахин дөрвөн жил” өгвөл юу хийж, юунд хүргэх вэ” гэдгээ ярьж байснаа, телепромптерийн зааврыг үргэлжлүүлэн чангаар уншиж, төгсгөлд нь байсан “пауз” гэдэг үгийг ч хэлжээ. "Бид дараа нь юу хийж чадахыг төсөөлөөд үз дээ! Дахиад дөрвөн жил! Пауза!" гэснээ, цугласан хүмүүс эвгүйцсэнийг ч анзаарсангүй "Дөрвөн жил!" гэж хашгирч байв.

Мөн Ерөнхийлөгч илтгэлийнхээ үеэр, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг дорд үздэг гэж буруутгаж, коронавирусын тахлын үед төрийн тэргүүний хувьд баримталж байсан бодлогыг нь шүүмжилжээ.

Тэрээр Трампын талаар ярихдаа, "Хамт өссөн ийм залуусынхаа талаар бодоод үз. Гэхдээ би цохиж зодоорой гэж зөвлөхгүй. Бид бүгд ийм залуусын өсөж торнихыг харж байсан. Түүнээс гадна Трамп, COVID-ийг цайруулагчаар эмчлэхийг хүсч байсныг санаж байна уу? Тэр судсанд тарихыг уриалж байсан. Гэхдээ тэр алдсан, энэ санаа нь зөвхөн түүний үсэнд нөлөөлсөн." гэсэн нь оролцогчидыг ихэд хөгжөөсөн, гэсэн ч Байден, "Би ингэж хэлэх ёсгүй байсан.Та нар надад муугаар нөлөөлж байна" гэж нэмж хэлэн инээж байв.

Арга хэмжээ дууссаны дараа Трампын сонгуулийн штаб, Байдены ичгүүрт орсон энэхүү байдлыг тэр даруй ашиглан, "Оюун ухааны бэрхшээлтэй Жо Байден, илтгэл дээр тэмдэглэсэн теле зааврыг үгчлэн уншсан. Үүнийг Байдены бичлэг нотолж байна" гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.