January
12
2024
Anu.mn
Мэдээ
Техасын, гайхалтай өндөр IQ-тай 6 настай хүүг суут хүмүүсийн хаалттай клубт элсүүлжээ
Техасын, гайхалтай өндөр IQ-тай 6 настай хүүг суут хүмүүсийн хаалттай клубт элсүүлжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Техасын, гайхалтай өндөр IQ-тай 6 настай хүүг суут хүмүүсийн хаалттай клубт элсүүлжээ
Photo: IStock

Техасын зургаан настай Чандлер Хьюз, IQ өндөртэй сод хүмүүсийн Менса клубт элссэн хамгийн залуу хүмүүсийн нэг боллоо гэж NBC мэдээлэв.

Чандлер нэг нас есөн сартайдаа уншиж эхэлсэн. Тэрээр цэцэрлэгээ, унших, тоо бодох чадвараараа хоёрдугаар ангийн сурагчидын түвшинд төгссөн бөгөөд Чандлер цээжээр нийлмэл тоог хялбархан үржүүлж чаддаг. Гурван настайд нь, IQ нь146 байжээ.Тэрээр, IQ тестийн эхний хоёр хувийн оноо авсан хүмүүст нээлттэй байдаг IQ-ийн өндөр түвшний Менса нийгэмлэгт элсэх, хангалттай хэцүү шалгалтыг давсан ажээ. Гэхдээ,Чандлер бага насандаа тус клубт элссэн насны рекордыг эвдээгүй. Кентакки мужийн Исла Макнаб охин Менсагийн хамгийн залуу гишүүн гэдгээрээ Гиннесийн дээд амжилтыг эзэмшиж байна. Тэрээр хоёр нас 6 сар гарантай байхдаа Менсад элссэн юм.

MENSA бол 1947 онд байгуулагдсан IQ өндөртэй хүмүүсийн олон улсын элит байгууллага бөгөөд дэлхийн зөвхөн 98 хувиас дээш IQ-тай хүмүүсийг хүлээн авдаг нийгэмлэг юм.

Хүүгийн аав ээж хоёр, “Хүү маань суут ухаантай хүмүүсийн онцгой ахан дүүсийн холбоонд нэгдсэнд баяртай байна. Бид түүнийг хэзээ ч, суу, унш гэж албадаж байгаагүй, зүгээр л дуртай зүйлтэй нь танилцуулж, хийлгэдэг" гэж ярьжээ.

Чандлер Хьюз эмч болохыг хүсдэг. Тэр бусдад туслах чин хүсэл эрмэлзэлтэй бөгөөд ирээдүйд эмч болохын тулд өөрийн авъяасыг ашиглахыг хүсч байна. "Би эмч болж, хүмүүст өвчтэй үед нь туслана." гэж хүү ярьжээ.

Харин одоо, авъяаслаг хүүгээ амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэхэд гэр бүлийнхэн нь анхаарлаа хандуулж байна. Хүүгийн аав, “Нийгэмшүүлэх хүчин зүйл дээр ажиллах нь бидний дараагийн ажил гэж би бодож байна. Тэр багш нар, үе тэнгийнхэн нь дэмждэг сайхан орчинд байна. Түүнийг амжилтад хүргэхийн тулд бид бүхнийг хийх болно." гэж ярьсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.