January
11
2023
Anu.mn
Мэдээ
Windows 7 болон 8-ийг Майкрософт дэмжихээ больж байна: Компьютерт яаж нөлөөлөх вэ?
Windows 7 болон 8-ийг Майкрософт дэмжихээ больж байна: Компьютерт яаж нөлөөлөх вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Windows 7 болон 8-ийг Майкрософт дэмжихээ больж байна: Компьютерт яаж нөлөөлөх вэ?
Photo: IStock

Windows 7 үйлдлийн систем албан ёсоор хасагдсан бөгөөд дэлхийн нийт компьютерийн 11 орчим хувь нь энэхүү хуучин системийг ашигладаг байна.

Windows 7, Барак Обама ерөнхийлөгч байх үед, Аватар кино кино театруудаар гарах гэж байхад, гахайн ханиадыг дэлхий даяар тахал гэж албан ёсоор зарласан үе буюу 2009 оны 10-р сард худалдаанд гарсан. Түүнээс хойш дэлхий маш их өөрчлөгдөж, Windows ч мөн өөрчлөгдсөн. Майкрософт 2020 оны 1-р сарын 14-нд Windows 7-г "албан ёсоор" зогсоож буйгаа зарлаж байсан, харин энэ долоо хоногт үйлдлийн системийг албан ёсоор зогсоолоо.

Microsoft 1-р сарын 10-нд, Windows 7 үйлдлийн системд зориулсан Өргөтгөсөн аюулгүй байдлын шинэчлэлт (ESU) программ хангамжийн дэмжлэгийг зогсоосон гэж Bleeping Computer мэдээлэв. Энэ програм нь, тодорхой программ хангамжийг ашиглах үйлдлийн систем дээр тулгуурласан Professional болон Байгууллагын хэрэглэгчдэд, гурван жилийн төлбөртэй онцгой нөхцөл олгосон байв.. Харин энэ долоо хоногт ESU-ийн хэрэглэгчид хүртэл Windows 7-ийн хувилбарууд нь  дэмжигдэхгүй байгааг мэдэх болно.

Энэ нь зөвхөн Windows 7 биш юм: Microsoft мөн 2013 оны 10-р сард гаргасан Windows 8.1-ийн өргөтгөсөн дэмжлэгийг албан ёсоор зогсоож байна. Нэмж дурдахад олон гуравдагч талын хөгжүүлэгчид Windows-ийн хуучин хувилбаруудыг дэмжихээ больж байна. Мягмар гарагт Google нь Windows 7 болон 8.1-д зориулсан Chrome-ын дэмжлэгийг зогсоож байгаа бөгөөд Microsoft Edge 109 нь Windows-ийн эдгээр хувилбаруудад сүүлийн Edge шинэчлэлт байх болно.

Үйлдлийн системийг дэмжихээ болих гэдэг нь юу гэсэн үг вэ?

Майкрософт шиг хөгжүүлэгч, программ хангамжаа дэмжихээ больсон бол энэ нь программ хангамж өөрөө ажиллахаа больно гэсэн үг биш юм. 1-р сарын 10-наас хойш Windows 7 эсвэл 8.1 үйлдлийн системтэй компьютерийг ачаалах боломжтой хэвээр байх бөгөөд энэ нь өмнөх шигээ ажиллана мөн Chrome болон Edge-д ч мөн адил хамаарна.

Гэхдээ, жинхэнэ асуудал нь Microsoft Windows 7-д шинэ функцуудээ нэмж дуусгасанд биш харин тус компани, аюулгүй байдлын шинэ функцуудээр хангахаа болиход юм. Тиймээс  2023 онд Windows 7 болон 8.1-ийг ашиглах нь онцгой аюултай болно гэсэн үг юм.

Аюулгүй байдлын шинэчлэлтүүд нь дижитал амьдралын зайлшгүй хэсэг бөгөөд эдгээр хаагдаж буй програм хангамжуудын энэхүү  дутагдалтай талуудыг хөгжүүлэгчид, судлаачид эсвэл цахим халдагчид олж илрүүлснээр, эдгээр дутагдлыг хэрэглэгчдийн эсрэг ашиглаж, компьютер дах  өгөгдлүүдийг хулгайлах, удирдах эсвэл барьцаалах  боломжтой болдог. Орчин үед бидний олонхи, маш сайн технологийг хугацаанаас нь өмнө хаядаг зуршилтай болсон. Гар утас, компьютерээ дахиад хоёр жил (эсвэл түүнээс дээш) хэрэглэх боломж байдаг. Үүний адил, Windows 7 нь технологийн үүднээс өөрийгөө маш сайн нотолж ирсэн. Харамсалтай нь, бараг 13 жилийн дараа түүний хэрэглээ албан ёсоор хүн бүрт аюултай болж байгаа юм. Мөн дэлхийн компьютеруудын ойролцоогоор 11% нь үүнийг ашигласаар байгаа нь ирээдүй рүү шилжих шилжилтийг хүндрүүлэх юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.