April
27
2023
Anu.mn
Мэдээ
Жинхэнэ Handfree: Компьютерийг хэлээр удирдах төхөөрөмжийг АНУ-д бүтээжээ
Жинхэнэ Handfree: Компьютерийг хэлээр удирдах төхөөрөмжийг АНУ-д бүтээжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Жинхэнэ Handfree: Компьютерийг хэлээр удирдах төхөөрөмжийг АНУ-д бүтээжээ
Photo: IStock

Бостонд төвтэй Augmental Tech стартап нь, хэрэглэгчид курсорыг хөдөлгөх болон имэйл бичих, тоглоом тоглохдоо хэлээ ашиглан компьютертэй харилцах боломжтой MouthPad амны оруулга бүтээжээ.

MIT-ийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан дөрвөн жилийн түүхтэй Augmental Tech стартап нь, өдөр тутмын технологийг "бүх нийтэд хүртээмжтэй" болгоход туслах зорилготой ажилладаг. Түүний тэргүүлэх системийг MouthPad гэж нэрлэдэг бөгөөд энэ нь  шүдний гажиг засах бэхэлгээтэй төстэй, урьд өмнө нь байгаагүй шинэ технологи гэж ExtremeTech мэдээлэв.

MouthPad нь Bluetooth-ээр дамжуулан компьютер, ухаалаг утас, таблеттай хэлний тусламжтай харилцах интерфейс юм. Нүдэнд бараг үл үзэгдэх тангайнд байрлах төхөөрөмж болон хэлний үзүүр дэх ердийн мэдрэгч байрлуулсан MouthPad^-ийн боломж хязгааргүй гэж үзэж байна.

Тагнайд байрлах MouthPad нь, курсорын стандарт удирдлага, товшилтыг дэмжиж, хэлний хөдөлгөөн бүрийг бодит цаг хугацаанд мэдэрдэг. Мөн тус компани, нэмэлт программ суулгах шаардлагагүй, MouthPad^ нь ихэнх стандарт үйлдлийн системүүдтэй шууд холбогдох боломжтой гэж мэдэгджээ. MouthPad^ нь удаан эдэлгээтэй, нарийвчлалтай сонгосон шүдний материалаар хийгдсэн. 3D хэвлэх, электрон капсулжуулалт, шүдний материалын хамгийн сүүлийн үеийн дэвшилтүүдийг ашигласан байна.

Төхөөрөмжийг хэрэглэгчийн амны хөндийг 3D скан ашиглан хэвлэж, дараа нь үйлдвэрлэдэг. Augmental 3D нь, зориулалтын ус нэвтэрдэггүй шүдний давирхайг ашиглан хэвлэдэг бөгөөд  хэрэглэгчийн ярих чадварт нөлөөлдөггүй. MouthPad-ийг, системийн батарей, микропроцессор, Bluetooth модуль, хэлхээний ялтас, хэд хэдэн жижиг даралт мэдрэгч дагалддаг. Хэрэглэгч хэлээ хөдөлгөхөд мэдрэгчүүд байрлал, даралтын өөрчлөлтийг илрүүлж, дараа нь хөдөлгөөнийг команд болгон хувиргах машин сургалтын алгоритмд энэ мэдээллийг өгдөг бөгөөд Bluetooth-ээр дамжуулан хэрэглэгчийн ширээний компьютер, зөөврийн компьютер, таблет эсвэл ухаалаг утас руу илгээгдэж өдөр тутмын ажилдаа ашиглах боломж олгоно. Augmental нь, MouthPad-ыг Windows, Mac, Linux, iOS, Android үйлдлийн системүүдтэй нийцдэг гэжээ.

MouthPad-ийг техникийн хувьд хэн ч ашиглах боломжтой ч, гараа ашиглаж чаддаггүй хүмүүст технологийг илүү хүртээмжтэй болгох зорилготой бүтээжээ. Хэрэглэгчийн хувийн сургалтыг багтаасан MouthPad бета багцыг худалдан авахын тулд Augmental-ын хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар Augmental, MouthPad-ийг Холбооны Харилцаа Холбооны Хорооны (FCC) дүрэмд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ процесс 2023 оны гуравдугаар улирлын эцэс гэхэд дуусна гэж тооцоолж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.