March
25
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-д гарч байсан олон хүн өртсөн аллага үйлдэгдсэн газруудад юу тохиолддог вэ?
АНУ-д гарч байсан олон хүн өртсөн аллага үйлдэгдсэн газруудад юу тохиолддог вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д  гарч байсан олон хүн өртсөн аллага үйлдэгдсэн газруудад юу тохиолддог вэ?
Photo: IStock

Олон хүн алагдсан, гэмгүй хүмүүс олноор өртсөн аллагууд, тухайн аймшигтай, эмгэнэлтэй үйл явдал болсон газрууддаа үхлийн тамга тавьсан гэлтэй, үргэлжлүүлэн ажиллах болон үйл ажиллагаагаа хэвийн болгох асуудал нь маш удаашралтай байдаг, зарим тохиолдолд эргэж сэргэхгүй хаагдах нь ч бий гэж LA Times бодит жишээнүүд дээр үндэслэн бичжээ.

Columbine

Олон хүн өртсөн аллага бүхий халдлага нь, ихэвчилэн тухайн эмгэнэлт явдал болсон газраа хоосруулж, хаягдуулдгаараа бусад гамшиг сүйрлээс ялгаатай байдаг бөгөөд нурсан барилга, байшинг эргээд сэргээн босгохтой адилгүй байдаг.

Энэ асуудалтай тулгарсан анхны газруудын нэг нь, Колорадо мужийн Литтлтон хот юм.

1999 оны 4-р сарын 20-ны өдөр, 17 настай Дилан Клебольд, 18 настай Эрик Харрис нар, Колумбайны дунд сургуулийн 12 сурагч болон багшийгаа алжээ. Иймэрхүү, олон хүн амь насаа алдсан аллага урд өмнө гарч байсан хэдий ч, энэ хэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш идэвхитэй цацагдаж, америкчуудыг цочроосон байдаг.

Оршуулгын ёслол болон мөрдөн байцаалт дууссаны дараа тухайн сургууль, суралцаж байсан сурагчидаа үргэлжлүүлэн сургах, хэвийн сэтгэл зүйн орчинг бүрдүүлэх, засвар хийж өөрчилөх үйл ажиллагаанд 4 сая гаруй доллар зарцуулсан бөгөөд 4 сарын дараа нээгдэж байв. Халдлагын үеэр хэдэн цагийн турш хангинаж байсан түгшүүрийн дохионы дууг хүртэл өөрчилсөн бөгөөд амь насаа алдагсадын ихэнхи нь алагдсан номын санг, тэр чигт нь нээхгүй орхижээ. Хожим нь, номын санг нурааж, байранд нь дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.

Sandy Hook

Коннектикут мужийн Ньютаун хотод, 2012 оны 12-р сарын 14-ний өдөр, Sandy Hook бага сургуулийн 20 сурагч, 6 ажилтанг зэвсэглэсэн этгээд алсан дээрх хэрэгтэй төстэй, аймшигт хэрэг үйлдэгджээ. Гэхдээ, тус сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүд, Литтлтон хотынхноос ялгаатай нь, сургуулийг буулгаж, өөр газарт барихыг шаардсанаар, өөр газар дээр, 2016 оны 8-р сард 50 сая долларын өртөгтэй шинэ сургууль барьжээ.

Cinemark

2012 оны 7-р сарын 20-нд, Колорадо мужийн Денвер хотын кино театрт 12 үзэгчид алагдаж 70-д хүн шархадсан аймшигт хэрэг гарсан. Энэ хэргийн дараа, кино театр барилгаа өөрчилөн нэрээ сольсон бөгөөд амиа алдагсадын зарим гэр бүл үүнийг, хүндэтгэлгүй хандсанд тооцож эсэргүүцэж байсан ч, онлайн асуулга явуулан, олонхийн саналаар нээлтээ хийсэн байдаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.