April
7
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-ын засгийн газар, хүйс, арьсны өнгө, яс үндэсээ албан ёсны баримт бичигт тусгадаг болг ...
АНУ-ын засгийн газар, хүйс, арьсны өнгө, яс үндэсээ албан ёсны баримт бичигт тусгадаг болгов
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын засгийн газар, хүйс, арьсны өнгө, яс үндэсээ албан ёсны баримт бичигт тусгадаг болгов
Photo: iStock

АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) нь N-400 маягт болон Иргэний харьяалал олгох өргөдөл дээр, "Бусад хүйсийн баримжаа"-г тодорхойлох “Х” гэсэн бүртгэл үүсгэв.

Түүхэндээ, USCIS”ийн маягтууд болон холбогдох баримт бичигүүд, зөвхөн "эрэгтэй" ба "эмэгтэй" гэсэн хоёр хүйсийн сонголтыг санал болгодог байсан. Энэ нь, эдгээр хоёр хүйсэд хамаардаггүй хүсэлт гаргагчидад бэрхшээл учруулдаг гэж үзжээ.

2024 оны 4 сарын 1-ний өдрийн N-400 маягт нь, X хүйсийн сонголтыг агуулсан анхны USCIS маягт болж байна. Мөн хүлээлтэд байгаа N-400 байгаа өргөдөл гаргагчид 2024 оны 4-р сарын 1-ээс эхлэн хүйсээ шинэчлэх хүсэлт гаргаж болно. N-400 нь одоогоор гурав дахь хүйсийн сонголтыг санал болгодог цорын ганц USCIS маягт бөгөөд энэ нь, гуравдагч хүйсийг илтгэх цорын ганц найдвартай баримт бичиг юм. "X" хүйсийн сонголт N-565 маягт дээр хараахан ороогүй байна. Сонгосон хүйс нь, цагаачлалын болон бусад иргэний үнэмлэх (төрсний гэрчилгээ, паспорт эсвэл засгийн газрын үнэмлэх) дээр дурдсан хүйстэй тохирох албагүй гэжээ.

АНУ-ын засгийн газар, хүмүүсийг арьс өнгө болон яс үндэс, угсаагаар нь ангилах арга барилаа өөрчилж байна гэж VOANews мэдээлэв. Энэ нь, Латин америк, Ойрхи Дорнод, Хойд Африк гаралтай хүмүүсийг илүү сайн тодорхойлно гэж албаныхан найдаж байна. Эдгээр арга хэмжээ нь сүүлийн 27 жилийн хугацаанд албан ёсны маягтуудын ангилалд гарч буй анхны өөрчлөлт бөгөөд өөрчлөлтийг дэмжиж байгаа хүмүүс, эдгээр нь хүмүүсийн хувийн шинж чанарыг илүү сайн тусгаж, сонгуулийн тойргийг тодорхойлоход тусална гэж үзэж байна.

Ойрхи Дорнод, Хойд Африк гэсэн ангилал бий болно. Өмнө нь АНУ-ын засгийн газар энэ хүмүүсийг цагаан арьст гэж тодорхойлдог байсан. Харин одоо, тэд өөрсдийгөө шинэ, тусдаа ангилалд оруулах боломжтой болж байна.

Эдгээр өөрчлөлтүүдийг 2014 онд Обамагийн засаг захиргааны үед эхлүүлж байсан боловч, Трампын засаг захиргааны үед цуцлагдаж, Байдены үед дахин сэргэж өөрчлөгдөж байгаа ажээ.

Латин америкчуудын нэлээд хэсэг нь, арьсны өнгө, яс үндэсний талаарх асуултад зарим тохиолдолд хэрхэн хариулахаа мэддэггүйтэй холбоотой, шинэчлэгдсэн маягтын арьсны өнгө, яс үндэс, угсаа гарлын асуултад " Hispanic или Latino " Испани эсвэл Латин гэсэн сонголт орно. Судалгаанаас үзэхэд,тэд арьсны өнгө, угсаа, гарал үүслийг ижил төстэй ойлголт гэж үзэх хандлагатай байдаг бөгөөд үүний үр дүнд ихэвчлэн өөр "яс үндэс" сонгох эсвэл хариулахаас татгалзаж байдаг нь ажиглагджээ.

Өөрчлөлтийн дагуу хүмүүс, өөрсдийнхөө талаар илүү дэлгэрэнгүй мэдүүлэх боломжтой болно. Нийтээрээ ази гэж тодорхойлогддог хүмүүс Хятад, Вьетнам гэдэг нь тодорхой болж өгөх юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.