March
14
2024
Anu.mn
Мэдээ
Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 бэлэг
Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 бэлэг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 бэлэг
Photo: Depositphotos

Forbes сэтгүүл дэлхийн түүхэн дэх хамгийн үнэтэй арван бэлгийг шалгаруулжээ.

1. Үнэлгээний эхний байрыг 1849 онд Сикх улсын сүүлчийн махараж Дулеп Сингхээс, Британийн хатан хаан Викторияд бэлэглэсэн 186 каратын Кохинор хэмээх нэртэй алмаз эзэлсэн бөгөөд үнэ цэнийг нь тооцоолоход маш хэцүү тул, 45.42 каратын 250 сая доллар гарны үнэтэй Hope Diamond алмазтай харьцуулж жишиг үнэлгээг гаргасан ажээ.

2. 1770-аад онд, Францаас Америкийн тусгаар тогтнолын дайныг санхүүжүүлсэн 20 тэрбум ам.долларын "бэлэг" оржээ. Гэхдээ тэр үеийн Франц, ийм өгөөмөр бэлгийнхээ горыг амсаж, улс нь санхүүгийн томоохон хямралд өртсөнөөр барахгүй, Францын хувьсгал гарахад хүргэсэн байдаг.

3. Банкир Мортон Планкийн 1917 онд эхнэртээ бэлэглэсэн, орчин үеийн жишгээр 20 сая долларын үнэтэй Cartier сувдан зүүлт.

4. 2003 онд тэрбумтан Леонард Лаудер 1,1 тэрбум долларын үнэ бүхий урлагийн цуглуулгаа Метрополитен музейд хандивласан гайхалтай бэлэг бөгөөд үүнд Пабло Пикассо, Жорж Брак болон бусад мастеруудын бүтээлүүд багтжээ.

5. Оросын тэрбумтан Роман Абрамович, эхнэр Дарья Жуковадаа өгсөн бэлэг нь, 14 сая ам.долларын үнэтэй Альберто Жакометтигийн баримал, Оросын зураач Илья Кабаковын 40 ширхэг (тус бүр нь 30-60 сая доллар) уран зураг зэрэг олон зуун сая долларын үнэ бүхий урлагийн бүтээлүүдээс бүрддэг.

6. Жүжигчин Ричард Бертон, 1969 онд эхнэр, жүжигчин Элизабет Тейлорт бэлэглэсэн 68 каратын алмаз. Өнөөдөр энэхүү үнэт эдлэл 6.6 сая доллараар үнэлэгдэж байна.

7. 17-р зуунд Моголын эзэнт гүрний падишах Шах Жахан, эхнэрийнхээ дурсгалд зориулан барьсан Таж Махал. Өнөөдрийн жишгээр, энэхүү барилгад 827 сая орчим ам.доллар зарцуулжээ.

8. Бизнесмэн Анил Амбани, 2008 онд эхнэр Болливудын жүжигчин асан Тинад бэлэглэсэн, 80 орчим сая долларын үнэтэй, 34 метр супер дарвуулт онгоц.

9. Нэг хүнд өгсөн, хоёр тансаг бэлгийн үнэлгээ жагсаалтын 9-рт оржээ. Тэрбумтан Томас Уолш, 1908 онд охин Эвелиндээ хуриманд нь зориулж, 94.8 каратын 120 мянган долларын үнэтэй "Дорнын од" алмаз бэлэглэж байв. Харин 3 жилийн дараа тэрбумтны хүргэн Эдвард Билл Маклин, эхнэр Эвелиндээ 45.52 каратын (тэр үед 300 мянган долларын үнэтэй байсан) орчин үеийн жишгээр 7.6 сая долларын үнэтэй " Хоуп" гэдэг алмаз бэлэглэжээ.

10. Тэрбумтан Михаил Гуцериев, 2016 онд хүү Саиддаа зориулан зохион байгуулсан гайхамшигтай тансаг хурим юм. Зөвхөн сүйт бүсгүйн даашинз нь гэхэд, сая долларын үнэтэй байжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.