April
5
2024
Anu.mn
Мэдээ
Флорида мужид, 14-өөс доош насны хүүхэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон хууль бат ...
Флорида мужид, 14-өөс доош насны хүүхэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон хууль баталжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Флорида мужид, 14-өөс доош насны хүүхэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон хууль баталжээ
Photo: IStock

Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис, 3-р сарын 25-нд 14-өөс доош насны хүүхдүүдэд сошиал медиа хаягтай байхыг хориглосон HB3 хуульд гарын үсэг зуржээ. Энэ нь хууль эрх зүйн асуудалтай тулгарах магадлалтай талаар NBC мэдээлэв.

Хуулиар, 14-15 насны хүүхдүүд тодорхой платформд элсэхийн тулд эцэг эхийн зөвшөөрөл авах шаардлагатай болно.

HB3 нь, сошиал медиа компаниудад 14-өөс доош насны хүүхдүүдийн бүртгэлийг устгах чиглэл өгсөн бөгөөд мөрдөөгүй тохиолдолд дараах хариуцлагуудыг хүлээлгэх аж. Үүнд, хууль зөрчсөн нь тогтоогдвол, тухайн насанд хүрээгүй хүүхдэд 10 мянган доллар хүртэл нөхөн олговор олгох бөгөөд мөн дагаж мөрдөөгүй тохиолдол бүртээ 50,000 ам.долларын торгууль болон өмгөөлөгч болон шүүхийн зардлыг төлөх шаардлагатай болно.

ДеСантис хуульд гарын үсэг зурах ёслолын үеэр, “Бид эцэг эхчүүдэд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх өнөөгийн маш хэцүү нөхцөл байдлыг даван туулахад нь туслахыг хичээж байна. Тиймээс энэ арга хэмжээгээ өндрөөр үнэлж байгаа” гэж ярьсан бөгөөд өмнө нь,16-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд нэгдэхийн тулд иргэний үнэмлэх эсвэл бусад бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай болгож байсан юм.

2025 оны 1-р сард хэрэгжиж эхлэх HB3 нь, платформууд хүүхдүүдийн онлайн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадахгүй байна гэсэн зарим эцэг эхчүүдийн санаа зовнил дээр үндэслэн гарч байгаа бөгөөд Флоридагийн Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Реннер болон шинэ хуулийг дэмжигчид, олон нийтийн сүлжээг ашиглах нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, насанд хүрээгүй хүмүүстэй харилцах гажуудалд хүргэдэг гэж үзэж байна.

Охайо, Арканзас зэрэг өсвөр насныханд зориулсан нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хязгаарлах ижил төстэй хууль баталсан хэд хэдэн мужууд, олон нийтийн мэдээллийн платформуудын нэгдэл болох NetChoice LLC-ийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ажээ.

Флоридагийн энэхүү хууль ч мөн адил, Анхны нэмэлт өөрчлөлтийг зөрчсөн гэсэн асуудлаар хууль эрх зүйн сорилттой тулгарах магадлалтай байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.