April
9
2024
Anu.mn
Мэдээ
Флоридагийн наранд шарлагын газар элс ухаж тоглож байсан охин, ухсан нүхэндээ нас баржээ
Флоридагийн наранд шарлагын газар элс ухаж тоглож байсан охин, ухсан нүхэндээ нас баржээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Флоридагийн наранд шарлагын газар элс ухаж тоглож байсан охин, ухсан нүхэндээ нас баржээ
Photo: iStock

Хоёрдугаар сарын 20-нд Индиана мужийн таван настай Слоун Мэттингли, далайн эрэг дээр ухсан нүхнийхээ элсэнд дарагдаж нас баржээ. Элсэнд ухсан нүхийг дутуу үнэлэгдсэн аюул гэж үздэг бөгөөд Америк даяар жилд хэд хэдэн хүүхэд үүний улмаас нас бардаг гэж TheGuardian мэдээлэв.

Слоун Мэттингли охин, Лодердейл-би-the-Sea далайн эрэг дээр долоон настай ах Мэддоксын хамт элс ухаж тоглож байхад нь, доор нь 1-1.5 метрийн гүнтэй нүх үүсч, хүүг цээж хүртэл нь дарж, харин охиныг бүхэлд нь дарсан байна. 20-оод насанд хүрсэн хүмүүс, охиныг аврахаар гараараа, хувингаар ухах үед, нүх улам гүнзгийрсээр байжээ.

Лодердейл-би-the-thea далайн эрэг дээр аврагчид байдаггүй. Шериф туслахуудын хамт дөрөв орчим минутын дараа, түргэн тусламж, гал сөнөөгчид хэдхэн минутын дараа ирсэн боловч, тэд элсийг хүрзээр, хувингаар ухаж, банз ашиглан охиныг гаргахад оройтсон байжээ.

2007 оны анагаах ухааны судалгаагаар, АНУ-д жил бүр 3-5 хүүхэд элс ухаж тоглох үедээ ухсан нүхэндээ амь насаа алдаж байгааг дурджээ. Тэд наранд шарлагын газар, цэцэрлэгт хүрээлэн эсвэл гэртээ элс ухаж байгаад ухсан нүхнийхээ элсэнд дарагдан нас бардаг байна. Сүүлийн үеийн тохиолдлууд: өнгөрсөн жил Хойд Каролинагийн далайн эрэг дээр ухсан нүхэндээ 17 настай хүү дарагдаж нас барсан, Юта мужийн цэцэрлэгт хүрээлэнгийн элсэн манханд 13 настай хүү, 18 настай хүү, Нью Жерсигийн далайн эрэг дээр эгчтэйгээ нүх ухаж байгаад нас барсан байна.

Эцэг эхчүүд хүүхдээ далайн эрэг дээр болон элстэй газарт хэт гүн нүх ухуулахаас болгоомжлох хэрэгтэйг аврагчид сануулж байна. “Элсэн нүхний хана нурж дардаг. Элс нь нурж байдаг тул ухахад хугацаа ордгоос аврахад саад учируулдаг. Хүүхдийг нурсан элснээс гаргах ямар хэцүү байдгийг хүмүүс ойлгохгүй байна." гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.