March
18
2024
Anu.mn
Мэдээ
Гадаадад хийх аялалыг хар дарсан зүүд болгон хувиргах, 11 энгийн үйлдэл
Гадаадад хийх аялалыг хар дарсан зүүд болгон хувиргах, 11 энгийн үйлдэл
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Гадаадад хийх аялалыг хар дарсан зүүд болгон хувиргах, 11 энгийн үйлдэл
Photo: Depositphotos

Бидний хувьд, гэм зэмгүй мэт санагдах нийтлэг, энгийн зарим нэгэн үйлдлүүд гадаадад инээдтэй, гунигтай гэмээр асуудал үүсгэж болохыг харуулсан жагсаалтыг AdMe нийтэлжээ.

1. Япон эсвэл Хятадад хүний нүд рүү харах

Хэрэв та кафе эсвэл бусад олон нийтийн газар хятад эмэгтэйн харцтай тулгарвал өөр тийшээ харсан нь дээр. Энэ хүмүүс, уурласан эсвэл үл хүндэтгэх үедээ л бие биенийхээ нүд рүү хардаг тул энэ үйлдэл нь таныг дайсантай болгож болзошгүй.

Японд, төвийг сахиснаа илэрхийлж, өөр тийш харж харилцах нь хүндэтгэлийн шинж аж. Япончууд нүд рүү нь харж харьцсан хүнийг тааламжгүй, давуурхсан, ууртай хүн гэж ойлгодог.

Латин америкчуудын хувьд, нүд рүү нь ширтэхийг бэлгийн сонирхолтой байна эсвэл өдөж байна гэж ойлгодог.

Ойрхи Дорнодод эсрэг хүйстнээ харахаас зайлсхийх хэрэгтэй. Буруугаар ойлгуулахгүйн тулд ялангуяа ганцаараа аялж буй эмэгтэйчүүд хүнтэй харц тулгарахгүйн тулд гадуур явахдаа нарны шил зүүх хэрэгтэй гэдэг.

2. “Кисас”

Шариатын хууль үйлчилдэг Ойрхи Дорнодын зарим оронд, эртний заншлын дагуу төр биш, хохирогч эсвэл түүний төрөл төрөгсөд шийтгэдэг “кисас” хэмээх шийтгэл одоо ч үйлчилж байдгийг мартаж болохгүй. Мөн эдгээр орнуудад гэрлэлтийн холбоог хадгалахад маш нухацтай ханддаг. Энд гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орох, олон нийтийн газарт нялуурахыг хориглодог. Иорданд эх орноосоо урвасан гэж үзвэл, шууд цаазаар авах ял оноодог.

3. Итали, Молдав улсад нэг удаагийн аяга таваг, гялгар уут хэрэглэх хориотой

Италийн зарим газруудад гялгар уут хэрэглэвэл 500 еврогоор торгуулна. 2019 оны 5-р сарын 1-ээс эхлэн Капри арал дээр нэг удаагийн хуванцар эдлэл хэрэглэсний төлөө торгууль ногдуулах болсон. Эрдэмтэд орон нутгийн байгалийн нөөц газрын усыг судалж, хуванцар бичил хэсгүүдийг илрүүлсний дараа, өнгөрсөн жил Тремити (Итали) арлуудад үүнтэй төстэй хориг тавьсан байна.

Молдав улсад зөвхөн задрах боломжтой био уут, сав суулга хэрэглэхийг зөвшөөрдөг. Ердийн нэг удаагийн хуванцар эд зүйл хэрэглэдэг хүмүүсийг 4500 лей (ойролцоогоор 262 доллар) хүртэл торгодог байна.

4. Хятадад, танихгүй хүмүүс рүү инээмсэглэж, мэндлэх осолтой

Хятадууд харилцаа холбоо тогтоохдоо ихээхэн хаалттай, өөрсдийн болон лаоаи (гадаадынхан) хоёрын хоорондох шугамыг тодорхой тогтоодог. Тиймээс таны нөхөрсөг байдлыг сөрөг байдлаар хүлээж авч магадгүй юм. Хамгийн сайндаа тэд таныг үл тоомсорлож, таныг найрсаг бус харцаар мялаана, харин хамгийн муу нь та луйварчдын олз болж магадгүй. Луйварчид нь, хятадуудаас ялгаатай, тэд амархан холбоо тогтоож, инээмсэглэж, хурдан танил болдог.

5. Иранд хөгжим чангаар тавих

Лалын шашинтай энэ улсад, Рамаданы үед биеэ ёс бус авч явах, архи уух зэрэг нь хатуу хориотой. Мацгийн бус үед ч, олон нийтийн газар, машинд чанга дуугаар хөгжим тавьж болохгүй. Иранд гэрлэлтээс гадуур сексийг хууль бус гэж үздэг. Хууль ёсны эхнэр, нөхөртөйгөө харьцахдаа, сэтгэл хөдлөлөө олон нийтэд харуулах ёсгүй. Энэ нь баривчлагдахад хүргэх болно.

6. Хиймэл дагуулын утас авч явах

Энэтхэг, Бангладеш, Хятададын нутаг дэвсгэрт хиймэл дагуулын утастай байх нь эрх чөлөөгөө эрсдэлд оруулж байна гэсэн үг. Бангладеш улсад ийм төхөөрөмжийг хууль бусаар ашигласан тохиолдолд 7 жил хорих ял оноодог. Энэтхэгт та зөвхөн Inmarsat сүлжээнд холбогдсон утас авч явах боломжтой. Мөн ОХУ-д нэвтэрч буй гадаадын иргэн бүр төхөөрөмжөө бүртгүүлэх ёстой. Ингэснээр энэ улсад утсаа 6 сар ашиглах боломжтой болно.

7. Ажлын өдрийн өглөө Мехико хот руу орох

Мексикт агаарын бохирдлын улмаас жолооч нарт хэд хэдэн хязгаарлалт тавьдаг. Хэрэв таны машин (түрээсэлсэн эсвэл өөрийн гэсэн) хуучин загвартай бол зарим өдөр та тус улсын тодорхой бүс нутагт нэвтрэх боломжгүй. Мужууд болон Мексик хотод бүртгэлгүй хуучин болон шинэ машинуудын хувьд хот руу орохыг хориглодог.

  • ажлын өдрүүдэд өглөөний 5-аас 11 цаг хүртэл;
  • бямба гаригт өглөөний 5 цагаас оройн 22 цаг хүртэл;
  • нэмэлт өдрүүдэд (2-р сараас 6-р сар хүртэл).

Зөрчил гаргасан хүнд их хэмжээний торгууль ногдуулж, машиныг нь хураана. Гэхдээ гадаадын иргэд 2 долоо хоног хүртэлх хугацаанд жуулчны үнэмлэх авснаар энэ хоригийг давж болно.

8. Сингапурт жагсаал, цуглаан үзэх

Сингапурт, албан ёсны үнэмлэхгүй бол олон хүн цугларсан газар, жагсаал цуглаанд бүү оч. Ажиглагчийн хувиар ч бүү оч. Олон нийтийн хэв журам зөрчсөн гэж санагдсан, сэжиглэсэн хүнийг ямар ч тайлбаргүйгээр баривчилна. Ийм "таашаал"-ын зардал нь ойролцоогоор 7200 доллар эсвэл 6 сар шоронд сууна.

9. Францын тэгш хуваах ёс

Хэрэв та зөвхөн кофе, croissant захиалж, харин оройн хоол хамт идэж буй хүн тань илүү үнэтэй цөцгийтэй шөл, үндсэн хоол, амттан захиалсан бол гарсан төлбөрийг тэнцүү хувааж тооцоогоо хийх хэрэгтэй. Францчууд хоолныхоо үнийг нарийн тооцоолохыг харамч байдлын шинж гэж үзэж дургүй байдаг. Францчуудын үзэж байгаагаар нэг хүн бага зэрэг илүү мөнгө төлөх нь харилцан хамаарлыг бий болгож, хүмүүсийн хооронд илүү ойр дотно харилцааг үүсгэдэг гэж үздэг.

10. Германд, хүнийг ам хэлээр доромжлох

Энэ улсад, 1871 оны хууль үйлчилсээр байгаа бөгөөд үүний дагуу бусдыг доромжилсон тохиолдолд нэг жил хүртэл хорих ял оноодог. Зөвхөн 2015 онд 218 мянга гаруй ийм хэрэг нээгдсэн байдаг. Хүмүүс арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан үг хэллэг ашигласан, цагдаа нарыг доромжилсон, тэр ч байтугай "гахай" гэх үг хэрэглэсэн хэргээр саатуулагддаг.

2012 онд, фэйсбүүкээр даргаа гутаасан залуу 2500 евро буюу 2780 доллар даргадаа төлжээ. Үүнээс 15 жилийн өмнө дарга нь, жирэмсэн ажилтнаа "Германы хамгийн залхуу ажилтан" гэж ээлжийн дэвтэрт санаандгүй бичсэнийхээ төлөө, мөн энэ хэмжээний мөнгө төлж байжээ.

11. Идэвхтэй дохио зангаа

Ялангуяа хэрхэн ойлгохыг мэдэхгүй байгаа бол дохио зангаандаа болгоомжтой байгаарай. «окей» гэхийг илэрхийлдэг эрхий хуруугаа гозойлгохыг ч буруугаар ойлгож болох юм. Алгаараа түлхэх мэт хөдөлгөөний дохиог Грект "мутза" гэж нэрлэдэг бөгөөд тэд үүнд дургүй, маш их гомдоно. Учир нь эрт дээр үеэс үүнийг хараал болгон ашигладаг байсан гэж үздэг. Их Британид нударгаар харуулдаг "ялалтын" дохиог маш зохисгүй гэж үздэг.

АНЭУ-д, хараалын үг хэлэх, бүдүүлэг дохио зангааг садар самуун үйлдэл гэж үзнэ. Тэд, хорих болон албадан гаргах шийтгэлийг хэрэгжүүлдэг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.