March
26
2024
Anu.mn
Мэдээ
Хараал, хий үзэгдэл, тахал: Дэлхийн хамгийн аймшигтай 5 газар
Хараал, хий үзэгдэл, тахал: Дэлхийн хамгийн аймшигтай 5 газар
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хараал, хий үзэгдэл, тахал: Дэлхийн хамгийн аймшигтай 5 газар
Photo: Depositphotos

Дэлхий дээр үнэхээр аймшигтай, үл ойлгогдох хачирхалтай зүйл тохиолддог газрууд байдаг. Энэ тухай Fox News бичжээ.

Хамгийн сониуч, тэр газруудад очиж үзэж байсан, адал явдалд дуртай аялагчид хүртэл, хачин аялгуу, дуу чимээ сонсогдох, хий юм харагдах зэргээр ерөнхийдөө маш таагүй уур амьсгалтай байдаг, айж байсан гэж мэдэгддэг.

Роанок арал (Хойд Каролина)

1587 онд ахмад Жон Уайтаар удирдуулсан хэсэг англичууд энд суурьшжээ. Уайт гэр бүлээ орхин Англи руу бараа хангамжаа авахаар яваад буцаж ирэхэд, цайз нь балгас болсон байсан бөгөөд гэр бүлийнхэн нь болон бусад колоничлогчдын ул мөр ч олдоогүй гэдэг. Харин нэг модон дээр "Croatoan" гэж сийлсэн байжээ. Өнөөдрийг хүртэл жуулчид тус аралд сүнснүүд байдаг гэж мэдэгддэг.

Науру, Номхон далайн өмнөд хэсэг

Одоогоос 50 жилийн өмнө энэ жижигхэн арлын улс, дэлхийн хамгийн баян улс байсан. Энд амьдарч байсан хүмүүс эд хөрөнгөө зарж, фосфат олборлож, байгаль орчныг бохирдуулсан гэж нутгийн иргэд ярьдаг. Энэхүү сүйрэл нь, бурхадын уурыг хүргэсний шийтгэл, мөн оршин суугчид болон тэдний үр удмыг үүрд хараасан гэж үздэг. Өнөөдөр Науру хамгийн ядуу орнуудын нэг болж, мөнгө олохын тулд ихэнх газар нутгаа, Австралийн засгийн газарт хууль бус цагаачид болон дүрвэгсдэд нь зориулсан хуаран болгон түрээслүүлдэг.

Шато де Монсегур, Францын өмнөд хэсэг

Эгц хадны орой дээр байрладаг энэхүү алслагдсан шилтгээнийг нутгийнхан "Сатаны синагог" гэж нэрлэдэг. 12-р зуунд энэхүү цайз нь катаруудын оршин суух газар болжээ. Пап лам, Францад хандаж тус шашны гишүүдийг хөөн гаргахад тусламж хүссэнээр, нэгэн цагт Ариун Грейль гэгээнтний эзэмшиж байсан цайзыг 10 сар бүслэснийхээ дараа чөлөөлжээ. Энэ үед 200 Катар хүн галд өртөн нас барсан учраас сүнстэй гэдэг.

Повеглия, Итали

"Муу хүн үхвэл Повеглиа руу явна" гэж нутгийн үг байдаг. Повеглиа нь, Венецийн гадна талд байрладаг. Өнөөдөр энд багахан усан үзмийн талбай, цөөн хоньтой хэдхэн хүн амьдардаг. Нэгэн цагт, энэ арал дээр хэдэн зуун чинээлэг гэр бүл амьдардаг байжээ. Тэд тахлаар сүйрсэн. Дараа нь Повеглиа уяман өвчтэй болон галзуу хүмүүст зориулсан сувилал болжээ. 1968 онд үүрд хаягдсан энэ газрыг одоо, Европ дахь хамгийн их сүнстэй газар гэж нэрлэдэг.Тус арлыг 2014 онд бизнесмэн Луижи Брогнарод худалдан авсан бөгөөд тэрээр, арлыг сэргээхийг хүсч байгаа ч, учрыг нь хэлдэггүй байна.

Тимбукту, хойд Мали

2012 онд хэт даврагчид Тимбукту руу дайрч, гэгээнтнүүдийн булшийг гутаан доромжилж, санаанд багтамгүй зүйлийг хийсэн ажээ. Энэ үед Сиди Яхья сүмийн хаалгыг дэлбэлсэн байна. Энэхүү 600 гаруй жилийн настай хаалгыг нээснээр дэлхийн төгсгөл ирнэ гэсэн домог байдаг. Нутгийн зөн билэгчид, энэ хот олон зуун жилийн турш хараал идсэн газар, учир нь давсны худалдаа эрхэлдэг байсан тэр үед гудамж талбайгаа алтаар хучсан байсан тухай яриа явдаг нь үнэний хувьтай гэдэг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.