April
30
2024
Anu.mn
Мэдээ
Маск, "хэтэрхий энгийн" сурталчилгаа хийдэг гэх шалтгаанаар Теслагийн бүх маркетеруудаа аж ...
Маск, "хэтэрхий энгийн" сурталчилгаа хийдэг гэх шалтгаанаар Теслагийн бүх маркетеруудаа ажлаас халжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Маск, "хэтэрхий энгийн" сурталчилгаа хийдэг гэх шалтгаанаар Теслагийн бүх маркетеруудаа ажлаас халжээ
Photo: iStock

Теслагийн гүйцэтгэх захирал, бүтээгдэхүүний архитектор Элон Маск, "хэтэрхий ерөнхий" сурталчилгаа хийдэг гэж, тус компанийн АНУ-ын бүх маркетеруудаа ажлаас нь халсан тухай IXBT мэдээлэв.

Тесла дахь цомхотголын талаар шинэ мэдээлэл гарсаар байна. Теслагийн 40 хүнтэй АНУ-ын маркетингийн багийг бүхэлд нь цомхотгосон талаар эх сурвалжууд мэдээллээ. Багийг ахлах менежер Алекс Инграм ахалж байсан бөгөөд түүнийг мөн ажлаас нь халжээ.

“Энэ үнэхээр үнэн. Теслагийн сурталчилгаа хэт ерөнхий бөгөөд энгийн, тайлбар, танилцуулга нь өөр ямар ч машиныг гэж бодож болохоор байна" гэж Маск, X дээр бичжээ.

Тесла олон жилийн турш сурталчилгаанд ямар ч мөнгө зарцуулаагүй бөгөөд бүтээгдэхүүнээ түгээхдээ автомашин эзэмшигчдийн ам дамжсан ярианд тулгуурладаг байв. Харин өнгөрсөн жилийн тавдугаар сард Маск энэхүү стратегиа өөрчилж, "машинуудаа бага зэрэг сурталчлах" оролдлого хийхээ мэдэгдэж байсан. Мөн, өнгөрсөн оны сүүлээр Тесла, сурталчилгааны жижиг туршилт хийж, түүнийхээ үр нөлөөг үнэлнэ гэж мэдэгдсэн юм.

Маск, "Бид сурталчилгаагаа эхлүүлнэ гэж би хэлсэн. Бид үүнийг одоохондоо бага хэмжээгээр хийж байгаа бөгөөд үр дүнгээс нь хамаараад өргөжүүлэх болно” гэсэн бөгөөд дэлхий даяар цахилгаан автомашины борлуулалтын өсөлт удааширч, өрсөлдөгчид зах зээлд гарч ирэхийн хэрээр, хөрөнгө оруулагчид нь Маскыг маркетингийн тал дээрээ илүү анхаарч ажиллахыг шаардаж байгаа ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.