April
10
2024
Anu.mn
Мэдээ
НАТО, Америкийн 50 мужийн 49-ийг нь хамгаалж, харин нэг бүс нутгийг хамгаалах албагүй
НАТО, Америкийн 50 мужийн 49-ийг нь хамгаалж, харин нэг бүс нутгийг хамгаалах албагүй
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
НАТО, Америкийн 50 мужийн 49-ийг нь хамгаалж, харин нэг бүс нутгийг хамгаалах албагүй
Photo: iStock

Хавай бол НАТО-гийн батлан ​​хамгаалах гэрээнд хамрагдаагүй АНУ-ын цорын ганц муж юм. Хэрхэн ийм болсныг CBS мэдээлжээ.

Швед улс саяхан НАТО-гийн бүрэлдэхүүнд шинээр элсэж, энэ эвсэл 31 гишүүнтэй болсон бөгөөд гэтэл хамгийн гол улс болох, 50 мужтай АНУ-ын 49 муж нь хамрагдаж, харин нэг муж нь болох Хавай газар зүйн байршил, түүхийн өвөрмөц байдлын улмаас, НАТО-гийн гэрээнд хамрагдаагүй ажээ.

Хэрэв, гадаад улсаас Хавай руу, тухайлбал, Перл -Харбор дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн бааз эсвэл Хонолулугаас баруун хойд хэсэгт орших Энэтхэг-Номхон далайн командлалын төв байр руу довтловол, Хойд Атлантын эвслийн байгууллагын гишүүд энэ мужийг хамгаалах шаардлагагүй гэсэн үг ажээ. Үүнийг Хонолулу дахь Номхон далайн форумын ерөнхийлөгч Дэвид Санторо, "Энэ бол маш хачирхалтай зүйл. Мөн ихэнх Хавайчууд, өөрсдийн мужаа тус холбоонд хамаардаггүй гэдгийг огт мэддэггүй. Хүмүүс Хавай, АНУ-ын нэг хэсэг учраас НАТО-гийн хамгаалалтад байдаг гэж боддог. Хавайг оруулаагүй үндэслэл нь, Хойд Америкийн нэг хэсэг биш, мөн өөр нэг шалтгаан нь Хойд Атлантын эвсэл гэсэн байгууллагын нэртэй нь холбоотой. Хавай, Номхон далайд оршдог ч, Калифорниа, Колорадо, Аляскаас ялгаатай нь эх газрын АНУ-ын нэг хэсэг биш юм." гэж тайлбарлажээ.

Энэхүү Хавайн үл хамаарах зүйл нь, Вашингтоны гэрээнд тусгагдсан байдаг бөгөөд энэхүү баримт бичгийг Хавай нь муж болохоос арван жилийн өмнө буюу 1949 онд, НАТО-той байгуулж байжээ.

Гэрээний 5-р зүйлд аль нэг гишүүн улс руу цэргийн дайралт хийсэн тохиолдолд хамтран хамгаалах тухай заасан байдаг ч, 6-р зүйлд түүний газарзүйн хамрах хүрээг хязгаарласан байдаг. 6-р зүйлд, “Нэг буюу хэд хэдэн Талуудын эсрэг үйлдэгдсэн зэвсэгт халдлага гэж, Европ эсвэл Хойд Америкийн нутаг дэвсгэрт зэвсэгт халдлага үйлдэгдэхийг хэлнэ” гэж дурьдсан байдаг бөгөөд харин халдлагад өртсөн аливаа арлын нутаг дэвсгэр, халуун орны бүсээс хойш, Хойд Атлантын далайд орших ёстой гэж заасан байдаг. Тиймээс, гэрээнд Хавайн арлыг оруулах нэмэлт өөрчлөлт нь, зөвшилцөлд хүрэх магадлал багатай юм.

Жишээлбэл, НАТО 1982 онд, Аргентины цэргүүд Өмнөд Атлантын далай дахь Британийн маргаантай нутаг дэвсгэр болох Фолкландын арлууд руу довтлоход, уг арлууд ньӨмнөд Атлантын далайд оршдог тул оролцоогүй ажээ.

Хавай, Гуам ба Тайвань, Хойд Солонгос

Зарим шинжээчид, Вашингтоны гэрээнд гарын үсэг зурснаас хойш хэдэн арван жилийн хугацаанд цаг үе өөрчлөгдсөн учираас Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг эргэн харах шаардлагатай гэж үзэж байна.

Хавай дахь АНУ-ын цэргийн баазууд нь, Хойд Солонгосын түрэмгийллийг эсэргүүцэх, Тайванийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятадын удирдагчид, арлыг тайван замаар хяналтандаа авна гэж найдаж буйгаа илэрхийлдэг ч, үүнийгээ хүчээр хийх боломжоо үгүйсгэдэггүй. Сүүлийн жилүүдэд тэд аралд, цэргийн дарамт шахалт үзүүлж эхлээд байгаа юм. Тайван, Америк хоорондын Taiwan Relations Act-аар Вашингтон, арлыг зэвсгээр хангах үүрэг хүлээдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, арлыг Хятадууд түрэмгийлсэн тохиолдолд АНУ, арлыг хамгаална гэсэн санал гаргасан юм.

Номхон далайн форумын Энэтхэг-Номхон далайн гадаад, аюулгүй байдлын бодлогын хөтөлбөрийн ахлах захирал Жон Хэмингс, “Хавайн арлуудын энэхүү хамгаалалтгүй байдал, НАТО-гийн Европын гишүүдэд цэргийн мөргөлдөөн гарах үед "хариуцлагаас өөрсдийгөө чөлөөлөх цоорхой" гаргаж болзошгүйг бид, Бээжинд харуулж байна. Хавайн стратегийн ач холбогдол нь, АНУ-ын хувьд гүн гүнзгий түүхэн ач холбогдолтой бөгөөд Перл Харбор энд болсон. Энд л бид дайралтад өртөж, дэлхийн 2-р дайнд оролцсон. Дашрамд хэлэхэд, энэ нь биднийг Францыг чөлөөлөхөд түлхэц болсон юм" гэж онцлон тэмдэглээд, Хавайгаас баруун тийш 4800 км-ийн зайд орших Номхон далай дахь АНУ-ын арлын нутаг дэвсгэр болох Гуамыг НАТО-гийн үйл ажиллагааны бүсэд оруулахыг санал болгосон бөгөөд тус арал дээр оршдог Андерсений Агаарын цэргийн хүчний баазаас, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг даяар B-1, B-2, B-52 бөмбөгдөгч онгоцуудаа хөөргөх боломжтой гэж ярьжээ.

Бусад шинжээчид, хэрэв Хавай эсвэл Гуам руу халдлага үйлдэгдвэл, АНУ болон түүний холбоотнуудын гүн гүнзгий, бат бөх харилцаа нь, НАТО-той хийсэн албан ёсны гэрээнээс илүүтэй үйл явцад нөлөөлнө гэж үздэг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.