May
4
2024
Anu.mn
Мэдээ
Нью-Мексикод 3 эмэгтэй, нүүрний арьс татах үйлчилгээ хийлгэх үедээ ХДХВ-ийн халдвар авсан ...
Нью-Мексикод 3 эмэгтэй, нүүрний арьс татах үйлчилгээ хийлгэх үедээ ХДХВ-ийн халдвар авсан нь тогтоогджээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нью-Мексикод 3 эмэгтэй, нүүрний арьс татах үйлчилгээ хийлгэх үедээ ХДХВ-ийн халдвар авсан нь тогтоогджээ
Photo: iStock

Эдгээр гурван эмэгтэй, Нью Мексико дахь зөвшөөрөлгүй спа-төвд гоо сайхны үйлчилгээ хийлгэх үедээ ХДХВ-ийн халдвар авсан нь тогтоогджээ. Энэ нь, гоо сайхны үйлчилгээ хийх үед тариураар дамжин вирусын халдвар авсан анхны баримтжуулсан тохиолдол юм гэж Guardian мэдээлэв.

Гурван эмэгтэй гурвуулаа, үйлчилүүлэгчийн арьснаас бага хэмжээний цусыг тариур ашиглан авч, цусны улаан эс, ялтас сийвэнг ялгаж, тромбоцитоор баялаг плазмыг үйлчилүүлэгчийн сонгосон хэсэгт тарьдаг ”Цус сорогчийн таталт” хэмээх ажилбар хийлгэсэн байна.

Тус эмнэлгийн 2018-2023 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар, нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан тоног төхөөрөмжийг дахин ашигласан нь тогтоогдсон гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) мэдэгдсэн бөгөөд ариутгагдаагүй тариураар ХДХВ дамжих нь илэрхий эрсдэл хэдий ч, энэ тохиолдол гоо сайхны үйлчилгээтэй холбоотой халдварыг баримтжуулсан анхны тохиолдол боллоо гэж тайланд дурджээ.

ХДХВ-ийн халдвар илэрсэн, халдвар авсан эрсдэлт хүчин зүйл нь тодорхойгүй байсан 40 гаруй насны эмэгтэй, 2018 оны хавар тус эмнэлэгт гоо сайхны ажилбар хийлгэсэн тухайгаа мэдээлсний үндсэн дээр, Нью Мексикогийн Эрүүл мэндийн газраас, 2018 оны зун, тус төвд шалгалт явуулж, тухайн жилийн намар тус эмнэлэгийг хааж, эзэмшигчид нь зөвшөөрөлгүй үл ажиллагаа явуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Энэ нь, тариур зүү, мэс ажилбарын хэрэгслүүд ашигладаг гоо сайхны процедур санал болгодог эмнэлгүүд, халдвараас хамгаалах арга хэмжээ авах нь хичнээн чухал болохыг харуулсан гэж тайланд дурджээ. Мөн бүртгэл хөтлөлт муу байснаас, мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байсныг дурдаад, ийм үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд, үйлчлүүлэгчидтэйгээ холбоо барих шаардлага гарахад боломжт олгох бүртгэлээ сайтар хөтлөх ёстой гэж сануулжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.